Ням, 9 сарын 24, 2023
Хадгалсан мэдээ (0)
"Эрдэнэс тавантолгой"-н борлуулалтын орлого тэрбум ам.доллар давлаа
Эдийн засаг 

"Эрдэнэс тавантолгой"-н борлуулалтын орлого тэрбум ам.доллар давлаа

Oyukhaa Oyu Oyukhaa Oyu
9 сарын 24, 2023
316
0

Б.БОЛОР

"Эрдэнэс Тавантолгой" компани энэ сарын 15-ны өдрийн байдлаар 10 сая тонн нүүрс борлуулж, борлуулалтын орлого нь тэрбум ам.долларт хүрчээ. Энэ нь  өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад борлуулалт 17 дахин, борлуулалтын орлого 14 дахин өссөн үзүүлэлт юм. Тодруулбал, тус компанид онцгой дэглэм тогтоохоос өмнө буюу өнгөрсөн оны тавдугаар сард 574 мянган тонн нүүрс борлуулсан аж. 

Дашрамд дурдахад тус компани өнгөрсөн онд 11.5 сая тонн нүүрс борлуулсан бол энэ жил 30 сая тонн нүүрс борлуулж Монгол Улсын валютын нөөцийг нэмэгдүүлэх, эдийн засгийн өсөлтөд томоохон дэмжлэг үзүүлэхээр зорьж буй юм.