У.Хүрэлсүх анхны хоригоо тавилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх анхны хоригоо тавилаа. Тэрбээр Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус үндэслэн нэр бүхий хуулиудад бүхэлд нь хориг тавилаа.
Хориг тавьсан талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Ерөнхийлөгчийн Хууль зүйн бодлогын зөвлөх А.Бямбажаргал нар мэдээлэл хийсэн юм.