Пүрэв, 2 сарын 9, 2023
Хадгалсан мэдээ (0)
Нээлттэй хаалганы өдөрлөг боллоо
Цаг үе 

Нээлттэй хаалганы өдөрлөг боллоо

Oyukhaa Oyu Oyukhaa Oyu
2 сарын 9, 2023
116
0

Б.БОЛОР

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага өнөөдөр “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг зохион байгууллаа.  Ингэхдээ өөрийн харъяа байгууллагуудад нэгдсэн журмаар хийжээ. 

Энэ үеэр иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас ирүүлсэн өргөдөл, гомдлыг яаралтай шийдвэрлэсэн байна. Түүнчлэн  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажилд орох хүсэлт гаргасан хүмүүст мэдээлэл, зөвлөгөө өгчээ. Мөн хорих болон хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх, шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой мэдээлэл, зөвлөгөө өгөхийн зэрэгцээ архивын лавлагаа, иргэд, аж ахуйн нэгжид өр төлбөртэй эсэх лавлагаа, суллагдсан лавлагаа, хорих ял эдэлж байгаа эсэх лавлагааг үнэ төлбөргүй олгосон аж. Түүнчлэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шинээр томилогдон ажиллаж буй алба хаагчид, тэдний гэр бүлийнхнийг хүлээн авч, байгууллагын үйл ажиллагаатай танилцуулсан. Энэ үеэр “Монгол хурандаа” нийгэмлэгийн Шүүхийн  шийдвэр гүйцэтгэх байгууллагын  салбар зөвлөлийн дарга, бэлтгэл хурандаа Б.Баасанжав залуу алба хаагчдад өөрийн туршлагаасаа хуваалцжээ. 

Түүнээс гадна зорчих эрхийг хязгаарлах ялын хэрэгжилтийг хангаж буй Цахим удирдлага, хяналтын төвийн үйл ажиллагааг танилцуулжээ. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа “Соёмбо” чуулгын уран бүтээлчид  алба хаагчид, тэдний гэр бүлийнхэнд мэндчилгээ дэвшүүлэхийн сацуу  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хүндэт туг болон 2022 оны тэргүүний “Ажил мэргэжлийн аварга”, “Хөдөлмөрийн аварга” алба хаагчдын талаарх танилцуулга мэдээллийг хүргэв. 

Өдөрлөгийн үеэр, хүмүүжигчдийн хийсэн гар урлалын бүтээл, “Мөнхөд дурсагдах баатрууд” төрийн бус байгууллагаас дэлгэсэн “Мөнхөд дурсагдах баатрууд” үзэсгэлэнг сонирхууллаа.