ХНХ-ынсайдТ.Аюурсайханыг шалгуулна
З.ОЮУ
Тагнуулын Ерөнхий газрын үүдэнд сэтгүүлч Х.Ган-Ялалт УИХ-ын гишүүн, сайд хамаарал бүхий хүмүүсийнхээ 70 гаруй компаниар дамжуулан мөнгө угаасан байж болзошгүй гэмт үйлдлийн шинжтэй 1000 гаруй хуудас баримт, материалыг тагнуул, цагдаа, АТГ-т хүлээлгэн өгч, мэдээлэл хийлээ.
Тэрээр ХНХ-ын сайд Т.Аюурсайхныг эх орноосоо урвасан байж болзошгүй үндэслэлээр түүнийг УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын албан тушаалаас нь эргүүлэн татаж, хууль хяналтын байгууллагад шалгуулах ёстой хэмээн үзэж байгаа юм.
Хятад компаниуд ямар тендер, шалгуураар Монгол Улсад өндөр үнийн дүн бүхий тендерүүдийг авч үйл ажиллагаа явуулдаг вэ?
Т.Аюурсайхан эх орноосоо урвасан уу, өөрийн өндөр албан тушаалаа урвуулан ашиглаж Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдалд нөлөөлсөн үү? гэдгийг ТЕГ шалгах ёстой. Тиймээс 88 хуудас материалыг бэлдэн ЦЕГ-т 88, АТГ-Т 222 хуудас тус тус өгч байна гэв
Мөн ЭТТ ХК-ийн гүйцэтгэх захирал Г.Ганхуягийг баривчлагдах үед Т.Аюурсайхан Сингапур руу ниссэн. Т.Аюурсайханы эгч Т.Аюушжавын гүйцэтгэх захирлыг нь хийж байсан Глоб интернейшнлийн өмгөөлөгч жагсагчдыг өмгөөлсөн гэх мэт асуудлуудыг ч ярьлаа.
Мөн талбайд болж байгаа жагсаалыг алсаас зохион байгуулсан байж болзошгүй гэж хардаж байна. Учир нь 2022 оны арванхоёрдугаар сарын 5-нд иргэд өөрсдийн дуудлагаар жагссан. Жагсаалд цөм болж орж ирсэн хүмүүс Монголын Оюутны Холбоо түүний араас Эрдэнэс Тавантолгой компанийн ажилчид ирсэн нь дарагдсан. Мөн хуульч, өмгөөлөгч нарын бүлэглэл ирсэн. Хуульч, өмгөөлөгч жагсаалд ирж байгаагүй.
Тиймээс сэтгүүлчийн хардах эрхийнхээ хүрээнд үндэслэлүүдийг судалж, баримт цуглуулж сэтгүүлзүйн үндсэн зарчмыг баримтлан хуулийн хүрээнд ажиллаж байна гэдгээ илэрхийлэн цагдаагийн ерөнхий газраас гэрчийг хамгаалалтандаа аваачээ гэдэг хүсэлт тавсан. Миний гаргасан энэхүү мэдээллийг тагнуул, цагдаа, АТГ шалгах ёстой гэдгээ хэлсэн юм.