Ням, 9 сарын 24, 2023
Хадгалсан мэдээ (0)
“Улаанбаатар хотын ачаа тээврийн нэгдсэн логистикийн төв”-ийг хотын зүүн хэсэгт барина
Цаг үе 

“Улаанбаатар хотын ачаа тээврийн нэгдсэн логистикийн төв”-ийг хотын зүүн хэсэгт барина

Oyukhaa Oyu Oyukhaa Oyu
9 сарын 24, 2023
511
0

Б.БОЛОР

“Улаанбаатар–олон улсын хөрөнгө оруулалт, түншлэлийн форум 2023” энэ сарын 20-нд Улаанбаатар хотод амжилттай болж өндөрлөлөө. Форумын үеэр “Туушин" компани “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци”-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Тэд нийслэлийн зүүн хэсэгт “Улаанбаатар хотын ачаа тээврийн нэгдсэн логистикийн төв”-ийг барьж байгуулах юм байна. Хамтран ажиллах санамж бичигт “Туушин” компанийн дэд захирал Ж.Монголжингоо, “УБ Хотын Хөгжлийн Корпораци”-ийн төслийн удирдагч Н. Дашдэмбэрэл нар гарын үсэг зурсан юм.

Улаанбаатар хотод орчин үеийн олон улсын стандарт шаардлагыг хангасан бүтэн галт тэрэг хүлээн авах нэгдсэн ачаа тээврийн логистикийн терминал байхгүйгээс ачаа бараа хүлээн авах тээвэр логистикийн үйл ажиллагаа нь Амгалан, УБ, Толгойт өртөөдөөр салж, ачаа тээврийн 10 терминал болон нийт 300 гаруй салбар замуудаар ачаа бараа түгээгдэж байгаа нь УБТЗ-ын ялгалт сэлгээний ажиллагаанд зарцуулах хугацаа, зардлыг хэд дахин нэмэгдүүлж байна.

Терминалууд хотын төвд, суурьшлын бүсэд зэрэгцэн байрлаж байгаа нь аюултай, хортой бараа нийслэл хотод шууд орж, хотын авто замд эвдрэл, бөглөрөл үүсгэж, агаар, хөрсийг бохирдуулан оршин суугчдын амьдралын аюулгүй байдлыг алдагдуулж байгаа юм. Тиймээс “Туушин” компани уг асуудлыг шийдвэрлэхээр 2008 оноос эхлэн Улаанбаатар хоттой хамтран ажиллаж, “Улаанбаатар хотын ачаа тээврийн нэгдсэн логистикийн төв” –ийн Техник Эдийн Засгийн Үндэслэлийг ХБНГ/Холбооны Бүгд Найрамдах Герман улсын DB international компанитай хамтран олон улсын стандарт шаардлагад нийцүүлэн боловсруулсан байна. 

Уг төсөл нь нийслэлийг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд тусгагдаж, Монгол Улсын Их Хурлын 23 дугаар тогтоолоор батлагдан, улмаар Монгол улсын урт хугацааны хөгжлийн “Алсын хараа-2050” Ерөнхий төлөвлөгөөнд тусгагдаж, Улсын Их Хурлын 2020 оны тавдугаар сарын 13-ны өдрийн 52 дугаар тогтоолоор хуульчлагдсан юм.

Улаанбаатар хотын төвд байршилтай 10 Тээвэр Зуучийн компани ачаа тээврийн терминалуудыг дээрх төвд нэгтгэн төвлөрүүлснээр, чөлөөлөгдөх газруудыг илуу үр өгөөжтэйгээр эдийн засгийн эргэлтэд оруулах замаар Нийслэлийн иргэдийг аюулгүй, тоосгүй, экологийн цэвэр орчинд амьдрах нөхцлөөр хангаж, газар эзэмшигчдэд үнэ цэнэтэй газартаа илүү өр өгөөжтэй хөрөнгө оруулалт хийх боломж олгох юм. 

Дэлхийн банкны хийсэн судалгаагаар Монгол Улсын логистикийн гүйцэтгэлийн индекс сүүлийн дөрвөн жилд 108-р байрнаас 129 –р байр луу 21 байраар ухарсан байна. Орчин үеийн логистикийн 5PL стандартад нийцсэн ачаа тээврийн логистикийн үйлчилгээ Монгол улсад шинээр нэвтэрч, Улаанбаатар хотын ачаа тээврийн логистикийг дэлхийн томоохон хотуудын жишгээр зохион байгуулж, бүс нутгийн түгээлтийн үндсэн зангилаа болж импорт,экспортын барааны тээврийн зардал 15-20 хувь буурах юм.

“УЛААНБААТАР ХОТЫН АЧАА ТЭЭВРИЙН НЭГДСЭН ЛОГИСТИКИЙН ТӨВ” байгууллагдсанаар:

Хотын ачаа барааны түгээлтийн логистикийг хөгжүүлэх;
Төмөр замын вагон эргэлтийг богиносгож, тээвэрлэлтийн зардлыг бууруулах;
Хотын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулж, бөглөрлийг арилгах;
Хот дотор авто замаар хүнд даацын автомашинуудаар ачаа, бараа тээвэрлэх үйлчилгээ бүрэн зогсоож, авто замын насжилтыг уртасгаж, замын засвар үйлчилгээний зардлыг бууруулах;
Улаанбаатар хотын агаарны болон орчны бохирдлыг буурулах;
Хотын иргэдийн экологийн цэвэр орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх зэрэг өндөр ач холбогдолтой юм.

Эмгэнэл
Эдийн засагч Б.Лакшми МҮХАҮТ-ийн Ерөнхийлөгчид өрсөлдөх сурагтай
Spectr News Theme
Oyukhaa Oyu
Хөгжүүлэгч
Веб сайтын хөгжүүлэлтийн ажилтан, ЦАСТ СОЛЮШН ХХК

Сэтгэгдлүүд

Редакцийн бодлого

“И пресс медиа” ХХК нь 2019 оны гуравдугаар сард үүсгэн байгуулагдаж хэвлэл мэдээллийн салбарт www.epress.mn мэдээллийн цахим хуудсыг нээн ажиллуулж байна. Манай www.epress.mn сайт нь нийтлэлийн бодлогын хувьд дараахи чиглэлүүдээр мэдээ, мэдээлэл бэлтгэн уншигчдадаа хүргэхийг зорьж байна. Үүнд:  Улс орны эдийн засгийн хөгжил – төрийн эдийн засгийн бодлого /макро, микро эдийн засгийн бодлого – төсөв, мөнгөний бодлого – бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт – төрийн аудит, татварын тогтолцоо/,  Бизнесийн орчин, үндэсний үйлдвэрлэгчдэд тулгамдсан асуудлуудыг судлан шинжилж, сурвалжилж,  Эдийн засаг, нийгмийн хөгжлийн гарц, шийдлийг эрэлхийлсэн, асуудал дэвшүүлсэн нийтлэл, нэвтрүүлэг, сурвалжлага, ярилцлагыг олон нийтэд түгээх болно.  Ингэснээр манай сайтын мэдээлэл улс орны эдийн засаг, нийгмийн харилцаанд нөлөөлөгч хүчин зүйл болох учиртай.  Дэлхийн болон улс орныхоо эдийн засаг, нийгмийн төлөв байдлын талаар “сонин содон” мэдээллүүдийг цуглуулан боловсруулж Та бүхний мэдлэгийн санг тэлэх боломжийг нэмэгдүүлнэ.  Мэдлэгийг тэлэх чиглэлд нэмэлт “Монголын түүхийг товчоор” булан нээж, түүхийн чухал мөчүүдийн талаарх мэдээллийг шинэлэг хэлбэрээр уншигч та бүхэндээ хүргэнэ.  Бид сэтгүүлчийн ёс зүйн зарчмыг үйл ажиллагаандаа чанд мөрдөж, салбартаа үлгэр дуурайлал болсон мэргэжлийн хамт олон байхын төлөө ажиллах болно.  Уншигч та бүхэнтэйгээ үр өгөөжтэй хамтран ажиллана.

Registration Login
Sign in with social account
or
Lost your Password?
Registration Login
Sign in with social account
or
A password will be send on your post
Registration Login
Registration