Пүрэв, 2 сарын 9, 2023
Хадгалсан мэдээ (0)
Ш.Найдансүрэн: Бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй, татвараа төлөөгүй бол хасна
Нийгэм 

Ш.Найдансүрэн: Бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй, татвараа төлөөгүй бол хасна

Oyuk Oyuk Oyuk Oyuk
2 сарын 9, 2023
278
0

З.ОЮУН-ЭРДЭНЭ

“Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-д зааснаар сүүлийн таван жил техникийн хяналтын үзлэгт хамрагдаагүй 162 мянган авто тээврийн хэрэгслийг бүртгэлээс хасах ажлыг зохион байгуулахаар төлөвлөжээ. Энэ талаар Авто тээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Ш.Найдансүрэнгээс тодрууллаа.

-Өнөөдрийн байдлаар хэчнээн автомашин бүртгэлтэй байна вэ?

-Одоогоор нийт 1.246.000 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна. Үүнээс өнгөрсөн онд 797 мянган тээврийн хэрэгсэл үзлэг оношлогоонд хамрагдсан. Энэ нь идэвхтэй тээврийн хэрэгсэл гэсэн үг. Үзлэгт хамрагдаагүй 440 мянга орчим тээврийн хэрэгсэл байна. Үүнээс  сүүлийн таван жил дарааллан техник хяналтын үзлэг оношилгоонд хамрагдаагүй нийт 162 мянган тээврийн хэрэгсэл байгаа. Үүнийг бид  программын түвшинд автоматаар хасна. Хасагдах тээврийн хэрэгслээ www.transdep.mn цахим хаягаар ороод иргэн өөрийн регистрийн дугаараар, аж ахуйн нэгж улсын бүртгэлийн регистрийн дугаараараа шалгах боломжтой юм. 

-Хасалт хийж буй бүх машин замын хөдөлгөөнд оролцдоггүй гэсэн үг үү?

-Таван жил огт оношилгоонд ороогүй байна гэдэг нь тухайн тээврийн хэрэгсэл устаж алга болсон эсвэл хадгалдаг байх магадлалтай. Гэхдээ тухайн хүмүүс үүнийгээ цааш нь үргэлжлүүлэн хадгална гэвэл техник хяналтын үзлэг оношилгоондоо хамруулах хэрэгтэй. Ингэснээрээ програм дээр автоматаар идэвхтэй тээврийн хэрэгсэл гээд тоологдоод явах юм. Тоон мэдээллийг цэгцтэй болгох үүднээс 162 мянган тээврийн хэрэгслийг эхний ээлжинд гаргасан. Тоон мэдээлэл нэр төрөл дээр нэмэгдээд явдаг учраас хасна гэсэн үг. Бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй, татвараа төлөөгүй тохиолдолд ч хасагдаад явна. Цаашид замын хөдөлгөөнд ч оролцох боломжгүй. Татвараа төлөөд оношилгоонд орсон тохиолдолд замын хөдөлгөөнд оролцуулах бүрэн боломжтой болно

-Өмнө нь хүнд худалдаалсан нэр шилжүүлээгүй авто машины татвар төлөгдөөгүй гээд байгаа нөхцөлд яах вэ?

-Энэ нөхцөлд мөн адил таван жил тээврийн хяналтад ороогүй бол шууд хасагдана. Мөн өмнөх төлөөгүй татвар яг хасагдах үе дээр эзэмшиж байсан эзэмшигчийн регистр болон улсын бүртгэлийн газар бүргэлтэй байгаа аж ахуйн нэгж хуулийн этгээдийн регистр дээр татварын өр хэвээр үлдэнэ. Энэ нь авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хуулиараа тухайн эзэмшигч тээврийн хэрэгслийг ашигласнаас үл хамааран тухайн тээврийн хэрэгслийн албан татварыг заавал төлөх үүрэгтэй юм. Үүн дээр нэмж хэлэхэд тухайн тээврийн хэрэгслийг буцаагаад сэргээх боломжтой. Мэдээж сэргээхдээ техникийн хяналтын үзлэгт хамрагдана. Мөн татвар, торгуулиа төлнө. 

-Татварын газар, цагдаагийн газар гэх мэт байгууллагатай хэрхэн хамтран ажиллаж байна вэ?

-Энэ удаагийн ажил дээр татварын байгууллагатайгаа хамтарч ажиллаж байна. Эдгээр тээврийн хэрэгслүүдийг хассанаар татвар зогсоно. Энэ нь ахиад цаашид тухайн тээврийн хэрэгсэл дээр он оны ногдол үүсэхгүй гэсэн үг юм. Үүнээс хойш бид жил болгон мэдээлэлд хяналт хийж сүүлийн таван жилийн хугацаанд хяналтанд ороогүй бол албан журмаар шууд хасаад явах юм. Гэхдээ мэдээж оноогдсон торгуулийг төлж байрагдуулах ёстой гэлээ. Хэрэв жагсаалтаас хассан авто тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулвал Зөрчлийн тухай хуулиар торгоно.

Жагсагчдад ордон барьж өг
Улсын хэмжээнд 40.5 мянган албан тушаалтан ХАСХОМ-ээ мэдүүлээд байна
Spectr News Theme
Oyuk Oyuk
Хөгжүүлэгч
Веб сайтын хөгжүүлэлтийн ажилтан, ЦАСТ СОЛЮШН ХХК

Сэтгэгдлүүд

Редакцийн бодлого

“И пресс медиа” ХХК нь 2019 оны гуравдугаар сард үүсгэн байгуулагдаж хэвлэл мэдээллийн салбарт www.epress.mn мэдээллийн цахим хуудсыг нээн ажиллуулж байна. Манай www.epress.mn сайт нь нийтлэлийн бодлогын хувьд дараахи чиглэлүүдээр мэдээ, мэдээлэл бэлтгэн уншигчдадаа хүргэхийг зорьж байна. Үүнд:  Улс орны эдийн засгийн хөгжил – төрийн эдийн засгийн бодлого /макро, микро эдийн засгийн бодлого – төсөв, мөнгөний бодлого – бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт – төрийн аудит, татварын тогтолцоо/,  Бизнесийн орчин, үндэсний үйлдвэрлэгчдэд тулгамдсан асуудлуудыг судлан шинжилж, сурвалжилж,  Эдийн засаг, нийгмийн хөгжлийн гарц, шийдлийг эрэлхийлсэн, асуудал дэвшүүлсэн нийтлэл, нэвтрүүлэг, сурвалжлага, ярилцлагыг олон нийтэд түгээх болно.  Ингэснээр манай сайтын мэдээлэл улс орны эдийн засаг, нийгмийн харилцаанд нөлөөлөгч хүчин зүйл болох учиртай.  Дэлхийн болон улс орныхоо эдийн засаг, нийгмийн төлөв байдлын талаар “сонин содон” мэдээллүүдийг цуглуулан боловсруулж Та бүхний мэдлэгийн санг тэлэх боломжийг нэмэгдүүлнэ.  Мэдлэгийг тэлэх чиглэлд нэмэлт “Монголын түүхийг товчоор” булан нээж, түүхийн чухал мөчүүдийн талаарх мэдээллийг шинэлэг хэлбэрээр уншигч та бүхэндээ хүргэнэ.  Бид сэтгүүлчийн ёс зүйн зарчмыг үйл ажиллагаандаа чанд мөрдөж, салбартаа үлгэр дуурайлал болсон мэргэжлийн хамт олон байхын төлөө ажиллах болно.  Уншигч та бүхэнтэйгээ үр өгөөжтэй хамтран ажиллана.

Registration Login
Sign in with social account
or
Lost your Password?
Registration Login
Sign in with social account
or
A password will be send on your post
Registration Login
Registration