Пүрэв, 2 сарын 9, 2023
Хадгалсан мэдээ (0)
Ганзага дүүрэн айлчлал
Эдийн засаг 

Ганзага дүүрэн айлчлал

Oyuk Oyuk Oyuk Oyuk
2 сарын 9, 2023
203
0

Д.ОЮУНЧИМЭГ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Хятад Ард Улсын дарга Ши Жиньпиний урилгаар тус улсад төрийн айлчлал хийсэн. Айчлалын богц дүүрэн ирэх эсэх. Манай улсад өгөөжтэй, үр ашигтай байх эсэхэд ард түмэн анхаарал хандуулж байв. Айлчлалын хүрээнд Монгол Улс, БНХАУ-ын төрийн тэргүүнүүд хэлэлцээ хийж, хоёр тал хамтын ажиллагааны 16 баримт бичигт гарын үсэг зуржээ. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн БНХАУ-д хийсэн төрийн айлчлал нь хоёр орны харилцааны түүхэнд чухал ач холбогдолтой айлчлал боллоо гэж талууд санал нэгтэй тэмдэглэсэн талаар хоёр орны хэвлэлээр мэдээлж байлаа. Энэ бол албан ёсны “тэмдэглэл”. 

Нэмэх цэнэгтэй богц

Тэгвэл энэ удаагийн айлчлал “дажгүй” үр дүнтэй болсныг судлаач, шинжээч, эдийн засагчид хэлж байна. Учир нь нийслэлийнхний толгойн өвчин болсон түгжрэлийг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэн газар доогуурх гүүрэн байгууламжийн төслүүдийг БНХАУ буцалтгүй тусламжаар санхүүжүүлэхээр тохиролцжээ. Энэ хүрээнд Улаанбаатар хотын дөрвөн байрлалд гүүрэн байгууламж барьж байгуулах аж. Мөн Монгол, Хятадын гадаад худалдааны эргэлтийг ойрын хугацаанд 20 тэрбум ам.долларт хүргэхээр тохиролцсон. Манай тал жилдээ 40-70 сая тонн нүүрс экспортлох хүсэлтэй байгаагаа илэрхийлэхэд Хятадын тал дэмжсэн. Одоогийн байдлаар урд хөрштэй хийдэг гадаад худалдааны эргэлт 10 тэрбум ам.доллар, харин нүүрсний экспортын тухайд 2019 онд 31 сая тонн нүүрс гаргасан нь хамгийн өндөр үзүүлэлт байжээ. 

Түүнээс гадна манай улсын Төвбанк урд хөршийн Төвбанктай хийсэн своп хэлэлцээрийг сунгахаар болсон байна. Өөрөөр хэлбэл, Монголбанк Хятадын Ардын банктай байгуулсан 15 тэрбум юань буюу зургаан их наяд төгрөгийн мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцэл ирэх оны гуравдугаар улиралд дуусах байсныг дахин хойшлуулжээ. Мэдээж сунгах саналыг манай талаас өнгөрсөн хоёрдугаар сард дэвшүүлж байсан ч энэ удаагийн төрийн айлчлалаар нааштай хариу сонсов. Харин манай улс ирэх оны дөрөвдүгээр сард своп хэлэлцээрийг сунгах хүсэлтээ албан ёсоор өгч, баталгаажуулах юм байна. 

Ийнхүү түгжрэлийг сааруулах ажлын хүрээнд газар доорх нүхэн гарц барих бүтээн байгуулалтад зарцуулах хөрөнгийг буцалтгүй тусламжаар шийдвэрлэсэн. Гадаад худалдааны эргэлт, нүүрсний экспортыг хоёр дахин нэмэгдүүлсэн гэхчилэн энэ удаагийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн богц “нэмэх цэнэгтэй” ирсэн нь сайн хэрэг. 

Тууз хайчлан патиар татуулах “ажлыг” алгасая

Энэ удаагийн төрийн тэргүүний айлчлалаар хоёр улсыг холбох төмөр замын бүтээн байгуулалтыг идэвхитэй урагшлуулахаар ярилцжээ. Тэр ч бүү хэл Монгол Хятадыг холбох төмөр замын шинэ гарцыг нээнэ гэв. Манай улсын талаар холболт хийхэд бэлэн болсон Тавантолгой-Ганшуунсухайт, Зүүнбаян-Ханги зэрэг экспортын төмөр замуудын холбоосыг эрчимжүүлэхээр мөн тохиролцсон байна. Түүнчлэн хилийн боомтуудад ачаа тээврийн шинэ техник, технологи нэвтрүүлэхийг дэмжиж, боомтын хүчин чадлыг бодитой, үр дүнтэй нэмэгдүүлэхээр тохирсон байна. Браво. 

Гэхдээ санууштай зүйл бас бий. Төрийн тэргүүний өндөр хэмжээний айлчлалын үр дүн ард түмэнд мэдрэгдэхүйц дэвшилтэй байх ёстой. Үүний тулд шав тавих ёслол, тууз хайчлан нээх зэрэг элдэв маяггүйгээр бодит ажил хийгдээсэй. 

Учир нь 1.7 сая юанийн буцалтгүй тусламжаар Замын-Үүдэд баригдсан халдваргүйжүүлэх байгууламжийг тууз хайчлан хоёр талын төлөөлөл зэрэгцэн зогсч байгаад нээж байсан юм. Харамсалтай нь цар тахалтай нүүр тулж хилээр гарч, орох автомашиныг ариутгах боломжгүй байсан нь нэг хэсэгтээ дуулиан болж билээ. Тэрхүү ариутгах хаалга 2017 оны аравдугаар сард ашиглалтад орж байсан ч гуравхан жилийн дараа цоорхой төмөр болчихсон байсан гашуун туршлага бидэнд бий. Санахад илүүдэхгүй л гэж... 

“Үргэлжлүүлэн дэмжинэ”

Хятадын тал Монгол Улсын дамжин өнгөрөх тээвэр, далайн гарц болон эдийн засаг, ард иргэдийн амьжиргаанд нэн шаардлагатай бараа бүтээгдэхүүнийг импортлоход монголын талд үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлнэ гэжээ.

Монгол, Хятадын төмөр зам, авто зам, хилийн боомт зэрэг дэд бүтцийн бүтээн байгуулалт болон уул уурхайн томоохон төслийн хамтын ажиллагааг эрчимжүүлж, цэвэр эрчим хүчний салбарт үлгэр жишээ төсөл хэрэгжүүлэх талаар ч мөн хоёр улсын төрийн тэргүүнүүд ярилцсан байна.

Монгол, Хятадын улс төрийн сайн харилцааг үргэлжлүүлэн хамтын ажиллагааны хөдөлгөгч хүч болгож, хоёр улсын газар зүйн байршил, эдийн засгийн харилцан нөхөх давуу талаа ашиглан хоёр улсын ард түмний сайн сайхны төлөө харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцжээ. Үүний тулд 

-“Талын зам” үндэсний хөтөлбөрийг “Бүс ба Зам” санаачилгатай, 
-“Шинэ сэргэлтийн бодлого”-ыг “Даян дэлхийн хөгжлийн санаачилга”-тай, 
-“Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлогыг “Хоёр алхам” хөгжлийн стратегийн зорилттой тус тус уялдуулан хэрэгжүүлж, худалдаа, хөрөнгө оруулалт, санхүү, эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтэц, цахим эдийн засаг, ногоон хөгжил зэрэг салбарын хамтын ажиллагааг улам өргөжүүлэхээр болсон байна. 

йлчлалын талаар Хятадын Гадаад хэргийн дэд сайд Сүнь Вэйдүн “Миний бодлоор энэ бол түүхт чанар, бүх талыг харгалзсан стратегийн түвшний чухал уулзалт гэж бодож байна. Хятад Монгол хоёр орны төрийн тэргүүн нар шинэ цаг эринд хоёр орны хувь заяаны нэгдмэл цогцыг бүтээн байгуулах тухайд чухал нийтлэг ойлголтод хүрлээ. Хятад Монголын харилцааны цаашдын хөгжилд “Талын зам” үндэсний хөтөлбөрийг “Бүс ба Зам” санаачилгатай, “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг “Даян дэлхийн хөгжлийн санаачилга”-тай, “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлогыг “Хоёр алхам” хөгжлийн стратегийн зорилттой уялдуулснаар эрч хүч сэлбэх болно. Хоёр орны төрийн тэргүүн нарын удирдлага дор хувь заяаны нэгдмэл цогцын бүтээн байгуулалт тасралтгүй урагшилна гэдэгт бид итгэлтэй байна” гэсэн байна.

Ямартай ч цар тахлын нөлөө бүрэн намжаагүй ч хоёр улсын төр засгийн тэргүүн, хууль тогтоох байгууллагын удирдлагууд биечлэн уулзсан нь хоёр орны харилцаа өндөр түвшинд байгааг илтгэж буй. 

Талууд цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан хоёр улсын хооронд иргэд зорчих шууд нислэгийн тоог үе шаттайгаар нэмэгдүүлж, эрүүл, аюулгүй зорчих нөхцлийг бүрдүүлэхийн төлөө идэвхтэй хамтран ажиллахаар тохиролцсон байна. 

Байгалийн хий нийлүүлэх хоолой барих төслийг идэвхтэй урагшлуулна

амгийн чухал нь Монгол, Хятад, Орос гурван улсын төрийн тэргүүн нарын зургаа дахь удаагийн уулзалт болон гурван улсын хамтын ажиллагааны үр дүнг өндрөөр үнэлж, оросын талтай хамтран Монгол, Хятад, Оросын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ. Монгол, Хятад, Оросын эдийн засгийн коридорын хүрээнд төмөр замын төв коридорыг шинэчлэх техник, эдийн засгийн үндэслэлийн судалгааг түргэтгэж, ОХУ-аас Монгол Улсын газар нутгаар дамжуулан БНХАУ руу байгалийн хий нийлүүлэх хоолой барих төслийг идэвхтэй урагшлуулна хэмээжээ. Энэ төсөл амжилттай хэрэгжих нь манай улсын эдийн засагт нэг алхам урагшлах боломж хэмээн эдийн засагч Г.Цолмон хэлсэн юм. Хэдийгээр дэлхий нийтийг хамарсан цар тахал бүхий л улс орны эдийн засгийг “чичрүүлж” байгаа ч манай улсын төрийн тэргүүн ганзага хоосон буцсангүй.

“Цагааннуур” чөлөөт бүс ирэх оноос байнгын ажиллагаатай болно
“Эрдэнэс Тавантолгой” нүүрсний анхны цахим арилжааг амжилттай зохион байгууллаа
Spectr News Theme
Oyuk Oyuk
Хөгжүүлэгч
Веб сайтын хөгжүүлэлтийн ажилтан, ЦАСТ СОЛЮШН ХХК

Сэтгэгдлүүд

Редакцийн бодлого

“И пресс медиа” ХХК нь 2019 оны гуравдугаар сард үүсгэн байгуулагдаж хэвлэл мэдээллийн салбарт www.epress.mn мэдээллийн цахим хуудсыг нээн ажиллуулж байна. Манай www.epress.mn сайт нь нийтлэлийн бодлогын хувьд дараахи чиглэлүүдээр мэдээ, мэдээлэл бэлтгэн уншигчдадаа хүргэхийг зорьж байна. Үүнд:  Улс орны эдийн засгийн хөгжил – төрийн эдийн засгийн бодлого /макро, микро эдийн засгийн бодлого – төсөв, мөнгөний бодлого – бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт – төрийн аудит, татварын тогтолцоо/,  Бизнесийн орчин, үндэсний үйлдвэрлэгчдэд тулгамдсан асуудлуудыг судлан шинжилж, сурвалжилж,  Эдийн засаг, нийгмийн хөгжлийн гарц, шийдлийг эрэлхийлсэн, асуудал дэвшүүлсэн нийтлэл, нэвтрүүлэг, сурвалжлага, ярилцлагыг олон нийтэд түгээх болно.  Ингэснээр манай сайтын мэдээлэл улс орны эдийн засаг, нийгмийн харилцаанд нөлөөлөгч хүчин зүйл болох учиртай.  Дэлхийн болон улс орныхоо эдийн засаг, нийгмийн төлөв байдлын талаар “сонин содон” мэдээллүүдийг цуглуулан боловсруулж Та бүхний мэдлэгийн санг тэлэх боломжийг нэмэгдүүлнэ.  Мэдлэгийг тэлэх чиглэлд нэмэлт “Монголын түүхийг товчоор” булан нээж, түүхийн чухал мөчүүдийн талаарх мэдээллийг шинэлэг хэлбэрээр уншигч та бүхэндээ хүргэнэ.  Бид сэтгүүлчийн ёс зүйн зарчмыг үйл ажиллагаандаа чанд мөрдөж, салбартаа үлгэр дуурайлал болсон мэргэжлийн хамт олон байхын төлөө ажиллах болно.  Уншигч та бүхэнтэйгээ үр өгөөжтэй хамтран ажиллана.

Registration Login
Sign in with social account
or
Lost your Password?
Registration Login
Sign in with social account
or
A password will be send on your post
Registration Login
Registration