Б.Лхагвасүрэн: Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны хуулиар томоохон төслийг санхүүжүүлэх боломж бүрдэнэ
З.ОЮУН-ЭРДЭНЭ
УИХ-аас Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны тухай хуулийн төслийг хэлэлцэж эцэслэн баталсан. Одоо шинэ хуулийн дагуу авах арга хэмжээ, дагалдах журмын талаар хэлэлцэж байгаа юм. Энэ хуулийн талаар Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгээс тодрууллаа.
-Хуулийн зорилго, ач холбогдол, өөрчлөлтийн талаар та юу хэлэх вэ?
нэ хууль анх Гадаадын хөрөнгө оруулалтын банкны тухай гэсэн нэртэйгээр УИХ-ын гишүүн Б.Жавхлан нарын 18 гишүүнээс 2016 онд өргөн мэдүүлж байсан юм. Хууль өнөөдрийг хүртэл батлагдтлаа олон өөрчлөлт орсон. Тодруулбал, тухайн үед Монгол Улсад Хөгжлийн банк гээд хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлдэг ганц том банк. Харин арилжааны банкууд Монголбанкнаас тавьсан, нэг зээлдэгчийн 20 хувийн хязгаарлалтай гэдгээр томоохон төсөл, хөтөлбөрүүдэд мөнгө гаргаж чадахгүй байгаа. Тиймээс гадаадын хөрөнгө оруулалтыг оруулж ирэх зорилгоор Монгол Улсад Төрөлжсөн хөрөнгө оруулалтын банк хэрэгтэй байна гэдгээр хуулийн төслийг оруулж ирсэн.
Хуулийн төсөлд гадаад, дотоодын гэж ялгахгүй байх үүднээс, олон улсын жишиг дүрэм журамтай зөрчилдөж буйг харгалзан үзээд гадаадын гэдэг үгийг авч өөрчилсөн.
-Энэ хууль батлагдсанаар Хөгжлийн банкны тухай хууль байх шаардлагагүй болж байгааг зарим эх сурвалж хэлж байна л даа?
-Хууль батлагдснаар Монгол Улсын Хөгжлийн банкны тухай өөрийнх нь хууль хэрэггүй болно. Учир нь 2017 онд одоогийн Хөгжлийн банкинд Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны зөвшөөрлийг Монголбанкнаас олгож, тус банкны тухай хууль өөрчлөгдсөн. Одоо Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны хууль бие даан гарснаар гадаад, дотоодынхонд томоохон төслийг санхүүжүүлэх, хөрөнгө оруулах эрхзүйн боломж бүрдэж зөвшөөрөл авах эрх нээгдэнэ. Үүнээс өмнө Хөрөнгө оруулалтын банктай холбоотойгоор гадаад, дотоодын аж ахуйн нэгж, хуулийн этгээд энэ талын үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авья гэхэд манай улсад хууль эрхзүйн ямар ч зохицуулалт байгаагүй.
Арилжааны банкуудаас ялгаатай нь өөрийн хөрөнгө өсгөх боломжийг хууль эрхзүйгээр бүрдүүлж өгч байна. Шинэ хуулиар зөвшөөрөл өгөхдөө арилжааны банкуудын дүрмийн сангийн хэмжээнээс 3-4 дахин их байхаар эрхзүйг зохицуулсан.
-Өөрийн хөрөнгийн доод хэмжээ гэж бий юу?
өрийн хөрөнгийн доод хэмжээ дөрвөн сарын 500 тэрбумаас доошгүй байна гэж байсан. Одоо хуулийн дагуу байхаа больсон. Монголбанкнаас зөвшөөрөл өгөхдөө бид арилжааны банкнаас доогуур байхгүй. Түүнээс дор хаяж гурав дахин илүү байх. Мөн энэ хуулийг хэрэгжүүлэхийн тулд дагаж, мөрдөх таван журам бий. Тэр дотор тоо, хязгаарлалт багтана.
-Төв байгууллагаас оруулсан санал юу байсан бэ?
-Төвөгтэй асуулдал бол цаг үе байлаа. 2016 оны хууль өргөн барьж эхэлсэн үеийг одоогийнхтой харьцуулашгүй. Анх өргөн барьж байх үзэл байсан санаа, зарим утга нь алдагдчихаж байгаа юм. Жишээлбэл, 2016 онд хуулийг өргөн барих үед манай улсад маш олон гадны банк орж ирэх сонирхолтой байлаа. Орж ирэхдээ 500 тэрбумын хөрөнгө оруулалт хийх саналтай байсан. Тухайн үеийн ханшаараа 400 сая ам.доллар. Хамгийн багадаа 200 сая ам.доллар авчирч банкны зээлээ аваарай гэх мэт тоог тавьсан байсан. Одоо 200 сая ам.доллар авчрах гадаад хүн ховордсон байна. Тэр үед Чингис бондоор ярьвал бүгд л орж ирэх гэж зүтгэж байсан үе шүү дээ. Харин одоо бол “Тавтай морил” гэж гуйсан хууль гарсантай л адил юм даа.