Хуванцарын зөв хэрэглээ, зөв дадалд суралцъя
Б. ЭНХЖИН
Хуванцар материалаар хийсэн сав, баглаа боодлын хэрэглээ нийтлэг болсон. Эрүүл мэндэд хортой, хоргүйгээр нь ялгаж болно, болохгүй гэдэг яриа ч хөвөрсөн. Бидний амьдралын өдөр тутмын хэрэглээ болсон хуванцар эдлэл удаан эдэлгээтэй ч хог хаягдал нь байгальд урт удаан хадгалагддаг хоруу чанартай.
Тиймээс хуванцар хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрлэл хөгжиж буй. Одоогоор монголчууд хувцанцар хог хаягдлынхаа 7.9 хувийг л дахин боловсруулдаг аж.
Хуванцарыг механик болон химийн аргаар дахин боловсруулдаг. Тухайлбал, угааж, нунтаг болгон хайлуулж хэлбэрт оруулахад бэлэн үрэл болгосныг механик боловсруулалт, Химийн аргаар дахин боловсруулсныг хуванцар үйлдвэрлэхэд ашиглах анхдагч материал орлох түүхий эд болгоно.
Түүнээс гадна ихэнх хуванцарыг байгалийн хий эсвэл газрын тос зэрэг чулуужсан түлшээр хийдэг ч шинэ технологи гарч ирэхийн хэрээр эрдэнэ шиш, хөвөн зэрэг сэргээгдэх материалаас үйлдвэрлэж байна.
Европын эрдэмтэд эрүүл, насанд хүрсэн 22 донорын цусны дээжийг судалжээ. Тэдний 17-гоос нь микропластик илрүүлжээ. Тэгэхээр газарт шингэсэн хуванцарын хог хаягдал байгаль орчинд төдий хэрээр сөргөөр нөлөөлж байдаг аж. Магадгүй тэрхүү сөрөг нөлөө хүмүүсийн хүнсний бүтээгдэхүүн болох ногоо, өвс ургамалаар хооллосон малын гаралтай бүтээгдэхүүнээр дамжин хүний биед нөлөөлөхүйц хэмжээнд ч хүрэх эрсдэлтэйг эрдэмтэд сануулсаар байгаа. Харин монголчууд түүнийг төдийлөн ойшоодоггүй.
Тэгвэл хуванцар бүтээгдэхүүнийг удаан бас байгальд хор нөлөө багатайгаар ашиглахын тулд дахин боловсруулалтыг зөв хийж, хуванцарын хэрэглээндээ хяналт тавих хэрэгтэйг олон улсын судлаачид сануулж байна. “Нийслэлд 160 гаруй цэгүүдээр дамжуулан хуванцар хог хаягдлыг авдаг. PET (ус ундаа), PP (гялгар уут), HPP (зөөлөн хуванцар) гэх мэт хуванцарыг өнгөөр ангилж хайлуулан дахин боловсруулж ширээ, сандал, шон зэргийг хийж байна. Хүнд хортой хуванцар хог хаягдлыг дахин боловсруулдаггүй, булж устгадаг” “Өнгө нэм” ТББ-ын тэргүүн Д.Содбуян хэмээн ярилаа.
Хуванцар сав, баглаа боодлыг зөв зохистой хэрэглэж сурах нь эрүүл мэндэд тустай. Тэгэхээр хуванцар савны олон улсын ангилалын тэмдэглэгээг уншиж сурах нь нэн тэргүүний асуудал болжээ. Тиймээс хуванцарын зөв хэрэглээ, зөв дадалд суралцацгаая.
Хуванцар савны олон улсын ангилалын тэмдэглэгээ
Ундаа, ус, ам зайлах шингэн, ургамлын тос зэрэг хүнсэнд хэрэглэдэг, дахин ашиглаж болдог, хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөө маш бага. Үүнд хуванцар боолт шил хүнсний сав орно
сүү, тараг, жүүс болон угалгын нунтаг, шампунийг савладаг, дахин ашиглаж болдог, хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөө бага.
нунтаг бодис, биеийн шингэн саван, шампунь, хуванцар тавилга зэргийг хийдэг, халаах болон шатаахад агаарт диоксин ялгардаг тул хүнсэнд хэрэглэдэггүй. Суваг кабел хоолой зарим шил орно.
- сав, баглаа, боодол, хоол хадгалах сав, тавилга, хивс зэргийг хийдэг, дахин ашигладаггүй, хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөө бага. Хөлдөөсөн хүнсний уут хүгны уут гал тогооны ил тод цаас зөөлөн хуванцар сав орно
тараг, жүүс, витамин, эм бэлдмэл савладаг, дахин ашиглаж болдог, хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөө бага.
ахуйн хэрэглээний хуванцар сав хийдэг, дахин ашигладаггүй
шүдний эмчилгээний багаж, нягтрал бүхий зарим хуванцар эдлэл хийдэг. Зарим төрөл нь аюултайд тооцогддог.