Чуулга уулзалтын салбар хуралдаанууд болж байна
Үндэсний зөвшилцлийг хангах “Зөвлөлдөж шийдье” зөвлөлдөх санал асуулгын хүрээнд өнөөдөр (2023.01.11) Төрийн ордонд болж буй “Улс төр, эдийн засаг, эрхзүйн шийдэл-нийгмийн зөвшилцөл” чуулга уулзалтын салбар хуралдаануудаар улс орны эдийн засгийн хөгжил, засаглал, шударга ёсны шинэчлэл, төрийн тогтолцоо, нийгмийн ардчиллыг төгөлдөржүүлэх зэрэг өргөн хүрээний асуудлуудыг хэлэлцэж байна.