Ням, 9 сарын 24, 2023
Хадгалсан мэдээ (0)
Б. Өлзийбаяр: “Оролц, Бүтээлц, Хөрөнгөж” уриатай эвент зохион байгуулна
Санхүүгийн гудамж 

Б. Өлзийбаяр: “Оролц, Бүтээлц, Хөрөнгөж” уриатай эвент зохион байгуулна

Oyukhaa Oyu Oyukhaa Oyu
9 сарын 24, 2023
0

Ц.БАЯРМАГНАЙ

“Өлзий энд ко капитал ҮЦК” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б. Өлзийбаяртай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Хөрөнгийн зах гэхээр “цэнхэр, ягаан тасалбар”-аар төсөөлдөг үе ард хоцорчээ. Учир нь “Ногоон сум” аяны талаар хот, хөдөөгүй л хүмүүс ярьцгааж байна. Уулзалтын үеэр хүмүүс юуг илүү сонирхож байсан бэ? 

-Хөрөнгийн зах зээлийн хөгжил сүүлийн жилүүдэд эрчимжиж байгааг хүн бүр харж байгаа. Үүний тулд салбарын оролцогчид өөрсдийнхөө хэмжээнд хангалттай ажилласан гэж болно. Өнгөрсөн удаад МҮОНРТВ-ээс “Ногоон сум” аяныг телевизийн шоу хэлбэрээр зохион байгуулж байсан. Харин энэ удаад шоугаа улам өргөжүүлэн ажиллаж байгаа нь сайшаалтай. 

Аянаа орон нутгаас эхлүүлсэн. Хүмүүс мэдээллээр маш дутмаг байгаа нь бидний зохион байгуулсан уулзалтуудаас харагдаж байсан. Эндээс харахад хөрөнгийн зах зээлийг хүмүүс сонирхож байна. Тэр ч бүү хэл банкууудын IPO-г түлхүү сонирхож байгаа нь анзаарагдсан. 

“Ногоон сум” аянаа орон нутгаас эхлүүлсэн. Харин энэ удаад нийслэлд “Tech invest 2022” буюу хөрөнгө оруулалтын эвент зохион байгуулахаар ажиллаж байгаа. 

-“Tech invest 2022” эвент хэзээ болох вэ. Энэ үеэр ямар арга хэмжээ зохион байгуулагдах вэ. Оролцогчийн тоо хязгаартай юу?

-Зургаадугаар сарын 11-нд “Зайсан хилл эвент халл”-д 11:00 цагаас эхэлнэ. Тус эвэнтээр дамжуулан салбар бүрт үйл ажиллагаа явуулж буй технологит суурилсан таван үнэт цаасны компанийг танилцуулна. Тухайлбал, “ONDO”, “AND Global”, “Sendly”, “Beauty Secrets”, “Tapatrip” компанийг дотоодын болон гадаадын томоохон хөрөнгө орууулагчдыг хэрхэн татсан талаар ярилцана. Түүнчллэн технологит суурилсан компаниудад хэзээ хөрөнгө оруулах, юуг анхаарах вэ гэдгийг хэлэлцэхээр төлөвлөсөн. Түүнээс гадна “Эмэгтэйчүүд ба мөнгө” сэдвээр илтгэл тавина. Бид эвентээ нээлттэйгээр зохион байгуулж байгаа. 

-Цар тахалын үед эдийн засаг хүндэрч мөнгөний ханш суларч байгаа нь нийгмийн амьдралд хүндээр тусч байгааг хүн бүр хэлж байна. Гэтэл хөрөнгийн зах зээлийн хөгжил эрчимжиж байгааг та хэрхэн тайлбарлах вэ? 

-Хөрөнгийн зах зээл макро эдийн засгийг дагаж хөгждөг. Гэтэл өнгөрсөн хоёр жилийн хугацаанд байдал өөр байлаа. Хэдийгээр макро эдийн засаг тааруухан үзүүлэлтэй байсан ч хөрөнгийн зах зээл эрчимтэй хөгжсөн. Тухайлбал, 2020 онд зах зээлийн үнэлгээ гурван их наяд төгрөг байсан бол өнгөрсөн жил зургаан их наяд хүрсэн. Энэ нь өмнөх онтойгоо харьцуулахад хоёр дахин өссөн үзүүлэлт юм. 

Түүнээс гадна 2021 онд хөрөнгийн зах зээл дээр олон шинэ компани гарч ирсэн. Тодруулбал, “Мандал ирээдүйн өсөлт сан” 50 тэрбумыг босгосон. Мөн “Эрдэнэс Тавантолгой” компани хоёр их наяд төгрөгийн бонд гаргасан. Бас арилжааны банкуудыг хөрөнгийн зах зээл дээр гаргах боломж бүрдсэн. Эдгээр нь хөрөнгийн зах зээлийн хөгжлийн өсөлтийг тодорхойлсон гэвэл буруудахгүй. Эдийн засгийн уналтын үед бодлогын хүүг зургаан хувь болгон бууруулсан нь хөрөнгийн захын хөгжлийн нэг хөшүүрэг болсон гэж болно. Хүмүүсийн тухайд илүү өгөөж авахыг хүсдэг. Тиймэээс л хөрөнгө оруулалтын зах зээлийг сонгох болсон. 

1990-ээд оны өмч хувьчлалын эрхийн бичиг цэнхэр, ягаан тасалбараас хойшхи бас нэгэн түүхэн үйл явдал бол томоохон таван банкны IPO юм. Үүгээр дамжуулан хөрөнгийн зах зээл рүү олон харилцагч орж ирнэ гэж харж байгаа. 

Түүнчлэн манай салбарт биржийн бус зах зээлийн суурийг тавьсан нь өнгөрсөн оны томоохон үйл явдал байсан. 

-Биржийн бус зах зээлийн идвэхжил одоогоор ямар түвшинд байгаа вэ?

-Биржийн бус зах зээл нь өнгөрсөн оны есдүгээр сарын 7-нд үүсгэн байгуулагдсан. Холбооны дэрэгдэх мэргэжлийн хөрөнгө оруулагчдад зориулсан зах зээл юм. Жил хүрэхгүй хугацаанд 50 гаруй бонд гаргаж 380 тэрбум гаруй төгрөгийн санхүүжилтийг татсан. Цаашдаа ч илүү хөгжих боломжтой.

-Хөрөнгийн зах зээлд коин, кок зэрэг криптовалют хамаарах уу. Мэргэжлийн хүний хувьд  криптовалют хөрөнгийн бирж хоёрын ялгааг хэлж өгөөч?

-Зохицуулалттай болон зохицуулалтгүй зах зээл гэдгээрээ маш том ялгаатай. Өнөөдөр үнэт цаасны зах зээл нь зохицуулагчтай, хуультай, дүрэмтэй, журамтай. Өөрөөр хэлбэл, “Санхүүгийн зохицуулах хороо”, “Монголын хөрөнгийн бирж”, “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” гээд төрийн байгууллагуудаар үйл ажиллалгаагаа хянуулна. Бас холбогдох зөвшөөрлийг авна. Үнэт цаасны компаниуд нь бүгд тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулдаг. Энэ зах зээл дээр  хөрөнгө оруулсан бол “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” төрийн өмчит компанид бүртгэгдэнэ. 

Хэрэв харилцагчдаа буруу мэдээлэл өгсөн гэж үзэж байгаа бол бидний талаар үндэслэлтэй гомдол мэдүүлэх эрхтэй. Холбогдох хууль дүрэм журмын дагуу хариуцлага хүлээлгэх боломжтой. Хөрөнгө оруулагч хэн ч бай оруулсан мөнгөндөө дүйцэх хэмжээнд хувьцаа авч байгаа. Түүний ард компани бий. Өөрөөр хэлбэл, буух эзэн буцах хаяг нь тодорхой гэсэн үг. 

  • Гэтэл кок эсвэл коин авсан бол гарт баригдах зүйлгүйгээс гадна гарч болох бүхий л эрсдэл, алдагдалаа хувь хүн өөрөө хариуцна. Учир нь криптовалютын зах зээл одоогоор ямар ч зохицуулалтгүй байгаа юм шүү дээ.  

Нөгөөтэйгүүр цахим орчин хурдацтай хөгжиж мэдээллийн эрин зуун гэж байгаа ч бодит мэдээлэл эсэхэд итгэхэд бэрх гэдгийг хүн бүр мэднэ. Гэсэн хэдий ч эрсдэлтэй хөрөнгө оруулалт хийж байгаадаа хүн итгэхийг хүсэхгүй, магадгүй боломжийн ашиг хэмээн харж их хэмжээний алдагдал хүлээх эрсдэл гарсаар л байна. Тэгэхээр мэдээллийн үнэн байдлыг нягтлан хөрөнгө оруулалт хийж сурах зайлшгүй шаардлага бий. 

Тиймээс бид энэ удаагийнхаа эвентийг “Оролц, Бүтээлц, Хөрөнгөж” гэсэн уриатайгаар зохион байгуулж байгаа юм. Үүгээрээ дамжуулан хөрөнгө оруулалт, санхүүгийн зах зээлийн талаар бага ч атугай бодит мэдээ мэдээллийг хүмүүст хүргэж “Хамтдаа бүтээлцэн, хамтдаа хөрөнгөжье” хэмээн уриалж байна. Мэдээж үүнд иргэдийн оролцоо чухал гэдгийг хэлмээр байна. 

Г.Ганцэцэг: Санхүүгийн үйлчилгээг хүртээмжтэй байлгах нь ББСБ-уудын зорилго юм
Уул уурхайн биржийн эко систем форум боллоо
Spectr News Theme
Oyukhaa Oyu
Хөгжүүлэгч
Веб сайтын хөгжүүлэлтийн ажилтан, ЦАСТ СОЛЮШН ХХК

Сэтгэгдлүүд

Редакцийн бодлого

“И пресс медиа” ХХК нь 2019 оны гуравдугаар сард үүсгэн байгуулагдаж хэвлэл мэдээллийн салбарт www.epress.mn мэдээллийн цахим хуудсыг нээн ажиллуулж байна. Манай www.epress.mn сайт нь нийтлэлийн бодлогын хувьд дараахи чиглэлүүдээр мэдээ, мэдээлэл бэлтгэн уншигчдадаа хүргэхийг зорьж байна. Үүнд:  Улс орны эдийн засгийн хөгжил – төрийн эдийн засгийн бодлого /макро, микро эдийн засгийн бодлого – төсөв, мөнгөний бодлого – бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт – төрийн аудит, татварын тогтолцоо/,  Бизнесийн орчин, үндэсний үйлдвэрлэгчдэд тулгамдсан асуудлуудыг судлан шинжилж, сурвалжилж,  Эдийн засаг, нийгмийн хөгжлийн гарц, шийдлийг эрэлхийлсэн, асуудал дэвшүүлсэн нийтлэл, нэвтрүүлэг, сурвалжлага, ярилцлагыг олон нийтэд түгээх болно.  Ингэснээр манай сайтын мэдээлэл улс орны эдийн засаг, нийгмийн харилцаанд нөлөөлөгч хүчин зүйл болох учиртай.  Дэлхийн болон улс орныхоо эдийн засаг, нийгмийн төлөв байдлын талаар “сонин содон” мэдээллүүдийг цуглуулан боловсруулж Та бүхний мэдлэгийн санг тэлэх боломжийг нэмэгдүүлнэ.  Мэдлэгийг тэлэх чиглэлд нэмэлт “Монголын түүхийг товчоор” булан нээж, түүхийн чухал мөчүүдийн талаарх мэдээллийг шинэлэг хэлбэрээр уншигч та бүхэндээ хүргэнэ.  Бид сэтгүүлчийн ёс зүйн зарчмыг үйл ажиллагаандаа чанд мөрдөж, салбартаа үлгэр дуурайлал болсон мэргэжлийн хамт олон байхын төлөө ажиллах болно.  Уншигч та бүхэнтэйгээ үр өгөөжтэй хамтран ажиллана.

Registration Login
Sign in with social account
or
Lost your Password?
Registration Login
Sign in with social account
or
A password will be send on your post
Registration Login
Registration