Туслаарай
М.Должинсүрэн нь 2017 онд Монгол Улсын боловсролын их сургуулийг бага ангийн багш мэргэжлээр төгсөж, нөхрийн хамт Нийслэлийн ерөнхий боловсролын 20 дугаар сургуульд мэргэжлээрээ ажиллаж байна. Бидний мэргэжил нэгт багш маань 2022 оны долдугаар сард “Зөөлөн эдийн хорт хавдар” (Synovialsarcoma) оношоор оношлогдсон.
Энэхүү хавдар нь Монгол Улсад төдийгүй бусад улсад маш ховорт тооцогддог төрлийн хавдар юм. Энэхүү өвчнийг Монгол Улсад эмчлэх боломжгүй учраас Бүгд найрамдах Солонгос улсад 450 сая төгрөгөөр эхний хагалгаандаа орох болсон тул эмчилгээний зардалд нь сайхан сэтгэлт ахан дүүс, анд нөхөд ард түмэн минь тусламжийн гараа сунгаж эрүүл саруул болоход нь чин сэтгэлийн дэмжлэг үзүүлнэ үү.
Удах тусам тархалт хурдацтай учраас туслаарай та бүхэн минь.