Пүрэв, 2 сарын 9, 2023
Хадгалсан мэдээ (0)
Хөрөнгө оруулагч болох эхлэл ба “Tech-invest”-ийн өгөөж
Санхүүгийн гудамж 

Хөрөнгө оруулагч болох эхлэл ба “Tech-invest”-ийн өгөөж

Oyukhaa Oyu Oyukhaa Oyu
2 сарын 9, 2023
402
0

Т.АНУ

“Tech-invest”-Ногоон сум 2022 аян” буюу хөрөнгө оруулалтын чуулга уулзалт энэ сарын 11-ний өдөр боллоо. Чуулганд  нийслэлийн 1000 гаруй хүн оролцсон байна. Чуулганыг “Өлзий энд Ко” ҮЦК, “Райнос Инвестмэнт” ҮЦК, МҮОНРТВ-тэй хамтран зохион байгуулжээ. “Оролц, Бүтээлц, Хөрөнгөж” уриатайгаар зохион байгуулагдаж буй эвэнтэд технологийн салбарт тэргүүлж буй “ONDO”, “AND Global”, “Sendly”, “Beauty segrets”, “Tapatrip”  оролцсон байна. Тэд шинэ боломж, шинэ технологи болон хөрөнгө оруулалт, үр ашгийн талаар сонирхолтой илтгэлүүд тавьсан юм. 

Олон улсад өрсөлдөхүйц технологи бүхий онлайн мөнгөн гуйвуулгын үйлчилгээ үзүүлдэг “Сэндли ББСБ” олон нийтэд хувьцаагаа санал болгохоос өмнө БНСУ-ын томоохон хөрөнгө оруулалтын сан болох “Rhinos – KAI Frontier Fund 1”-ээс хөрөнгө оруулалт хийж, стратегийн хөрөнгө оруулагч болохоор талууд Tech Invest - Ногоон сум 2022” арга хэмжээний үеэр гэрээнд гарын үсэг зурсан юм. 

Түүнчлэн “Эмэгтэйчүүд ба мөнгө” хэлэлцүүлэг өрнүүлсэн. Хөрөнгө оруулалт, хөрөнгийн зах зээлийг эмэгтэйчүүд маш их сонирхдог тухай хэлэлцүүлгийн үеэр оролцогч бүсгүйчүүд хэлж байлаа. Харин мэргэжилтнүүд анх удаа хөрөнгийн зах зээлд хөл тавьж буй хүмүүс их хэмжээний мөнгөөр л хийх мэтээр боддог. Тэгвэл 10 мянган төгрөгтэй байсан үнэт цаас худалдаж авах боломж бий. Хамгийн гол нь хөрөнгө оруулж байгаа нь чухал алхам хэмээн зөвлөж байв. 

Хүн эд баялагаас илүүтэй оюуны чадамжаа хөгжүүлэх нь санхүүгийн асуудлаас эмээхгүй амьдарч болно гэдгийг эвентэд цугларсан эмэгтэйчүүд санал нэгтэйгээр хэлэлцсэн юм. Ядуу амьдарч байгаа нь бус “тархи нь ядуу” байгаа нь л мөнгөний “боол” болох шалтгаан гэдгийг хүмүүс хэлж байна лээ. Брэндийн үнэтэй зүйлд их хэмжээний мөнгө зарлагадах уу, хуримтлал үүсгэх хөрөнгө оруулалт хийх үү. Мэдээж ирээдүйд санхүүгийн эрх чөлөөтэй амьдрахыг хүсч байвал хөрөнгө оруулалт хийж түүнийхээ үр ашгийг хүртэх нь чухал. 

Монголчуудын хувьд бодит хуримтлал хийхээсээ өмнө сэтгэлгээндээ өөрчлөлт оруулах шаардлага бий. Өөрөөр хэлбэл, эхлээд хөрөнгө оруулалт хийх эсэхээ сайтар бодож түүнийгээ үйлдэл хийж баталгаажуулан цаашид зуршил болгох нь хамгийн чухал алхам байх болно. 

Хүн бүр хөрөнгө оруулагч болох боломж бий. Их, бага нь огтхон ч хамаагүй. Учир нь дадал, зуршил болгох алхамаа л хийчихвэл... Ирээдүйд стратегийн хөрөнгө оруулагч ч болчих юм билүү, хэн мэдлээ...

“АНД ГЛОБАЛ” группийн гүйцэтгэх захирал Б. Хос-Эрдэнэ: Хөрөнгө оруулалт бол урам зориг, хамгийн том итгэл 

-Монгол Улсыг олон улсын бизнест гарахад хамгийн их нөлөөлж буй хүчин зүйл нь биднийг харж буй өнцөг бас үнэлэмж юм. Дэлхийн томоохон компанид Монгол хүн ажиллаж байгаа ч монголчуудыг харж буй өнцөг эсэр зүг зааж байна. Тиймээс Монгол хүний оюунаар технологи бүтээн олон улсад хүлээн зөвшөөрөгдөх болно. Үүний тулд бид Настаг буюу Амеркийн хөрөнгийн биржид IPO хийн олон улсын хөрөнгийн биржид нэг тэрбум ам.долларын хувьцаа гаргахыг зорьж байна. Өөрөөр хэлбэл хөрөнгө оруулалт бол урам зориг, хамгийн том итгэл гэдгийг харуулах болно.

“Бюти секретс”-ийн гүйцэтгэх захирал Д.Энххорвоо: Хамтдаа тэмүүлцгээе 

-Монголын зах зээлд хүссэн гоо сайхны бүтээгдэхүүнээ авахад гарал үүслийн баталгаагүй байсан. Харин гадаадад технологийн дэвшлийг ашиглан нэг товч дараад л хүссэн бүтээгдэхүүнээ гэртээ хүргүүлэн авах боломжтой байдаг. Анх “Бюти бокс”-ийг хоёр газартай хамтран 126 ширхгийг худалдаанд гарган сошиалаар дамжуулан олон нийтэд зарлахад олон хүний таашаалд нийцэн их хандалт авсан. 

Өнөөдрийн байдлаар дэлхийн 20 гаруй брэндтэй хамтран ажиллаж  8000 гаруй бүтээгдэхүүнийг монголын зах зээлд нийлүүлж байна. Онлайн платформоо нээн хөгжүүлж байх үед хэрэглэгчдийн 95 хувьд хэрхэн бүтээгдэхүүнээ захиалахыг шат бүрээр нь зааж зөвлөдөг байсан. Харин одоо 180 мянга гаруй байнгын хэрэглэгчтэй болсон. Энэ бүхнийгэрчимтэй хөгжих боломжийг “Ковид-19”байсан. Бүтэн нэг жилийн турш хөл хорионд байгаа хүмүүс технологийг илүү ашигладаж байсан учраас борлуулалт 10 дахин өссөн. Мөн гоо сайхны бүтээгдэхүүнийхээ савыг буцаан авч дахин боловсруулдагаар манайх бусдаас илүү давуу талтай. Үйлчлүүлэгчдийнхээ арьс арчилгааны сонголтыг хөнгөвчлөх зорилгоор “Бюти секретс АТМ”-г нэвтрүүлсэн.  Үнэнч хэрэглэгчдээ зөвхөн Монголоос төдийгүй зүүн европоос үр ашгийг нь хүртэх боломж олгох үүднээс IPO гаргах том зорилттойгоор бид ажиллаж байна.