Сар шинийн үзэсгэлэн худалдаа эхэллээ
З.ОЮУ
Дүнжингаравын зүүн талд байрлах “Шинэ 100 айл” худалдааны төвд сар шинийг тохиолдуулан “Амар байна уу 2023” үзэсгэлэн худалдаа эхэллээ. Тус үзэсгэлэн худалдаанд нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн үндэсний үйлдвэрлэгчд оролцож цагааан идээ, хэвийн боов, мах, хувцас, хүнс гэх мэт 1000 гаруй бараа бүтээгдэхүүнийг худалдаалах юм байна.
Үзэсгэлэн худалдаа энэ сарын 20-ны өдрөөс ирэх сарын 20 хүртэл нэг сарын хугацаанд үргэлжилнэ. Мөн “Шинэ 100 айл” чиглэлд Ч:51 дугаарын автобус тусгай маршрутаар үйлчилж буй аж.