Пүрэв, 2 сарын 9, 2023
Хадгалсан мэдээ (0)
Д.Дэлгэрсайхан: Өөрийн бүртгэлтэй холбоотой мэдээллийг цахимаар харах боломжтой боллоо
Нийгэм 

Д.Дэлгэрсайхан: Өөрийн бүртгэлтэй холбоотой мэдээллийг цахимаар харах боломжтой боллоо

Oyuk Oyuk Oyuk Oyuk
2 сарын 9, 2023
84
0

З.ОЮУ

EMongolia системийн зөрүүтэй мэдээлэл нь иргэдийг бухимдуулаад байгаа билээ. Тэгвэл энэ асуудлаар УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайханаас зарим зүйлийг тодрууллаа.

-УБЕГ мэдээллийн сан иргэдийн эргэлзээгүй байх тал дээр ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?

-УБЕГ-ын мэдээллийн санд иргэдийн итгэх итгэл эргэлзээгүй байх ёстой. Иргэдийн зүгээс хүүхдийн мөнгөтэй холбоотой манай өрхийн бүртгэлд гэр бүлийн гишүүдийн тоо хасагдсан, нэмэгдсэн гэх мэт эргэлзээтэй мэдээллүүд гаргаж байгаа. Нөхцөл байдалтай холбогдуулан өөрийн хаяг дээр хэдэн хүн байна гэдэг мэдээлэллийг www.burtgel.gov.mn сайт руу ороод иргэний байнгын оршин суудаг хаягийн мэдээлэл шалгах гэдэг цэсэнд бүртгэлийн дугаар, регистрийн дугаараа оруулан шалгах боломжтой. Энэ нь иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд байгаа үнэн бодит мэдээлэлтэй хамгийн хялбар байдлаар танилцах боломжийг олгосон. Хэрвээ таны хаяг дээр таны мэдэхгүй хүн байвал үүнийгээ улсын бүртгэлийн байгууллага руу тус сайтаар дамжуулаад тайлбараа бичээд, утсаа бичээд мэдээлж болох юм. Үүний дагуу бид эргүүлэн хариу өгөх болно.

-Өрхийн мэдээлэл зөрүүтэй асуудлууд олон байна. Энэ асуудал тайлбар өгнө үү?

-Өрх гэдэг ойлголт  өөрөө заавал гэр бүл хамаатан садан байх албагүй хөндлөнгийн хүн ч байж болно. Хамт амьдарч байгаагаа бүртгүүлвэл өрхийн бүртгэл болно. Иргэн хүсвэл хэнийг ч өөрийн өрх дээр бүртгүүлэх боломжтой. Үүний дагуу Өрхийн мэдээллийн санг хариуцаж байгаа баг, хорооны Засаг дарга, Нийгмийн ажилтан, Халамжийн ажилтан, Зохион байгуулагч, нөгөө тал дээр нь иргэний улсын бүртгэлийг хариуцаж байгаа бүртгэлийн ажилтнуудад яг газар дээрээ иргэдийг чирэгдэлгүй байлгах үүднээс нэг нь нөгөө рүү явуулахгүй хурдан арга хэмжээ авах чиглэлийг хүргүүлээд ажиллаж байна.

Хаяг бүртгэлийг өдөртөө 800-1000 гаруйг хийдэг. Жилдээ 200-220 мянга гаруй хаягийн бүртгэл хийдэг. Бид өнөөдөр ямар ажил зохион байгуулаад байна вэ гэхээр үүнийг илүү хурдан шалгаж, шийдвэрлэх ямар арга зам юу байна вэ гэдэг дээр зориулан сайт ажиллуулаад эргэх холбоотойгоор ажиллаж байгаа.

-Хэвлэл мэдээллээр зарлахаар бүх хүн хандалт өгнө шүү дээ. Тэгэхээр хандалтын тоо хэтрэх асуудал бий юу?

-2016 оноос хойш техник, программ хангамж дээр анхаарал хандуулан ажиллаж байна. Тиймээс энэ удаагийнх тусдаа сервер юм. Хаанаас хандаж буй сүлжээ, төхөөрөмж хамааралтай. Ачаалал ихсэх гэх асуудал хаьцангүй гайгүй байна.

-Иргэдийн зүгээс өрхийн бүртгэлийг мэдээллэж засварлуулах бол хэрхэн шийдвэрлэдэг вэ?

-Энэ тохиолдолд тухайн үл хөдлөх хөрөнгийн эзэмшигч хаягийн жинхэнэ эзэн гэсэн үг. Үүнийг ямар ч бүртгэлийнхүсэлтийн дагуу асуудлыг шийдвэрлэх бүрэн боломжтой. Тухайн хаяг дээрх үл хөдлөхийн эзэн хэн бэ? хууль есны өмчлөгч нь мөн үү гэдгээр нь улсын бүртгэл шийдвэрийг гаргана. 

Хот, нийтийн аж ахуйн ажилд хувийн хэвшлийнхэнтэй хамтран ажиллана
Улсын хэмжээнд 40.5 мянган албан тушаалтан ХАСХОМ-ээ мэдүүлээд байна
Spectr News Theme
Oyuk Oyuk
Хөгжүүлэгч
Веб сайтын хөгжүүлэлтийн ажилтан, ЦАСТ СОЛЮШН ХХК

Сэтгэгдлүүд

Редакцийн бодлого

“И пресс медиа” ХХК нь 2019 оны гуравдугаар сард үүсгэн байгуулагдаж хэвлэл мэдээллийн салбарт www.epress.mn мэдээллийн цахим хуудсыг нээн ажиллуулж байна. Манай www.epress.mn сайт нь нийтлэлийн бодлогын хувьд дараахи чиглэлүүдээр мэдээ, мэдээлэл бэлтгэн уншигчдадаа хүргэхийг зорьж байна. Үүнд:  Улс орны эдийн засгийн хөгжил – төрийн эдийн засгийн бодлого /макро, микро эдийн засгийн бодлого – төсөв, мөнгөний бодлого – бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт – төрийн аудит, татварын тогтолцоо/,  Бизнесийн орчин, үндэсний үйлдвэрлэгчдэд тулгамдсан асуудлуудыг судлан шинжилж, сурвалжилж,  Эдийн засаг, нийгмийн хөгжлийн гарц, шийдлийг эрэлхийлсэн, асуудал дэвшүүлсэн нийтлэл, нэвтрүүлэг, сурвалжлага, ярилцлагыг олон нийтэд түгээх болно.  Ингэснээр манай сайтын мэдээлэл улс орны эдийн засаг, нийгмийн харилцаанд нөлөөлөгч хүчин зүйл болох учиртай.  Дэлхийн болон улс орныхоо эдийн засаг, нийгмийн төлөв байдлын талаар “сонин содон” мэдээллүүдийг цуглуулан боловсруулж Та бүхний мэдлэгийн санг тэлэх боломжийг нэмэгдүүлнэ.  Мэдлэгийг тэлэх чиглэлд нэмэлт “Монголын түүхийг товчоор” булан нээж, түүхийн чухал мөчүүдийн талаарх мэдээллийг шинэлэг хэлбэрээр уншигч та бүхэндээ хүргэнэ.  Бид сэтгүүлчийн ёс зүйн зарчмыг үйл ажиллагаандаа чанд мөрдөж, салбартаа үлгэр дуурайлал болсон мэргэжлийн хамт олон байхын төлөө ажиллах болно.  Уншигч та бүхэнтэйгээ үр өгөөжтэй хамтран ажиллана.

Registration Login
Sign in with social account
or
Lost your Password?
Registration Login
Sign in with social account
or
A password will be send on your post
Registration Login
Registration