Ням, 9 сарын 24, 2023
Хадгалсан мэдээ (0)
МУУҮА, Эрдэс баялгийн тойм сонинтой хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Эдийн засаг 

МУУҮА, Эрдэс баялгийн тойм сонинтой хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Oyukhaa Oyu Oyukhaa Oyu
9 сарын 24, 2023
303
0

“Хариуцлагатай уул уурхай” хангайн бүсийн чуулга уулзалт, өнөөдөр (05.05) Орхон аймгийн Эрдэнэт хотын “Уурхайчин” цогцолборт анх удаа зохион байгуулагдаж байна. 

УУХҮЯам, БОАЖЯ, АМГТГазар болон АМГТГ, Австрали-Монголын Засгийн газрын АМЕП хөтөлбөр, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын дэмжлэгтэйгээр Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциациас (МУУҮА) зохион байгуулж буй тус чуулга уулзалтын хөтөлбөрт геологи, уул уурхайн салбарт баримталж буй бодлого, Монгол Улсын ашигт малтмалын хэтийн төлөв, Ковидын дараах уул уурхай, байгаль орчны талаар баримталж буй бодлого, хэрэгжилт зэрэг салбарын өргөн хүрээтэй сэдвүүд багтав.

Өдөрлөгийн эхний хэсэг болох “Уул уурхайн салбарын бодлого” хэлэлцүүлэгт МУУҮА-ийн Гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа, АМГТГ-ын дарга Л.Баярмандал, Уул уурхайн хэлтсийн дарга Т. Зууннаст, БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчны бодлого зохицуулалтын газрын дарга Б.Буяннэмэх, Баянхонгор аймгийн засаг дарга  Д.Мөнхсайхан болон Экологийн цагдаагийн албаны төлөөллүүд оролцсон юм.

Эрдэс баялгийн салбараас орон нутагт оруулах ашиг тус, үр нөлөөний талаар судалгаанд суурилсан, бодит мэдээллийг хүртээмжтэй хүргэх, үйл ажиллагаагаа хууль ёсны дагуу, хариуцлагатайгаар явуулж буй уул уурхайн төслүүдийг олон нийтэд таниулах, туршлага хуваалцах замаар оролцогч талуудын хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор зохион байгуулж буй энэхүү өдөрлөгөөр илтгэгчид төрөөс баримталж байгаа бодлого, хэрэгжилт, олон улсын болон дотоодын нөхцөл байдал, уул уурхайн ил тод байдал,байгаль орчин, орон нутгийн харилцаан дахь санал санаачилга зэргийг оролцогчид хөндөн ярилцлаа.

Өдөрлөгийн хоёр дахь хэсэг “Хариуцлагатай  уул уурхай” сэдвээр өрнөсөн бөгөөд  “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон, УУХҮЯ-ны Геологийн бодлогын газрын дарга Б.Уянга,  “Монполимет” группын Байгаль орчин, нөхөн сэргээлтийн албаны дарга Т.Октябрь, АМЕП хөтөлбөрийн багийн ахлагч Рена Гүэндүэз, ОҮИБТС-ын Ажлын албаны зохицуулагч  Ш.Цолмон нар оролцлоо. 

Уул уурхайн салбарын ил тод байдал,  хамтын оролцоотой байгаль орчны мониторинг, уул уурхай ба орон нутаг хэлэлцүүлэг өрнөсөн тус хэсэгт Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн танилцуулгыг холбогдох албаны хүмүүс хийсэн юм. 

“Хариуцлагатай уул уурхай” хангайн бүсийн чуулга уулзалтын үеэр Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциацийн Гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа,   Уул уурхайн тогтвортой хөгжлийг дэмжих хүрээлэн НҮТББ-ын ТУЗ-ын дарга, ЭРДЭС БАЯЛГИЙН ТОЙМ сонины Ерөнхий эрхлэгч Г.Идэрхангай нар хамтын ажиллагааны Санамж бичиг байгууллаа. 

Санамж бичгийн хүрээнд талууд эрдэс баялгийн салбарын түвшинд хэрэгжиж байгаа мэргэжлийн болон  хариуцлагатай уул уурхайг эрхэмлэгч аж ахуйн нэгжүүдийн хуулийн дагуу үйл ажиллагааг дэмжих, олон нийтэд уул уурхайн салбарын талаар зөв мэдээлэл хүргэх,  сурталчилах, орон нутагт чиглэсэн эерэг, зөв  контент, мэдээлэл хүргэх,  хууль эрх зүй, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахад  хэвлэл, мэдээллийн чиглэлээр  хамтран ажиллаж, харилцан дэмжлэг үзүүлэхэд чиглэнэ. 

МУУҮА нь АМЕП 2 хөтөлбөртэй хамтран “Хариуцлагатай уул уурхайг дэмжих нь” төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд хариуцлагатай уул уурхайн талаарх ойлголтыг илүү олон компани, байгууллага, оролцогч талуудад хүргэж, тэдгээр нь “Хариуцлагатай уул уурхайн кодекс”-ийг үйл ажиллагаандаа сайн дураар дагаж мөрддөг болгоход чиглэж байна. 

Хариуцлагатай уул уурхай гэдэг бол уул уурхайн компаниуд ашиг орлогоо нэмэгдүүлэхийн зэрэгцээ хүйсийн эрх тэгш байдал, хүний эрхийг хангасан, эрүүл мэнд, аюулгүй ажиллагааг дээдэлсэн, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулдаг, нийгмийн хариуцлагатай, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллөө хамгийн бага байлгахыг эрмэлздэг, хуулийн дагуу үйл ажиллагаа явуулдаг байх юм.  

Өдөрлөгт  Улаанбаатар хотоос болон Орхон, Хөвсгөл, Архангай, Булган, Өвөрхангай, Баянхонгор аймгуудад хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулж буй компани, тухайн аймгуудын төр, иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд, иргэдээс бүрдсэн нийт 400 орчим төлөөлөгч оролцлоо.

Оюутолгойгоос Монголд оногдох өгөөжийг 53 хувь гэж тооцсон ч, эргээд 20-30 хувь хүртэл буурах боломжийг бүрдүүлжээ
Онцгой дэглэмийн хугацаанд 22.8 сая тонн нүүрс борлууллаа
Spectr News Theme
Oyukhaa Oyu
Хөгжүүлэгч
Веб сайтын хөгжүүлэлтийн ажилтан, ЦАСТ СОЛЮШН ХХК

Сэтгэгдлүүд

Редакцийн бодлого

“И пресс медиа” ХХК нь 2019 оны гуравдугаар сард үүсгэн байгуулагдаж хэвлэл мэдээллийн салбарт www.epress.mn мэдээллийн цахим хуудсыг нээн ажиллуулж байна. Манай www.epress.mn сайт нь нийтлэлийн бодлогын хувьд дараахи чиглэлүүдээр мэдээ, мэдээлэл бэлтгэн уншигчдадаа хүргэхийг зорьж байна. Үүнд:  Улс орны эдийн засгийн хөгжил – төрийн эдийн засгийн бодлого /макро, микро эдийн засгийн бодлого – төсөв, мөнгөний бодлого – бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт – төрийн аудит, татварын тогтолцоо/,  Бизнесийн орчин, үндэсний үйлдвэрлэгчдэд тулгамдсан асуудлуудыг судлан шинжилж, сурвалжилж,  Эдийн засаг, нийгмийн хөгжлийн гарц, шийдлийг эрэлхийлсэн, асуудал дэвшүүлсэн нийтлэл, нэвтрүүлэг, сурвалжлага, ярилцлагыг олон нийтэд түгээх болно.  Ингэснээр манай сайтын мэдээлэл улс орны эдийн засаг, нийгмийн харилцаанд нөлөөлөгч хүчин зүйл болох учиртай.  Дэлхийн болон улс орныхоо эдийн засаг, нийгмийн төлөв байдлын талаар “сонин содон” мэдээллүүдийг цуглуулан боловсруулж Та бүхний мэдлэгийн санг тэлэх боломжийг нэмэгдүүлнэ.  Мэдлэгийг тэлэх чиглэлд нэмэлт “Монголын түүхийг товчоор” булан нээж, түүхийн чухал мөчүүдийн талаарх мэдээллийг шинэлэг хэлбэрээр уншигч та бүхэндээ хүргэнэ.  Бид сэтгүүлчийн ёс зүйн зарчмыг үйл ажиллагаандаа чанд мөрдөж, салбартаа үлгэр дуурайлал болсон мэргэжлийн хамт олон байхын төлөө ажиллах болно.  Уншигч та бүхэнтэйгээ үр өгөөжтэй хамтран ажиллана.

Registration Login
Sign in with social account
or
Lost your Password?
Registration Login
Sign in with social account
or
A password will be send on your post
Registration Login
Registration