Пүрэв, 2 сарын 9, 2023
Хадгалсан мэдээ (0)
Цагаан сар ба хүүхдийн мөнгө
Эдийн засаг 

Цагаан сар ба хүүхдийн мөнгө

Oyukhaa Oyu Oyukhaa Oyu
2 сарын 9, 2023
168
0

Д.ОЮУНЧИМЭГ

Хүүхдийн мөнгө хэл ам дагуулж цахим орчноор нэг эхнэр нөхөр, үр хүүхдээ хайсан хүмүүс. Нийгмийн бодлогын байнгын хороо өнөөдөр хүүхдийн мөнгөний асуудлаар хуралдсан. Холбогдох байгууллагуудын мэргэжилтэн, газрын дарга нар цугласан байв. УИХ-ын гишүүдийн асуултад дорвитой хариулт өгч чадахгүй “бүлтийтлээ” загнуулж харагдана лээ. 

ХҮҮХДИЙН МӨНГӨ БА “СААДУУД”

удаа агшаагч, плитка амьжиргааны түвшинг “баян” гэж тодорхойлох хэрэгсэл болж нийгмээрээ шуугиж байсан нь саяхан. Гэтэл түүнтэй агаар нэг байдлаар хандаж Үндсэн хуулиар олгогдсон хүүхдийн эрхийг зөрчлөө хэмээн чамгүй л “банга” хүртсэн, албаныхан. Гэхдээ тэд бууж өгсөнгүй. Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваа “Цахим мэдээллийн санг ашиглан орлого тооцох аргачлал гаргасан” хэмээв. Будаа агшаагч, зурагт, хөргөгч зэргийг үндэслээгүй гэдгээ тэд онцолж байлаа. Үндсэндээ цахим монголчууд гэдгээ цээжээрээ хамгаалахыг хүссэн ч тэд бас барсангүй. Тэр ч бүү хэл Цахим хөгжлийн яамны “Б” гэх дарга чат ухаж суугаа нь утасны камерт өртсөн харагдав. Тэрбээр “Өрхийн мэдээллийн нэгдсэн санг түшиглэн таван байгууллагын 71 мэдээллийг нэгтгэж, кибр аюулгүй байдлыг хангасан” тухай ярив. Харин УИХ-ын гишүүн М.Оюунчимэг “Чухал асуудал хэлэлцэж байхад Сангийн болон ХНХЯ, Цахим хөгжлийн сайд нь хаачсан юм бэ. Сайд нь орж ирээгүй бол асуудлыг хойшлуулъя” гэх санал оруулсан. Харамсалтай нь тэдгээр сайд бараа нь ч харагдсангүй. Харин хурал дууссаны дараа хэвлэлийнхэнд мэдээлэл өгч харагдав. Хүүхдийн мөнгөнөөс таналт хийсэн “саадууд” та нар бүү санаа зов. Цагаан сарын өмнө гурван сараар нь бөөнд нь олгоно хэмээн “даапаалж” сонстов. Үндсэндээ бантанг нь хутгасан сайдуудын өмнөөс баахан мэргэжилтнүүд “загнуулах” нь тэр. Гэхдээ дорвитой шийдэл яригдсангүй. 

“УЛ”-НААС “БАЯЖИГСАД” РУУ 

Сангийн сайд Б.Жавхлан хүүхдийн мөнгийг анх олгохдоо халамж хэлбэрээр олгож байсан. Анх 20 мянган төгрөг өгдөг байсныг нэмэгдүүлсээр 100 мянган төгрөг болгосон юм шүү хэмээн “даналзав” 

онгол Улс нийт 3.4 сая хүн амтай. Үүнээс 1.3 орчим сая нь 0-16 насны хүүхэд. Жил бүр төсөв батлах үеэр бүсээ чангалж, төсвөө танах тухай яригддаг. Ингэх бүртээ хүүхдийн мөнгийг л гол “бай”-гаа болж ирсэн уламжлалтай. Энэ удаад ч тойроогүй. Сонгуулийн өмнөх жил учраас гал авалцуулахгүй байх арга эрэлхийлж байсан. Ингэхдээ нийт олгож байгаа хүүхдүүдийн есөн хувь буюу 113 мянган хүүхдэд мөнгө олгохгүй байх боломжтой гэж тооцсон. Үүнийг тайлбарлахдаа өрхийн орлого нь 3.5 саяас дээш бол авахгүй байж болно гэдэг тооцоог танилцуулж байсан юм. Гэхдээ төсөв батлах үеэр яригдаж байсан есөн хувьд “ул”-ныхан хэмээн цоллуулсан ард түмэн ч багтсанд хүмүүс эгдүүцэж байгаа. Учир нь өнгөрсөн амралтын өдрүүдээр хүүхдийн мөнгөө авах боломжтой өрхүүдэд мэссэж ирсэн гэх. Гэтэл энэ нь нэлээдгүй хүмүүст ирсэнгүйгээр барахгүй хүүхдийн мөнгөнөөс хасагджээ гэх хардлагыг төрүүлж шуугиан тарих нь тэр. 

Харин мэссэж ирээгүй шалтгааныг албаныхан тайлбарлахдаа “Мэдээллийн зөрүүтэй байдал нөлөөлсөн. Хувь хүн шилжилт хөдөлгөөнөө бүртгүүлээгүй. Тэр ч бүү хэл автомашин худалдан борлуулсан атлаа бүртгэл хийлгээгүй зэрэг шалтгааны улмаас эд хөрөнгөтэй, орлоготой мэт харагдаж байна” гэх агуулгатай тайлбар хийж байлаа. Байнгын хорооны хуралдааны даргалагч П.Анужин “Хүүхдийн мөнгө гэдэг бол айл өрхийн амжиргааны эх үүсвэр гэдгийг мэдэх үү. Асуултад дорвитой хариулт өгөлгүй тойруулж булзааруулахаа боль” хэмээв. Хүмүүс “ул”-наас огцом “баяжигсад”-ын эгнээнд шилжсэндээ баярлах эс бөгөөс уурлах эсэхээ ч мэдэх аргагүй байгааг онцолж байна. Хэрэв баян амьдарч байгаа бол сар бүр олдог орлогоо бодитоор нь дансандаа хийлгэхийг хүсч буйгаа ч илэрхийлж байна. Судалгаанд тооцогдсон 3.5 сая төгрөгийн орлого гэдэг нь Статистикчдийн гаргасан дундаж цалинтай харьцуулбал наад захын өрхийн орлого ч тэнд хүрнэ. Тэгтэл хүүхдийн мөнгөө авахын тулд эхнэр нөхрийн хэн нэг ажилгүй, орлогогүй байх ёстой гэсэн үг үү гэх асуултыг “их мэдэгчдэд” дайя. 

“БУУЖ ӨГӨХГҮЙ”

Хүүхдийн мөнгийг нийт хүүхдүүдийн 91 хувьд өгнө. Тиймээс есөн хувьд багтсан л бол хүүхдийн мөнгөнөөсөө татгалзахыг хүсч байна. Зайлшгүй шаардлагатай өрхүүдэд бодит дэмжлэг үзүүлэх үүднээс гаргасан шийдвэр гэдгийг харгалзан уу. 2020-2022 онуудын статистикаас харахад хүүхдийн мөнгө авч байгаа өрхүүдийн 30 хувь нь тогтмол авдаггүй. Хадгаламжид шилжүүлдэг судалгаа байдаг. Төр анх удаа өөрт байгаа мэдээллийг ашиглаж, өрхийн амьжиргааны түвшинг тооцоолоод хүүхдийн мөнгө олгох шийдвэр гаргаж байна. Мэдээллийн санд давхардлаас шалтгаалж үүссэн асуудлыг засуулах боломжтой хэмээн Сангийн сайд Б.Жавхлан хэвлэлийн хурлын үеэр хэлэв. Хэрэв өрхийн орлогын хөрөнгийн үнэлгээ зөрүүтэй гарсан бол, мэдээллийн зөрүү гарсан л бол заавал шинэчлэх шаардлагатай.

Төрийн зүгээс хяналт, сануулга, мэдээлэл солилцооны уялдлаа холбоог сайжруулна. Иргэний өмнөөс төр мэдэж орлого бүртгэх боломжгүй. Тиймээс иргэд бүртгэл мэдээллээ хийж, төрийн бодлогоо дэмжихийг хүсч байна гэдгээ тэрбээр илэрхийллээ. Гэхдээ төрийн мэдээлэл дээр суурилсан ч систем хэрхэн ажиллахыг шалгаж үзээгүй гэдгээ албаны эх сурвалж мэдэгдсэн. Харин үүнийг нь ХНХ-ын дэд сайд үгүйсгээд авна лээ. Бурууг бусдад тохож, булзааруулж суудаг албан тушаалтнуудад ч хүүхдийн 100 мянга төдийлөн чухал биш л байх. Харин үүгээр сарын хоол хүнсээ залгуулдаг өрхүүдэд тэнгэр ниргэхтэй адил юм. 

Ямартай ч хүүхдийн мөнгө тойрсон элдэв хошигнол, хэл ам үргэлжилсээр. Харин бодлого гаргаж шийдвэрлэсэн “саад”-ууд бууж өгөхгүй бололтойдог. Учир нь тэд Монголын Цагаан сарын баярыг далимдуулан хүүхдийн 100 мянгыг гурван сараар өгч хүмүүсийн амыг хаах төлөвлөгөө боловсруулсан бололтой. Магадгүй дөрвөн хүүхэдтэй айл 1.2 сая төгрөг авах нь. Түүгээр цагаан сараа тэмдэглэлээ гэж бодвол ирэх гурав, дөрөвдүгээр сард чухам юугаар гурил, махаа авах вэ, “саад”-уудаа...



Б.Лхагвасүрэн: Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны хуулиар томоохон төслийг санхүүжүүлэх боломж бүрдэнэ
“Эрдэнэс Тавантолгой” нүүрсний анхны цахим арилжааг амжилттай зохион байгууллаа
Spectr News Theme
Oyukhaa Oyu
Хөгжүүлэгч
Веб сайтын хөгжүүлэлтийн ажилтан, ЦАСТ СОЛЮШН ХХК

Сэтгэгдлүүд

Редакцийн бодлого

“И пресс медиа” ХХК нь 2019 оны гуравдугаар сард үүсгэн байгуулагдаж хэвлэл мэдээллийн салбарт www.epress.mn мэдээллийн цахим хуудсыг нээн ажиллуулж байна. Манай www.epress.mn сайт нь нийтлэлийн бодлогын хувьд дараахи чиглэлүүдээр мэдээ, мэдээлэл бэлтгэн уншигчдадаа хүргэхийг зорьж байна. Үүнд:  Улс орны эдийн засгийн хөгжил – төрийн эдийн засгийн бодлого /макро, микро эдийн засгийн бодлого – төсөв, мөнгөний бодлого – бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт – төрийн аудит, татварын тогтолцоо/,  Бизнесийн орчин, үндэсний үйлдвэрлэгчдэд тулгамдсан асуудлуудыг судлан шинжилж, сурвалжилж,  Эдийн засаг, нийгмийн хөгжлийн гарц, шийдлийг эрэлхийлсэн, асуудал дэвшүүлсэн нийтлэл, нэвтрүүлэг, сурвалжлага, ярилцлагыг олон нийтэд түгээх болно.  Ингэснээр манай сайтын мэдээлэл улс орны эдийн засаг, нийгмийн харилцаанд нөлөөлөгч хүчин зүйл болох учиртай.  Дэлхийн болон улс орныхоо эдийн засаг, нийгмийн төлөв байдлын талаар “сонин содон” мэдээллүүдийг цуглуулан боловсруулж Та бүхний мэдлэгийн санг тэлэх боломжийг нэмэгдүүлнэ.  Мэдлэгийг тэлэх чиглэлд нэмэлт “Монголын түүхийг товчоор” булан нээж, түүхийн чухал мөчүүдийн талаарх мэдээллийг шинэлэг хэлбэрээр уншигч та бүхэндээ хүргэнэ.  Бид сэтгүүлчийн ёс зүйн зарчмыг үйл ажиллагаандаа чанд мөрдөж, салбартаа үлгэр дуурайлал болсон мэргэжлийн хамт олон байхын төлөө ажиллах болно.  Уншигч та бүхэнтэйгээ үр өгөөжтэй хамтран ажиллана.

Registration Login
Sign in with social account
or
Lost your Password?
Registration Login
Sign in with social account
or
A password will be send on your post
Registration Login
Registration