Ням, 9 сарын 24, 2023
Хадгалсан мэдээ (0)
Түгжрэл бууруулахад RFID системийг ашиглаж, зам тээврийн хөдөлгөөнийг зохицуулна
Нийгэм 

Түгжрэл бууруулахад RFID системийг ашиглаж, зам тээврийн хөдөлгөөнийг зохицуулна

Oyuk Oyuk Oyuk Oyuk
9 сарын 24, 2023
243
0

Монгол Улсын хүн амын тал хувь нь оршин суудаг Улаанбаатар хотод тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд цахим шилжилт, ухаалаг технологи хамгийн чухал юм. Энэ чиг үүргийг хариуцан ажиллаж байгаа Нийслэлийн Цахим хөгжил, мэдээллийн технологийн газарт УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Э.Батшугар ажиллалаа. Өмнөх уулзалтаар нийслэлд хэрэгжиж байгаа цахим системүүдтэй танилцаж байсан бол энэ удаад Зам тээврийн нэгдсэн систем, ялангуяа тээврийн хэрэгслийн бүртгэл, хяналтын RFID дэд системийн хэрэгжилттэй танилцаж, санал солилцов. 

Тус газар тээврийн хэрэгсэлтэй холбоотой дараагийн “e-mongolia” болгох зорилгоор Зам тээврийн нэгдсэн системийг хөгжүүлж байна.  Үүний дэд систем болох RFID бол Улаанбаатар хотын 654 мянган тээврийн хэрэгслийн шинэчилсэн бүртгэл, хяналтыг сайжруулах үндсэн зорилготой. Өнөөдрийн байдлаар RFID уншигч 161 шонг байршуулж, туршилтын ажлууд хийгдэж байгаа бөгөөд оношлогоонд ороогүй, даатгал, татвараа төлөөгүй гэх мэт зөрчилтэй тээврийн хэрэгслийн илрүүлэлт нэмэгдэж байгаа аж.

  

Мөн түүнчлэн энэ ондоо багтаж Улаанбаатар хотын иргэд газрын зургийн суурь системийг ашиглах боломжтой болох ажээ. Тус системд нийтийн тээвэр, хүүхдийн автобусны байршил, маршрут, засвартай, түгжрэлтэй зам, зогсоолын мэдээлэл зэргийг бодит цагийн горимоор харуулна. Одоо ашиглаж байгаа googlemap, smartbus зэрэг системээс ялгаатай нь дээрх үзүүлэлтүүдийг газрын зураг дээр дэлгэрэнгүй харуулах тул зорчигч тээврийн хэрэгслийнхээ сонголтыг хийхээс эхлээд маршрутаа бүтнээр нь урьдчилан төлөвлөх боломжтой болох юм.

Байнгын хорооны дарга Э.Батшугар өмнөх уулзалтаар хэлж байсанчлан RFID системийг зам тээврийн хөдөлгөөнийг ухаалгаар зохицуулж, түгжрэлийг бууруулахад ашиглах нь илүү үр дүнтэйг онцлов. Лондон, Москва зэрэг хотод гэрлэн дохион системтэйгээ холбосноор замын хөдөлгөөн, уулзварын нэвтрэлтийг бодит цагийн горимоор жигд хуваарилж, түгжрэлийг 20 хүртэл хувиар бууруулсан сайн жишиг олон бий. Нэгэнт багагүй хөрөнгө зарцуулж, гараанаас гаргасан энэхүү системийг илүү ухаалгаар ашиглах зорилтыг хэрэгжүүлэх чиглэлийг дахин өглөө. Эдгээр ажлууд болон цахим технологийн тусламжтайгаар ухаалаг Улаанбаатарыг бий болгоход Инновац, цахим бодлогын байнгын хороо хууль, эрхзүй, бодлогын талаас идэвхтэй ажиллахаа илэрхийллээ гэж УИХ-ын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Эх сурвалж:  https://www.parliament.mn/
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг угтаад...
"Хятад дууг хэн сайн дуулах вэ" тэмцээний шилдгүүд шалгарлаа
Spectr News Theme
Oyuk Oyuk
Хөгжүүлэгч
Веб сайтын хөгжүүлэлтийн ажилтан, ЦАСТ СОЛЮШН ХХК

Сэтгэгдлүүд

Редакцийн бодлого

“И пресс медиа” ХХК нь 2019 оны гуравдугаар сард үүсгэн байгуулагдаж хэвлэл мэдээллийн салбарт www.epress.mn мэдээллийн цахим хуудсыг нээн ажиллуулж байна. Манай www.epress.mn сайт нь нийтлэлийн бодлогын хувьд дараахи чиглэлүүдээр мэдээ, мэдээлэл бэлтгэн уншигчдадаа хүргэхийг зорьж байна. Үүнд:  Улс орны эдийн засгийн хөгжил – төрийн эдийн засгийн бодлого /макро, микро эдийн засгийн бодлого – төсөв, мөнгөний бодлого – бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт – төрийн аудит, татварын тогтолцоо/,  Бизнесийн орчин, үндэсний үйлдвэрлэгчдэд тулгамдсан асуудлуудыг судлан шинжилж, сурвалжилж,  Эдийн засаг, нийгмийн хөгжлийн гарц, шийдлийг эрэлхийлсэн, асуудал дэвшүүлсэн нийтлэл, нэвтрүүлэг, сурвалжлага, ярилцлагыг олон нийтэд түгээх болно.  Ингэснээр манай сайтын мэдээлэл улс орны эдийн засаг, нийгмийн харилцаанд нөлөөлөгч хүчин зүйл болох учиртай.  Дэлхийн болон улс орныхоо эдийн засаг, нийгмийн төлөв байдлын талаар “сонин содон” мэдээллүүдийг цуглуулан боловсруулж Та бүхний мэдлэгийн санг тэлэх боломжийг нэмэгдүүлнэ.  Мэдлэгийг тэлэх чиглэлд нэмэлт “Монголын түүхийг товчоор” булан нээж, түүхийн чухал мөчүүдийн талаарх мэдээллийг шинэлэг хэлбэрээр уншигч та бүхэндээ хүргэнэ.  Бид сэтгүүлчийн ёс зүйн зарчмыг үйл ажиллагаандаа чанд мөрдөж, салбартаа үлгэр дуурайлал болсон мэргэжлийн хамт олон байхын төлөө ажиллах болно.  Уншигч та бүхэнтэйгээ үр өгөөжтэй хамтран ажиллана.

Registration Login
Sign in with social account
or
Lost your Password?
Registration Login
Sign in with social account
or
A password will be send on your post
Registration Login
Registration