Пүрэв, 6 сарын 8, 2023
Хадгалсан мэдээ (0)
Токио хотноо "хотын дарга" нарын форум үргэлжилж байна
Нийгэм 

Токио хотноо "хотын дарга" нарын форум үргэлжилж байна

Oyukhaa Oyu Oyukhaa Oyu
6 сарын 8, 2023
175
0

окио хотноо “G-NETS буюу Тогтвортой хөгжлийн төлөөх дэлхийн хотуудын сүлжээ” Хотын дарга нарын форум үргэлжилж байна. Цар тахлын дараа хэвийн амьдралдаа эргэн орохоос илүүтэйгээр шударга, тогтвортой нийгмийг бүтээхийн тулд дэлхийн хотуудын удирдлагууд өөрсдийн туршлагаас хуваалцаж, хэлэлцүүлэг өрнүүлж байгаа юм. Тодруулбал, уур амьсгалын өөрчлөлт болон “Ковид-19” цар тахлаас үүдэлтэй өөрчлөлтүүдийг Хүмүүс хоорондын харилцаа холбоо, Аюулгүй байдал болон хамгаалалт, Хотуудын хүрээлэн буй орчин гэсэн гурван сэдвийн хүрээнд хэлэлцэж байна.

Форумын Хотуудын хүрээлэн буй орчны талаарх хэлэлцүүлэгт НИТХ-ын төлөөлөгч, "Улаанбаатар хотын хөгжлийн корпораци" компанийн гүйцэтгэх захирал Н.Баярчимэг оролцсон. Түүнтэй хамт Амман хотын менежер Ахмад Абдала Малкави, Брисбэн хотын Иргэдийн Засгийн газрын Байгаль орчин, цэцэрлэгт хүрээлэн, тогтвортой байдлын хорооны дарга Трейси Эллен Палмер-Девис, Сан Сальвадор хотын Хамтын ажиллагаа болон байгаль орчны менежер Вилиан Рене Эрнандес Аревало нар хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Мөн Дели хотын Байгаль орчны сайдын зөвлөх Реена Гупта, Ланкестер хотын дарга Р.Рекс Паррис, Милан хотын дарга Гүйсэпп Сала нар цахимаар оролцлоо.

НИТХ-ын төлөөлөгч, Улаанбаатар хотын хөгжлийн корпораци ХК-ийн гүйцэтгэх захирал Н.Баярчимэг “Энэ удаагийн форумын хүрээлэн буй орчны талаарх хэлэлцүүлэгт зургаан хотын удирдлага болон төлөөлөл бүхий хүмүүстэй оролцлоо. Хэлэлцүүлгийн хүрээнд тухайн хотод байгаль орчны чиглэлээр тулгамдаж байгаа асуудлуудыг ярилцаж, мөн үүнд тохирсон ямар арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгаа талаарх туршлагуудаа хуваалцсан. Хотуудын хувьд нийтлэг тулгамдаж байгаа асуудал болон хотын онцлогоос шалтгаалсан асуудлууд ч байна" гэлээ.

Тухайлбал, Улаанбаатар хотод орон нутгаас шилжин ирэгсдийн тоо жил ирэх бүр нэмэгдэж байгаа. Тэгвэл Дели хотын 20 сая байсан хүн амын тоо 30 сая хүрч, төвлөрөл үүсэж, үүнийг дагасан асуудлууд урган гарч байгаа тухай тус хотын Байгаль орчны сайдын зөвлөх Реена Гупта ярилаа. Мөн орчны бохирдолтой холбоотойгоор хууль, дүрэм зөрчсөн асуудал гарвал иргэд холбогдох байгууллагууд руу зураг авч явуулдаг, түүнийг нь захиргааны байгууллага нь шийддэг. Шийдэл нь 90 хувьтай байгааг танилцуулжээ.

Австралийн Брисбэн хотын Иргэдийн Засгийн газрын Байгаль орчин, цэцэрлэгт хүрээлэн, тогтвортой байдлын хорооны дарга Трейси Эллен Палмер-Девис “Манай хот бусад хотын адилаар хөгжиж байгаа. Бидэнд тулгарч буй нэг бэрхшээл, сорилт бол хог хаягдлыг хэрхэн шийдвэрлэх тухай асуудал. Брисбэн бол улсдаа нүүрстөрөгчийн ялгаралт, шингээлтийг тэнцвэртэй байлгах тал дээр хамгийн ихээр анхаардаг бүс нутагт тооцогддог. Мөн бусад орны адилаар хог дарж булах аргыг ч ашигладаг.

доогоор хүнсний хог хаягдлыг дахин боловсруулах туршилтыг хийж байгаа бөгөөд уг туршилтад Брисбэн хотын 6000 өрх оролцож байна. Брисбэн хот маш халуун уур амьсгалтай тул тодорхой бэрхшээлүүд тулгарсаар байгаа ч ирээдүйд асуудлуудаа амжилттай шийдэхийн тулд боломжит туршилт, технологиудыг нэвтрүүлсээр байна. Тиймээс бидэнд санаачлан хэрэгжүүлж буй олон туршлага бий. Тухайлбал, 14 хоногт нэг удаа айл өрхөөс ялгарсан хогийг ачиж, цуглуулдаг бөгөөд тэдгээр хогийн савнууд нь тус бүр 340 литрийн багтаамжтай. Ахуйн хог хаягдлыг дахин боловсруулах ажил Брисбэн хотын оршин суугчдын хувьд энгийн үйлдэл болсон. Бид эдгээр ажлаа үргэлжлүүлсээр байх бөгөөд тулгамдсан олон асуудлаа ч шийдвэрлэх болно. Гэхдээ хог хаягдлаараа яг юу хийж болох вэ гэдэг нь дэлхий нийтийн өмнө тулгамдаж буй бас нэг сорилт болоод байна” хэмээсэн юм.

Хөл, гар нь хүлээтэй Төрийн тусгайгынхан
ШИНЭ СОЁЛ-ыг нэвтрүүлсэн “ШӨНӨ ДУНДЫН БҮЖИГ”
Spectr News Theme
Oyukhaa Oyu
Хөгжүүлэгч
Веб сайтын хөгжүүлэлтийн ажилтан, ЦАСТ СОЛЮШН ХХК

Сэтгэгдлүүд

Редакцийн бодлого

“И пресс медиа” ХХК нь 2019 оны гуравдугаар сард үүсгэн байгуулагдаж хэвлэл мэдээллийн салбарт www.epress.mn мэдээллийн цахим хуудсыг нээн ажиллуулж байна. Манай www.epress.mn сайт нь нийтлэлийн бодлогын хувьд дараахи чиглэлүүдээр мэдээ, мэдээлэл бэлтгэн уншигчдадаа хүргэхийг зорьж байна. Үүнд:  Улс орны эдийн засгийн хөгжил – төрийн эдийн засгийн бодлого /макро, микро эдийн засгийн бодлого – төсөв, мөнгөний бодлого – бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт – төрийн аудит, татварын тогтолцоо/,  Бизнесийн орчин, үндэсний үйлдвэрлэгчдэд тулгамдсан асуудлуудыг судлан шинжилж, сурвалжилж,  Эдийн засаг, нийгмийн хөгжлийн гарц, шийдлийг эрэлхийлсэн, асуудал дэвшүүлсэн нийтлэл, нэвтрүүлэг, сурвалжлага, ярилцлагыг олон нийтэд түгээх болно.  Ингэснээр манай сайтын мэдээлэл улс орны эдийн засаг, нийгмийн харилцаанд нөлөөлөгч хүчин зүйл болох учиртай.  Дэлхийн болон улс орныхоо эдийн засаг, нийгмийн төлөв байдлын талаар “сонин содон” мэдээллүүдийг цуглуулан боловсруулж Та бүхний мэдлэгийн санг тэлэх боломжийг нэмэгдүүлнэ.  Мэдлэгийг тэлэх чиглэлд нэмэлт “Монголын түүхийг товчоор” булан нээж, түүхийн чухал мөчүүдийн талаарх мэдээллийг шинэлэг хэлбэрээр уншигч та бүхэндээ хүргэнэ.  Бид сэтгүүлчийн ёс зүйн зарчмыг үйл ажиллагаандаа чанд мөрдөж, салбартаа үлгэр дуурайлал болсон мэргэжлийн хамт олон байхын төлөө ажиллах болно.  Уншигч та бүхэнтэйгээ үр өгөөжтэй хамтран ажиллана.

Registration Login
Sign in with social account
or
Lost your Password?
Registration Login
Sign in with social account
or
A password will be send on your post
Registration Login
Registration