Лхагва, 6 сарын 7, 2023
Хадгалсан мэдээ (0)
Нүүрсний гэх 3 хэргийг шүүхэд шилжүүлэх саналыг прокурорт хүргүүлжээ
Улс төр 

Нүүрсний гэх 3 хэргийг шүүхэд шилжүүлэх саналыг прокурорт хүргүүлжээ

Oyukhaa Oyu Oyukhaa Oyu
6 сарын 7, 2023
264
0

Д.ОЮУ

үүрсний гэх тодотголтой холбоотой хэргийг шалгах ажлын хэсэг хэрэг бүртгэлтийн 24, мөрдөн байцаалтын 16, нийт 40 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулснаас гурван хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусган хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай Нийслэлийн Прокурорын газарт хүргүүлжээ.

Мөрдөн шалгах ажиллагаагаар 143 объектод нэгжлэг хийсэн бол 408 удаа хүний бие, эд зүйл, баримт бичигт үзлэг хийжээ. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч 925 хүнээс мэдүүлэг авч, байгууллага, аж ахуйн нэгж, иргэнээс 905 баримт материал гаргуулан авсан зэрэг мөрдөн шалгах ажиллагааг тасралтгүй явуулсан аж.

Өнгөрсөн хугацаанд мөрдөн шалгах ажиллагааны явцад нийт 78 иргэн, албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан.

Яллагдагч нарыг албан тушаалын байдлаар авч үзвэл нийтийн албан тушаалтан 42 шалгагдаж байна. Үүнд:

Улс төрд нөлөө бүхий этгээд болох УИХ-ын гишүүн

А.Адъяасүрэн Эрүүгийн хуулийн 22.5.1 буюу Хахууль өгөх,

Т.Аюурсайхан Эрүүгийн хуулийн 20.3.3 буюу зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, Эрүүгийн хуулийн 22.10.2 буюу Үндэслэлгүйгээр хөрөнгөжих,

Ш.Раднаасэд Эрүүгийн хуулийн 22.1.3 буюу улс төрд нөлөө бүхий этгээд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгож, хохирол учруулсан,

Ж.Мөнхбат Эрүүгийн хуулийн 22.1.3 буюу улс төрд нөлөө бүхий этгээд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгож, хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн 22.10.2 буюу үндэслэлгүйгээр хөнгөжих,

Н.Наранбаатар Эрүүгийн хуулийн 22.1.3 буюу улс төрд нөлөө бүхий этгээд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгож, хохирол учруулсан,

Б.Энх-Амгалан Эрүүгийн хуулийн 22.1.3 буюу улс төрд нөлөө бүхий этгээд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгож, хохирол учруулсан гэх үндэслэлээр яллагдагчаар татсан.

Түүнчлэн эрх бүхий албан тушаалтан

Зам тээврийн хөгжлийн сайд асан -1,

Төрийн нарийн бичгийн дарга асан -2,

Аймаг, сумын Засаг дарга -2,

УИХ-ын гишүүний зөвлөх -1,

Гаалийн улсын байцаагч -12,

Хил хамгаалах байгууллага -4,

“Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ -4,

Боомтын захиргааны мэргэжилтэн -2,

“Эрдэнэс таван толгой” ХК -6,

“Тавантолгой төмөр зам” ХХК -3,

Нэр бүхий хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан -14,

Энэ хэрэгт холбогдсон хүмүүсээс 18 албан тушаалтныг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан давуу байдал олгож хохирол учруулсан, 14 албан тушаалтныг хахууль авах, 26 иргэн, албан тушаалтныг хахууль өгөх, 20 албан тушаалтныг мөнгө угаах, үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татжээ.

Хэргийг шалгах явцад 17 яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авснаас одоо 8 яллагдагч цагдан хоригдож байна.

Үүнээс гадна улсын хилээр гарахыг хязгаарласан 35, албан үүргийг биелүүлэхийг түдгэлзүүлэх 4, хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг 26 яллагдагчид аваад байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад

94 үл хөдлөх хөрөнгө (орон сууцны 83, оффисын 3 талбай, 5 зогсоол, 3 агуулах),

48 тээврийн тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг,

5 газар,

2 хуулийн этгээдийн хувьцаа,

35 иргэн, 39 хуулийн этгээдийн арилжааны банкин дахь зарлагын  гүйлгээ,

4 иргэний 3.2 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий үнэт, цаас бондын зэрэг эд хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан байна.

Л.Оюун-Эрдэнэ:Би гайхамшиг бүтээхгүй ч улсаа бусад улс шиг болгомоор байна
Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэхээр хэлэлцлээ
Spectr News Theme
Oyukhaa Oyu
Хөгжүүлэгч
Веб сайтын хөгжүүлэлтийн ажилтан, ЦАСТ СОЛЮШН ХХК

Сэтгэгдлүүд

Редакцийн бодлого

“И пресс медиа” ХХК нь 2019 оны гуравдугаар сард үүсгэн байгуулагдаж хэвлэл мэдээллийн салбарт www.epress.mn мэдээллийн цахим хуудсыг нээн ажиллуулж байна. Манай www.epress.mn сайт нь нийтлэлийн бодлогын хувьд дараахи чиглэлүүдээр мэдээ, мэдээлэл бэлтгэн уншигчдадаа хүргэхийг зорьж байна. Үүнд:  Улс орны эдийн засгийн хөгжил – төрийн эдийн засгийн бодлого /макро, микро эдийн засгийн бодлого – төсөв, мөнгөний бодлого – бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт – төрийн аудит, татварын тогтолцоо/,  Бизнесийн орчин, үндэсний үйлдвэрлэгчдэд тулгамдсан асуудлуудыг судлан шинжилж, сурвалжилж,  Эдийн засаг, нийгмийн хөгжлийн гарц, шийдлийг эрэлхийлсэн, асуудал дэвшүүлсэн нийтлэл, нэвтрүүлэг, сурвалжлага, ярилцлагыг олон нийтэд түгээх болно.  Ингэснээр манай сайтын мэдээлэл улс орны эдийн засаг, нийгмийн харилцаанд нөлөөлөгч хүчин зүйл болох учиртай.  Дэлхийн болон улс орныхоо эдийн засаг, нийгмийн төлөв байдлын талаар “сонин содон” мэдээллүүдийг цуглуулан боловсруулж Та бүхний мэдлэгийн санг тэлэх боломжийг нэмэгдүүлнэ.  Мэдлэгийг тэлэх чиглэлд нэмэлт “Монголын түүхийг товчоор” булан нээж, түүхийн чухал мөчүүдийн талаарх мэдээллийг шинэлэг хэлбэрээр уншигч та бүхэндээ хүргэнэ.  Бид сэтгүүлчийн ёс зүйн зарчмыг үйл ажиллагаандаа чанд мөрдөж, салбартаа үлгэр дуурайлал болсон мэргэжлийн хамт олон байхын төлөө ажиллах болно.  Уншигч та бүхэнтэйгээ үр өгөөжтэй хамтран ажиллана.

Registration Login
Sign in with social account
or
Lost your Password?
Registration Login
Sign in with social account
or
A password will be send on your post
Registration Login
Registration