"Түмэн шувуут" компаний хувьцааны ханш 10 төгрөгөөр өсчээ
Т.АНУ
Монголын Хөрөнгийн бирж өчигдрийн үнэт цаасны энгийн арилжаагаар 38 компанийн 379.042 ширхэг хувьцааг 159.2 сая төгрөгөөр арилжжээ. Үүнээс 16 компанийн хувьцааны ханш өсч, 13 компанийнх буурсан байна. Тухайлбал, “Түмэн шувуут” компанийн хувьцааны ханш 10 төгрөгөөр өссөн бол “Тавантолгой” компанийнх 200 төгрөгөөр буурчээ. Мөн хөрөнгө оруулалтын хоёр сангийн 33.181 ширхэг нэгж эрхийг 25.8 сая төгрөгөөр арилжаалжээ.
Дашрамд дурдахад, ТOP-20 индекс 0.59 хувиар буурч, 33781.21 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4.9 тэрбум төгрөг болов.