“Амар байна уу 2023” өргөтгөсөн худалдаанд 1000 гаруй үйлдвэрлэгч оролцож байна
дийн засгийн эргэлтийг эрчимжүүлэх, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор Сар шинийн баярыг угтан зохион байгуулж байгаа “Амар байна уу 2023” өргөтгөсөн үзэсгэлэн худалдаанд анх удаа 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн 1000 гаруй жижиг, дунд бизнес эрхлэгч оролцож буй. Үзэсгэлэн худалдаанд үндэсний хувцас, гоёл чимэглэл, хүнсний бүтээгдэхүүн, цагаан идээ зэрэг 15-20 мянган нэр төрлийн бараа бүтээгдэхүүн борлуулагдаж буй бөгөөд үйлдвэрлэгчид түрээсийн ямар нэгэн төлбөргүйгээр худалдаалж байна.