Лхагва, 6 сарын 7, 2023
Хадгалсан мэдээ (0)
“Эрдэнэс Тавантолгой” ХК биржээр, хил нөхцөлөөр арилжаалсан анхны нүүрсийг амжилттай хүргэж өглөө
Эдийн засаг 

“Эрдэнэс Тавантолгой” ХК биржээр, хил нөхцөлөөр арилжаалсан анхны нүүрсийг амжилттай хүргэж өглөө

Oyuk Oyuk Oyuk Oyuk
6 сарын 7, 2023
173
0

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 466 дугаар тогтоолоор “Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журам”-ыг баталсан. Энэхүү журмыг хэрэгжүүлэх хүрээнд “Эрдэнэс Тавантолгой” ХК Монголын хөрөнгийн биржтэй хамтран анхны цахим арилжааг 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн зохион байгуулж нийтдээ 3 удаагийн цахим арилжаагаар 160 мянган тонн нүүрсийг амжилттай худалдаалсан. 

“Эрдэнэс Тавантолгой” ХК цахим арилжаагаар худалдаалсан нүүрсний анхны тээвэрлэлтийг эхлүүлж өнөөдөр Монгол Улсын хилийн цаана буюу БНХАУ-ын Ганц мод боомтод амжилттай хүргэлээ.

“Эрдэнэс Тавантолгой” ХК тээвэрлэлт гүйцэтгэх аж ахуй нэгжийн сонгон шалгаруулалтыг Төрийн худалдан авах ажиллагааны газартай хамтран хүний оролцоогүйгээр цахим үнийн санал авах аргаар зохион байгуулж, шалгарсан тээврийн компаниудтай тээвэрлэлтийн гэрээ байгуулан өнөөдөр анхны тээвэрлэлтийг ийнхүү эхлүүлж байна. 

Ингэснээр тус компани үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш анх удаа хил нөхцөлөөр худалдаалсан нүүрсийг монгол тээвэрчид БНХАУ-ын хил дээр хүргэж өгч буйгаараа түүхийн нэгэн шинэ хуудас нээлээ.Өмнө нь уурайн ам нөхцөлөөр борлуулж байх үед уурхайгаас нүүрс гарсан л бол худалдан авагчийн мэдэлд очдог. Өөрөөр хэлбэл худалдан авагч уурхайгаас нүүрсээ худалдан авч өөрсдөө тээвэрлэн экспортолдог байсан. Энэ үед тээврийн хөлс БНХАУ-ын талд үлддэг байсан бол хил нөхцөлөөр борлуулж, Эрдэнэс Тавантолгой ХК тээврээ хариуцдаг болсноор Монгол тээвэрчид нүүрс тээвэрлэж, тухайн тээврийн ашиг Монгол Улсад үлдэх том боломжийг нээж өгч буйгаараа онцлогтой юм. 

Цаашид “Эрдэнэс Тавантолгой” ХК нүүрсээ Хөрөнгөний биржээр дамжуулан цахим арилжаагаар нүүрсээ борлуулж, ерөнхий гэрээгээр сонгон шалгаруулсан тээврийн аж ахуйн нэгжээр тээвэрлүүлэн, нүүрсний үнийг нэмэгдүүлж, тээврийн зардлыг бууруулан компанийн ашгийн түвшинг нэмэгдүүлэн ажиллахаар зорьж буйн эхлэл амжилттай тавигдлаа. 

Эрдэнэс Тавантолгой ХК-ийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс


Эх сурвалж:  https://ett.mn/
“Амар байна уу” үзэсгэлэн худалдаагаар 48.9 тэрбум төгрөгийн мөнгөн урсгалыг эх орондоо үлдээлээ
“БИД ББСБ” ХХК-ийн өрийн хэрэгслийн анхдагч зах зээлийн арилжаа эхэлнэ
Spectr News Theme
Oyuk Oyuk
Хөгжүүлэгч
Веб сайтын хөгжүүлэлтийн ажилтан, ЦАСТ СОЛЮШН ХХК

Сэтгэгдлүүд

Редакцийн бодлого

“И пресс медиа” ХХК нь 2019 оны гуравдугаар сард үүсгэн байгуулагдаж хэвлэл мэдээллийн салбарт www.epress.mn мэдээллийн цахим хуудсыг нээн ажиллуулж байна. Манай www.epress.mn сайт нь нийтлэлийн бодлогын хувьд дараахи чиглэлүүдээр мэдээ, мэдээлэл бэлтгэн уншигчдадаа хүргэхийг зорьж байна. Үүнд:  Улс орны эдийн засгийн хөгжил – төрийн эдийн засгийн бодлого /макро, микро эдийн засгийн бодлого – төсөв, мөнгөний бодлого – бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт – төрийн аудит, татварын тогтолцоо/,  Бизнесийн орчин, үндэсний үйлдвэрлэгчдэд тулгамдсан асуудлуудыг судлан шинжилж, сурвалжилж,  Эдийн засаг, нийгмийн хөгжлийн гарц, шийдлийг эрэлхийлсэн, асуудал дэвшүүлсэн нийтлэл, нэвтрүүлэг, сурвалжлага, ярилцлагыг олон нийтэд түгээх болно.  Ингэснээр манай сайтын мэдээлэл улс орны эдийн засаг, нийгмийн харилцаанд нөлөөлөгч хүчин зүйл болох учиртай.  Дэлхийн болон улс орныхоо эдийн засаг, нийгмийн төлөв байдлын талаар “сонин содон” мэдээллүүдийг цуглуулан боловсруулж Та бүхний мэдлэгийн санг тэлэх боломжийг нэмэгдүүлнэ.  Мэдлэгийг тэлэх чиглэлд нэмэлт “Монголын түүхийг товчоор” булан нээж, түүхийн чухал мөчүүдийн талаарх мэдээллийг шинэлэг хэлбэрээр уншигч та бүхэндээ хүргэнэ.  Бид сэтгүүлчийн ёс зүйн зарчмыг үйл ажиллагаандаа чанд мөрдөж, салбартаа үлгэр дуурайлал болсон мэргэжлийн хамт олон байхын төлөө ажиллах болно.  Уншигч та бүхэнтэйгээ үр өгөөжтэй хамтран ажиллана.

Registration Login
Sign in with social account
or
Lost your Password?
Registration Login
Sign in with social account
or
A password will be send on your post
Registration Login
Registration