Пүрэв, 2 сарын 9, 2023
Хадгалсан мэдээ (0)
Ч.Батсуурь: Шинэ автобусууд зорчигч болон жолоочид илүү тухтай
Цаг үе 

Ч.Батсуурь: Шинэ автобусууд зорчигч болон жолоочид илүү тухтай

Oyukhaa Oyu Oyukhaa Oyu
2 сарын 9, 2023
99
0

Б.БОЛОР

Нийслэлийн нийтийн тээврийн шинэчлэлийн хүрээнд өнгөрсөн жил 100 орчим автобус шинээр авсан.  Харин он гарснаас хойш 117 шинэ автобус оруулж ирснээс 30 автобусыг зургаан чиглэлд үйлчилгээнд явуулж эхэлжээ. Энэ талаар Нийслэлийн нийтийн тээврийн газрын Техник технологийн хэлтсийн дарга Ч.Батсууриас зарим зүйлийг тодрууллаа.

-Энэ сард оруулж ирсэн автобусууд үйлчилгээнд явж эхэлсэн байна. Дараагийн ээлжийн автобус хэзээ үйлчилгээнд гарах вэ?

-Шинээр орж ирсэн автобусыг хүлээн авах, үйлчилгээнд гаргах бэлтгэл хангах ажлын комисс томилогдсон. Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-аас эхний 30-ыг нь үйлчилгээнд гаргасан байгаа. Дараагийн 30-ынх бэлтгэл ажлыг дэс дараатай хангаж байна. Шинэ автобусуудад улсын бүртгэлийн дугаар авч, нийтийн тээврийн бүртгэлийн нэгдсэн санд бүртгэдэг. Үүний дараа “Улаанбаатар Смарт карт” компанийн цахим төлбөрийн системийг суурилуулна.

-Бэлтгэл ажилд хэр хугацаа зарцуулж байна вэ?

-Нэг автобусанд цахим төлбөрийн төхөөрөмж угсрахад дунджаар 1-2 цаг болж байна. Төхөөрөмж угсрах, суурилуулах ажил дууссаны дараа улсын байцаагч хүлээн авч, дүгнэлтээ гаргах учиртай. Дараагийн 30 автобусны тоноглол, суурилуулалтыг даруй дуусгаад энэ долоо хоногтоо багтааж үйлчилгээнд гаргахаар ажиллаж байна.  

-Өнгөрсөн онд оруулж ирсэн 60 автобуснаас шинэ автобуснууд юугаараа ялгаатай вэ?

-Өнгөрсөн онд орж ирсэн 60 автобусыг мөн энэ компани нийлүүлсэн. Шинэ автобусны хувьд техникийн үзүүлэлтүүд, хүчин чадал нь сайжирсан. Тухайлбал, өмнөх автобусны моторын багтаамж 6400 cc байсан бол шинэ автобусных нь 8400 сс болсон. Мөн жолоочийн суудал хий нумтай, арьсан бүрээстэй болсон тул илүү тухтай.

Нийтийн тээврийн үйлчилгээнд явах шинэ автобусны хяналтын систем илүү сайжирсан нь зорчигчдын аюулгүй байдалд маш чухал. Тухайлбал, хяналтын камерын тоо болон багтаамж нэмэгдсэн, мөн онлайнаар холбогдох, хянах боломжийг бүрдүүлсэн.

-Автобусны багтаамж нь хэр вэ. Хэдэн суудалтай вэ?

-Зорчигчийн 29, хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан нэг буюу нийтдээ 30 хүний суудалтай. Босоо зорчигчдыг нэмээд нийт 70 хүний багтаамжтай. Бид энэ удаад суудлын бүрээс, тоноглолын материалыг илүү сайжруулж захиалсан тул эдэлгээ удаан. Өмнө нь оруулж ирсэн автобуснууд нэг шаттай байсан. Харин энэ бол шууд нам шаттай, тэгэхээр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, энгийн зорчигчид ч бууж, суухад хялбар. Мэдээж цонх цантахгүй, агааржуулалттай гээд тав тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлсэн.

-Автобус эвдэрсэн тохиолдолд хэрхэх вэ. Сэлбэг хэрэгслийн олдоц хэр бол?

-Гэрээний дагуу үйлдвэрээс хоёр жил, 150 мянган км-ийн баталгааг өгч байгаа. Түүнчлэн хурдан элэгддэг сэлбэг хэрэгслийн хувьд тодорхой хугацааны баталгааг ч бас гаргасан. Ямар нэгэн байдлаар эвдэрч гэмтсэн тохиолдолд сэлбэг хэрэгслийг үйлдвэрээс захиалаад нийлүүлэх нөхцөлийг гэрээндээ тусгасан.

Мэдэгдэл
Аврах багийнхан эрдэнэт хүний амийг аварч эхэллээ
Spectr News Theme
Oyukhaa Oyu
Хөгжүүлэгч
Веб сайтын хөгжүүлэлтийн ажилтан, ЦАСТ СОЛЮШН ХХК

Сэтгэгдлүүд

Редакцийн бодлого

“И пресс медиа” ХХК нь 2019 оны гуравдугаар сард үүсгэн байгуулагдаж хэвлэл мэдээллийн салбарт www.epress.mn мэдээллийн цахим хуудсыг нээн ажиллуулж байна. Манай www.epress.mn сайт нь нийтлэлийн бодлогын хувьд дараахи чиглэлүүдээр мэдээ, мэдээлэл бэлтгэн уншигчдадаа хүргэхийг зорьж байна. Үүнд:  Улс орны эдийн засгийн хөгжил – төрийн эдийн засгийн бодлого /макро, микро эдийн засгийн бодлого – төсөв, мөнгөний бодлого – бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт – төрийн аудит, татварын тогтолцоо/,  Бизнесийн орчин, үндэсний үйлдвэрлэгчдэд тулгамдсан асуудлуудыг судлан шинжилж, сурвалжилж,  Эдийн засаг, нийгмийн хөгжлийн гарц, шийдлийг эрэлхийлсэн, асуудал дэвшүүлсэн нийтлэл, нэвтрүүлэг, сурвалжлага, ярилцлагыг олон нийтэд түгээх болно.  Ингэснээр манай сайтын мэдээлэл улс орны эдийн засаг, нийгмийн харилцаанд нөлөөлөгч хүчин зүйл болох учиртай.  Дэлхийн болон улс орныхоо эдийн засаг, нийгмийн төлөв байдлын талаар “сонин содон” мэдээллүүдийг цуглуулан боловсруулж Та бүхний мэдлэгийн санг тэлэх боломжийг нэмэгдүүлнэ.  Мэдлэгийг тэлэх чиглэлд нэмэлт “Монголын түүхийг товчоор” булан нээж, түүхийн чухал мөчүүдийн талаарх мэдээллийг шинэлэг хэлбэрээр уншигч та бүхэндээ хүргэнэ.  Бид сэтгүүлчийн ёс зүйн зарчмыг үйл ажиллагаандаа чанд мөрдөж, салбартаа үлгэр дуурайлал болсон мэргэжлийн хамт олон байхын төлөө ажиллах болно.  Уншигч та бүхэнтэйгээ үр өгөөжтэй хамтран ажиллана.

Registration Login
Sign in with social account
or
Lost your Password?
Registration Login
Sign in with social account
or
A password will be send on your post
Registration Login
Registration