Пүрэв, 2 сарын 9, 2023
Хадгалсан мэдээ (0)
“Цагааннуур” чөлөөт бүс ирэх оноос байнгын ажиллагаатай болно
Эдийн засаг 

“Цагааннуур” чөлөөт бүс ирэх оноос байнгын ажиллагаатай болно

Oyukhaa Oyu Oyukhaa Oyu
2 сарын 9, 2023
166
0

асгийн газрын "Шинэ сэргэлтийн бодлого"-ын Боомтын сэргэлтийн хүрээнд “Цагааннуур” чөлөөт бүсийг ирэх жилийн нэгдүгээр сарын 2-ны өдрөөс эхлэн зорчигч, ачаа тээврийн хэрэгслийг чөлөөт бүсэд нэвтрүүлэх байнгын ажиллагаанд шилжүүлэх шийдвэр гарлаа. Үүнтэй холбогдуулан гааль, мэргэжлийн хяналт, дотоодын цэрэг зэрэг төрийн үйлчилгээ үзүүлэх мэргэжлийн албадын үйл ажиллагаа явуулах бэлтгэл ажлыг хангуулах, Цагааннуур тосгоноос чөлөөт бүс хүртэл шилэн кабелийн сүлжээ байгуулах арга хэмжээ авч ажиллахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо.   

“Цагааннуур” чөлөөт бүс нь 708.4 га талбайтай, Баян-Өлгий аймгийн төвөөс хойш 65 км, ОХУ-тай хиллэдэг Цагааннуур хилийн боомтоос 25.8 км зайд нутгийн гүнд оршдог. Баруун бүсийн аймгууд болон БНХАУ-аас ОХУ, цаашлаад Европ руу гарах Азийн хурдны АН-4 чиглэлийн авто замын дагуу байрладаг давуу талтай.    

Чөлөөт бүсийг нээснээр Хятад, Орос, Казахстанаас орж ирэх импортын барааны нэр төрөл нэмэгдэж, хямд, чанартай бараа бүтээгдэхүүнээр баруун аймгийн иргэдийг хангах, чөлөөт бүсийг эдийн засгийн эргэлтэд оруулах, ажлын байр нэмэгдүүлэх, иргэдийн орлогыг өсгөх ач холбогдолтой. Мөн малын гаралтай түүхий эд боловсруулах, “халал” аргаар бэлтгэсэн мах, махан бүтээгдэхүүнийг Хятад, Орос, Казахстан улс, цаашлаад Ойрхи Дорнодын улсуудад экспортлох боломжтой төдийгүй Зүүн Өмнөд Азийн орнуудыг дундад Ази, Зүүн Европын орнуудтай холбох, бараа бүтээгдэхүүний урсгал бий болгох бүрэн боломжтой гэж үзэж байна.

Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам ашиглалтад орлоо
“Эрдэнэс Тавантолгой” нүүрсний анхны цахим арилжааг амжилттай зохион байгууллаа
Spectr News Theme
Oyukhaa Oyu
Хөгжүүлэгч
Веб сайтын хөгжүүлэлтийн ажилтан, ЦАСТ СОЛЮШН ХХК

Сэтгэгдлүүд

Редакцийн бодлого

“И пресс медиа” ХХК нь 2019 оны гуравдугаар сард үүсгэн байгуулагдаж хэвлэл мэдээллийн салбарт www.epress.mn мэдээллийн цахим хуудсыг нээн ажиллуулж байна. Манай www.epress.mn сайт нь нийтлэлийн бодлогын хувьд дараахи чиглэлүүдээр мэдээ, мэдээлэл бэлтгэн уншигчдадаа хүргэхийг зорьж байна. Үүнд:  Улс орны эдийн засгийн хөгжил – төрийн эдийн засгийн бодлого /макро, микро эдийн засгийн бодлого – төсөв, мөнгөний бодлого – бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт – төрийн аудит, татварын тогтолцоо/,  Бизнесийн орчин, үндэсний үйлдвэрлэгчдэд тулгамдсан асуудлуудыг судлан шинжилж, сурвалжилж,  Эдийн засаг, нийгмийн хөгжлийн гарц, шийдлийг эрэлхийлсэн, асуудал дэвшүүлсэн нийтлэл, нэвтрүүлэг, сурвалжлага, ярилцлагыг олон нийтэд түгээх болно.  Ингэснээр манай сайтын мэдээлэл улс орны эдийн засаг, нийгмийн харилцаанд нөлөөлөгч хүчин зүйл болох учиртай.  Дэлхийн болон улс орныхоо эдийн засаг, нийгмийн төлөв байдлын талаар “сонин содон” мэдээллүүдийг цуглуулан боловсруулж Та бүхний мэдлэгийн санг тэлэх боломжийг нэмэгдүүлнэ.  Мэдлэгийг тэлэх чиглэлд нэмэлт “Монголын түүхийг товчоор” булан нээж, түүхийн чухал мөчүүдийн талаарх мэдээллийг шинэлэг хэлбэрээр уншигч та бүхэндээ хүргэнэ.  Бид сэтгүүлчийн ёс зүйн зарчмыг үйл ажиллагаандаа чанд мөрдөж, салбартаа үлгэр дуурайлал болсон мэргэжлийн хамт олон байхын төлөө ажиллах болно.  Уншигч та бүхэнтэйгээ үр өгөөжтэй хамтран ажиллана.

Registration Login
Sign in with social account
or
Lost your Password?
Registration Login
Sign in with social account
or
A password will be send on your post
Registration Login
Registration