Ням, 9 сарын 24, 2023
Хадгалсан мэдээ (0)
Г.Занданшатар: Авлигатай тэмцэх хөрс суурь төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулиас эхэлнэ
Улс төр 

Г.Занданшатар: Авлигатай тэмцэх хөрс суурь төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулиас эхэлнэ

Oyuk Oyuk Oyuk Oyuk
9 сарын 24, 2023
162
0

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Нийслэлийн Нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагч нартай өнөөдөр (2023.05.10) уулзаж, төрийн албаны шинэтгэл, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль болон Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганаар хийхээр зорьж буй эрх зүйн шинэтгэлийн талаар танилцууллаа.

Тэрбээр ярианыхаа эхэнд, эрх зүйн шинэчлэлийн хүрээнд Авлигатай тэмцэх болон улстөрийн намын тогтолцоог шинэчлэх багц хуулиуд мөн Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг амилуулах эрх зүйн шинэтгэлийн багц хуулиудыг хэлэлцэн батлахаар ажиллаж байгааг дурдаад, эдгээрээс төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль батлагдаад байгааг онцлов.

Харин хэлэлцүүлгийн шатанд Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай зэрэг хуулийн төслүүдээс гадна Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр хэлэлцэгдэж байгаа гэв. Эрх зүйн шинэчлэлийн хувьд Улсын Их Хурлын ойрын зорилт бол засаглалыг сайжруулах, эдийн засгийн, хүний хөгжлийн реформыг хэрэгжүүлэх гэж тодорхойлсон юм. Энэ хүрээнд тус бүр гурван багц нийт 10 хуулийн шинэчлэл багтаж байгааг тодотголоо. 

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар “Авлигатай тэмцэх хөрс суурь төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулиас эхэлнэ.  4337 төрийн болон төрийн оролцоотой байгууллагын 234,251 төрийн албан хаагчид энэ хууль үйлчилнэ. “Ёс зүй гэдэг бол хуулийн амин сүнс. Ёс зүйгүй бол мянган хууль гаргаад ч дагаж мөрдөхгүй” гэсэн эртний дорно дахины зүйр цэцэн үг бий. Ийм учраас ёс зүйн хэм хэмжээг бүх шатанд мөрдөж байж, нийгмийн шударга ёс тогтож сэргэдэг” гэж онцлоод төрийн бүх байгууллагын дэргэд байгуулагдах Ёс зүйн зөвлөл, Төрийн албаны зөвлөлийн дэргэд ажиллах Ёс зүйн хороо хуулийг хэрэгжүүлж ажиллахад чухал үүрэг, оролцоотой болох талаар оролцогчдод дэлгэрэнгүй танилцууллаа.

Түүнчлэн Нийслэлийн хороодод тулгамдаж буй нийтлэг асуудал, түүний цар хүрээний талаар байр сууриа илэрхийлж, оролцогчдын асуултад дэлгэрэнгүй хариулт өгөв. Оролцогчид цаг үеийн асуудал болох Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн талаар Улсын Их Хурлын даргаас асуулт асууж, байр суурийг нь тодруулж байлаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Эх сурвалж:  https://www.parliament.mn/
УИХ-ын гишүүд Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг танилцуулж, иргэдийн саналыг авч байна
С.Одонтуяа: “Монголд тавтай морил” гэчихээд Арбитрын шүүхэд хандтал нь хашрааж болохгүй
Spectr News Theme
Oyuk Oyuk
Хөгжүүлэгч
Веб сайтын хөгжүүлэлтийн ажилтан, ЦАСТ СОЛЮШН ХХК

Сэтгэгдлүүд

Редакцийн бодлого

“И пресс медиа” ХХК нь 2019 оны гуравдугаар сард үүсгэн байгуулагдаж хэвлэл мэдээллийн салбарт www.epress.mn мэдээллийн цахим хуудсыг нээн ажиллуулж байна. Манай www.epress.mn сайт нь нийтлэлийн бодлогын хувьд дараахи чиглэлүүдээр мэдээ, мэдээлэл бэлтгэн уншигчдадаа хүргэхийг зорьж байна. Үүнд:  Улс орны эдийн засгийн хөгжил – төрийн эдийн засгийн бодлого /макро, микро эдийн засгийн бодлого – төсөв, мөнгөний бодлого – бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт – төрийн аудит, татварын тогтолцоо/,  Бизнесийн орчин, үндэсний үйлдвэрлэгчдэд тулгамдсан асуудлуудыг судлан шинжилж, сурвалжилж,  Эдийн засаг, нийгмийн хөгжлийн гарц, шийдлийг эрэлхийлсэн, асуудал дэвшүүлсэн нийтлэл, нэвтрүүлэг, сурвалжлага, ярилцлагыг олон нийтэд түгээх болно.  Ингэснээр манай сайтын мэдээлэл улс орны эдийн засаг, нийгмийн харилцаанд нөлөөлөгч хүчин зүйл болох учиртай.  Дэлхийн болон улс орныхоо эдийн засаг, нийгмийн төлөв байдлын талаар “сонин содон” мэдээллүүдийг цуглуулан боловсруулж Та бүхний мэдлэгийн санг тэлэх боломжийг нэмэгдүүлнэ.  Мэдлэгийг тэлэх чиглэлд нэмэлт “Монголын түүхийг товчоор” булан нээж, түүхийн чухал мөчүүдийн талаарх мэдээллийг шинэлэг хэлбэрээр уншигч та бүхэндээ хүргэнэ.  Бид сэтгүүлчийн ёс зүйн зарчмыг үйл ажиллагаандаа чанд мөрдөж, салбартаа үлгэр дуурайлал болсон мэргэжлийн хамт олон байхын төлөө ажиллах болно.  Уншигч та бүхэнтэйгээ үр өгөөжтэй хамтран ажиллана.

Registration Login
Sign in with social account
or
Lost your Password?
Registration Login
Sign in with social account
or
A password will be send on your post
Registration Login
Registration