Пүрэв, 2 сарын 9, 2023
Хадгалсан мэдээ (0)
АН эмэгтэй даргатай болвол...
Улс төр 

АН эмэгтэй даргатай болвол...

Oyukhaa Oyu Oyukhaa Oyu
2 сарын 9, 2023
205
0

Б.ЦЭЛГЭР

АН эвлэрч сөрөг хүчнийхээ үүргийг олигтойхон гүйцэтгэх хэрэгтэй юмсан. Дотоод зодоондоо дарлуулаад хэчнээн ч жил өнгөрчихөв. Эрчүүдийн зодоон ийм урхагтай юмсанж. За тэгээд эрэгтэй даргатай байх ёстой гэсэн хууль дүрэм байдаггүй биз дээ. Тиймээс энэ удаад нэр дэвшиж байгаа эмэгтэйчүүдээ “АН”-ын гишүүд нь олигтойхон дэмжээд өгөөсэй. 

аргааш АН намын даргаа сонгоно. С.Эрдэнэ, Х.Баттулга хоёрыг жолоогоо татаад намын гишүүддээ боломж олгое хэмээн Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уриалж байна лээ. Нөгөөтэйгүүр намын даргад нэр дэвшиж буй эмэгтэйчүүдээ нухчин дарчихалгүй гаргаад ирээсэй. Хэрэв эмэгтэй даргатай болох боломж бүрдвэл бичигч миний хувьд Салдангийн ОДОНТУЯА гишүүнийг туршлагатай, боловсролтой, элдэв зүйлд хутгалдаад байдаггүй улстөрч гэж хардаг. Тийм дээ ч МАН олонх засаглаж байгаа энэ үед УИХ-ын дэд даргын албыг дажгүй л аваад явж байна. Би ч нэг их улстөржөөд байдаггүй. Гэхдээ бас тулхтай, боловсролтой, нуруутай юмаа гээд хэд хэдэн хүнийг алсуур “балешигладаг” ухаантай. 

УИХ-ын дэд дарга, Ардчилсан намын дарга С.Одонтуяа намын нөхдөө эв нэгдэлд уриалж байсан. тиймээс эмэгтэй хүний хатан ухаан, туршлагатай улстөрчийн буурь зааж АН-ыг элбэгхэн удирдаад явчихна гэдэгт эргэлзэхгүй байгаа хэрэг. Түүнчлэн улстөрч хийх энэ хугацаанд элдэв хэл ам, дуулиан шуугианд оролцож байгаагүй нэр цэвэр гишүүн л дээ. Бас ч гэж аливаа асуудалд “Би” хэмээн цээжээ дэлдэн попроод байдаггүй тулхтай эмэгтэй. Тиймээс хэрэв АН эмэгтэй даргатай болох боломж гарвал С.Одонтуяа оновчтой л сонголт юм. 

УРИАЛГА

Журмын олон нөхөд өө, Ардчилагчид аа

Сүүлийн хоёр жилийн туршид намын эв нэгдлийг хангах, итгэлцэл ойлголцолыг бэхжүүлэхийн төлөө явж буй хүний хувьд Та бүхэнд хандан энэхүү уриалгыг хүргүүлж байна. Энэ хугацаанд эвлэрүүлэх гэж хичээсэн, оролдсоныхоо төлөө сайн, муу үг их сонслоо. Хардалт сэрдэлтэд ч их өртлөө.

Тэр болгоныг ардаа орхин, намын эв нэгдлийн төлөөх хүчин чармайлтаа нийт нэгэн сэтгэлээр дуусгаж, хагарал, маргаанд яг одоо  цэг тавих хэрэгтэй байна. Нэгнээ буруутган муйхарлан, зөрүүдлэх биш харилцан буулт хийж, байр сууриа ойртуулснаар эхэлдэг. Үүнтэй маргах хүн байхгүй биз ээ.

Хэрэв талууд эвлэрэхэд шаардлагатай ямарваа  санал, санаачилга гаргах, холбоос, гүүр хэрэгтэй бол би, бид үүнд бэлэн байна. “Нээлттэй ардчилал” клубын залуус “Их зөвшилцөл”-ийг хэрэгжүүлэхийг уриалсаар байна. Бидэнд хоёрдогч, гуравдагч зам гэж байхгүй. Эвлэлдэн нэгдэж, ардчиллыг хамгаалах ганц л зам бий. Үндэсний эрх ашиг, улс орны хөгжлийн шаардлага биднээс эв нэгдэл, үсрэнгүй хөгжлийн төлөөх далайцтай бодлого, хариуцлагыг нэхэж байна.

Өнгөрсөн хугацаанд 2 хуваагдаж ардчиллын лидерүүдрүүгээ шороо цацалцаж, өөр хоорондоо захиалгат хар пи-ар явуулснаа улс төр хийлээ гэж ойлговол том эндүүрэл. Бүтэн нэртэй ч хүн үлдсэнгүй.

Улсын хөгжлийн төлөө л улс төр оршдог. Үндэсний эрх ашгийн төлөө л улс төрждөг байх ёстой. Улс төр дэх бурууг хатуу шүүмжилж анхааруулах, бүр тэмцэх ёстой. Зөвийг дэмжиж, уухайлан түгээх ёстой.

Бид цаг үеийнхээ дуудлага, шаардлагад нийцэж эс чадваас улс төрийн тавцангаас арчигдан, монголын ардчилал алсран одоход ойрхон байгааг намын гишүүн, дэмжигч бүр ухамсарлан эвийг эрхэмлэн, нэгдлийг бүтээхийг би уриалж байна. Бас шаардаж байна.  

Амьдран буй цаг үе, гадаад нөхцөл байдал маань Монголчууд хоорондоо тэрсэлдэх, хагаралдан зөрчилдөх бус нэгдмэл улс гэдгээ ухамсарлан нэгэн зорилгын дор байхыг хэзээ хэзээнээс илүү шаардаж байна.

Учир иймд журмын олон нөхөд өө, эвийн төлөө нэгнээ угтан алхацгаая. Эв саналаа нэггэвээс хүрэхгүй газар, чадахгүй зүйл үгүй болох биз ээ.

УИХ-ын дэд дарга, Ардчилсан намын гишүүн С.Одонтуяа

Ж.Батжаргал: 1072 хувьцааны ногдол ашгийг сар шинээс өмнө иргэдэд олгох хэрэгтэй
Ерөнхийлөгч ам алдсан уу, эсвэл...?
Spectr News Theme
Oyukhaa Oyu
Хөгжүүлэгч
Веб сайтын хөгжүүлэлтийн ажилтан, ЦАСТ СОЛЮШН ХХК

Сэтгэгдлүүд

Редакцийн бодлого

“И пресс медиа” ХХК нь 2019 оны гуравдугаар сард үүсгэн байгуулагдаж хэвлэл мэдээллийн салбарт www.epress.mn мэдээллийн цахим хуудсыг нээн ажиллуулж байна. Манай www.epress.mn сайт нь нийтлэлийн бодлогын хувьд дараахи чиглэлүүдээр мэдээ, мэдээлэл бэлтгэн уншигчдадаа хүргэхийг зорьж байна. Үүнд:  Улс орны эдийн засгийн хөгжил – төрийн эдийн засгийн бодлого /макро, микро эдийн засгийн бодлого – төсөв, мөнгөний бодлого – бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт – төрийн аудит, татварын тогтолцоо/,  Бизнесийн орчин, үндэсний үйлдвэрлэгчдэд тулгамдсан асуудлуудыг судлан шинжилж, сурвалжилж,  Эдийн засаг, нийгмийн хөгжлийн гарц, шийдлийг эрэлхийлсэн, асуудал дэвшүүлсэн нийтлэл, нэвтрүүлэг, сурвалжлага, ярилцлагыг олон нийтэд түгээх болно.  Ингэснээр манай сайтын мэдээлэл улс орны эдийн засаг, нийгмийн харилцаанд нөлөөлөгч хүчин зүйл болох учиртай.  Дэлхийн болон улс орныхоо эдийн засаг, нийгмийн төлөв байдлын талаар “сонин содон” мэдээллүүдийг цуглуулан боловсруулж Та бүхний мэдлэгийн санг тэлэх боломжийг нэмэгдүүлнэ.  Мэдлэгийг тэлэх чиглэлд нэмэлт “Монголын түүхийг товчоор” булан нээж, түүхийн чухал мөчүүдийн талаарх мэдээллийг шинэлэг хэлбэрээр уншигч та бүхэндээ хүргэнэ.  Бид сэтгүүлчийн ёс зүйн зарчмыг үйл ажиллагаандаа чанд мөрдөж, салбартаа үлгэр дуурайлал болсон мэргэжлийн хамт олон байхын төлөө ажиллах болно.  Уншигч та бүхэнтэйгээ үр өгөөжтэй хамтран ажиллана.

Registration Login
Sign in with social account
or
Lost your Password?
Registration Login
Sign in with social account
or
A password will be send on your post
Registration Login
Registration