Ням, 9 сарын 24, 2023
Хадгалсан мэдээ (0)
“Худалдаа хөгжийн банк” ХХК-ийн анхдагч зах зээлийн арилжааны цан цохих ёслол боллоо
Эдийн засаг 

“Худалдаа хөгжийн банк” ХХК-ийн анхдагч зах зээлийн арилжааны цан цохих ёслол боллоо

Oyuk Oyuk Oyuk Oyuk
9 сарын 24, 2023
112
0

“Худалдаа хөгжийн банк” ХХК-ийн нээлттэй хүрээнд санал болгож буй хувьцааны анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохих ёслолын үйл ажиллагаа /2023-05-18/ Монголын хөрөнгийн биржид зохион байгуулагдлаа.

Ёслолын ажиллагаанд Монгол банкны Дэд ерөнхийлөгч Г.Энхтайван, Санхүүгийн зохицуулах хорооны Дэд дарга Т.Цэрэнбадрал, Худалдаа Хөгжлийн Банкны ТУЗ-ын дарга Рандолф Коппа, Худалдаа Хөгжлийн Банкны Гүйцэтгэх захирал О.Орхон, Ти Ди Би Секьюритис ҮЦК ХХК-ийн Дэд захирал Г.Энхбат болон албаны бусад төлөөлөл оролцсон юм.

Монголын хөрөнгийн биржийн Гүйцэтгэх захирал Х.Алтай ёслолын ажиллагааг нээж хэлсэн үгэндээ: “УИХ-аас 2021.01.28-нд “Банкны тухай хууль”-д өөрчлөлт орж, Монголын банкны салбар олон нийтийн хяналттай нээлттэй болох шинэ тогтолцоо руу шилжих үйл явц өрнөж байна.

Монгол Улсын банкны системд үйл ажиллагаа явуулдаг таван банк 2023 оны зургаадугаар сарын 30-ны өдрийн дотор нээлттэй хувьцаат компани буюу олон нийтийнх болох хуулийн үүрэг хүлээсэн. Ийнхүү өнөөдөр “Худалдаа хөгжийн банк" нь хувьцаагаа олон нийтэд санал болгож буй 4 дэх банк боллоо. Системийн банкууд олон нийтийнх болсноор урьд өмнө зөвхөн харилцагч байсан иргэд хувьцаа эзэмшигч болох шинэчлэлт хийгдэж Монгол Улсын санхүү, хөрөнгийн зах зээлд томоохон реформ болж байна.

Эдийн засгийн голлох секторуудад үйл ажиллагаа явуулдаг зах зээлд тэргүүлэгч томоохон бизнесүүдийг санхүүжүүлэгч Монгол Улсын арилжааны ууган банкуудын нэг “Худалдаа хөгжийн банк” ийнхүү IPO гарган, харилцагчид нь банкныхаа хувьцаа эзэмшигч болж улсын эдийн засгийн өсөлтийг хамтдаа бүтээх, хувьцаа эзэмшигчдэдээ хамгийн өндөр үнэ цэнийг бий болгоход зорьж буй танай хамт олонд баяр хүргэж, амжилт хүсье” гэв.

Монгол банкны дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван: “Монгол улсад орчин цагийн банкны систем үүсч хөгжөөд 100 орчим жил болж байна. Энэхүү урт хугацааны түүхийн сүүлийн 30 жилд хоёр шатлалт банкны тогтолцоог бий болгож, арилжааны банкууд зах зээлд үйл ажиллагаа явуулж буй бизнес эрхлэгч, баялаг бүтээгчдэд санхүүгийн олон төрөлт үйлчилгээ үзүүлж ирсэн. Тоон утгаар илэрхийлбэл 30 гаруй жилийн өмнө Монгол Улсын нэг хүнд ногдох ДНБ 330 доллар байсан бол энэ жил 5000 гаруй доллар боллоо. Улсын төсвийн орлого 1990 он хүртэл 6,5-13 их наядын хооронд эргэлдэж байсан бол 2023 онд 18 их наяд төгрөг болсон.

Энэхүү өсөлт дэвшлийн цаана Монголын бизнес эрхлэгч, баялаг бүтээгчид байсан бол тэдний бизнесийн хөгжил дэвшлийн ард арилжааны банкууд хамт байлаа. Худалдаа Хөгжлийн Банк 1990 оноос хойш Монгол Улсын хувийн хэвшлийг дэмжиж, бизнесийн салбарыг либералчлах, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас маркет экономид шилжихэд үнэтэй хувь нэмэр оруулж, зах зээлд маш олон шинэлэг үйл ажиллагааг нэвтрүүлсэн” хэмээн онцлоод баяр хүргэж амжилт хүслээ.

"Худалдаа хөгжлийн банк" ХХК-ийн Гүйцэтгэх захирал О.Орхон: “Хөгжиж буй Монголын дэвшил бүхнийг манлайлагч” уриатай манай банк өдгөө 33 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Анх төрийн өмчит банкнаас гадаадын хөрөнгө оруулалттай ААН болж байсан бол, үндэсний хөрөнгө оруулагчид хувьцаа эзэмшигч болсноор үндэсний хамгийн том банк болж байлаа. Харин өнөөдөр хувьцаагаа анхдагч зах зээлд санал болгож, цаашид олон нийтийн нээлттэй хувьцаат компани болж буй түүхийн шинэ хуудас нээгдэж байна.

Бид цаашид шинэ стратегийн хүрээнд иргэн, аж ахуйн нэгж бүрд хүрсэн, тогтвортой ирээдүй тогтвортой хөгжилд түүчээлсэн банк болоход зорин ажиллана. Олон жил итгэл үзүүлж хамтран ажилласан харилцагч, хамтрагч гадаад, дотоодын  түншүүддээ талархал илэрхийлье” хэмээгээд цан цохих ёслол үйлдэж, дурсгалын дэвтэрт тэмдэглэл үлдээлээ.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Эх сурвалж:  https://mse.mn/
"Худалдаа хөгжлийн банк" ХХК-ийн үнэт цаасны анхдагч зах зээлийн хуваарилалтын төлөвлөгөө
Онцгой дэглэмийн хугацаанд 22.8 сая тонн нүүрс борлууллаа
Spectr News Theme
Oyuk Oyuk
Хөгжүүлэгч
Веб сайтын хөгжүүлэлтийн ажилтан, ЦАСТ СОЛЮШН ХХК

Сэтгэгдлүүд

Редакцийн бодлого

“И пресс медиа” ХХК нь 2019 оны гуравдугаар сард үүсгэн байгуулагдаж хэвлэл мэдээллийн салбарт www.epress.mn мэдээллийн цахим хуудсыг нээн ажиллуулж байна. Манай www.epress.mn сайт нь нийтлэлийн бодлогын хувьд дараахи чиглэлүүдээр мэдээ, мэдээлэл бэлтгэн уншигчдадаа хүргэхийг зорьж байна. Үүнд:  Улс орны эдийн засгийн хөгжил – төрийн эдийн засгийн бодлого /макро, микро эдийн засгийн бодлого – төсөв, мөнгөний бодлого – бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт – төрийн аудит, татварын тогтолцоо/,  Бизнесийн орчин, үндэсний үйлдвэрлэгчдэд тулгамдсан асуудлуудыг судлан шинжилж, сурвалжилж,  Эдийн засаг, нийгмийн хөгжлийн гарц, шийдлийг эрэлхийлсэн, асуудал дэвшүүлсэн нийтлэл, нэвтрүүлэг, сурвалжлага, ярилцлагыг олон нийтэд түгээх болно.  Ингэснээр манай сайтын мэдээлэл улс орны эдийн засаг, нийгмийн харилцаанд нөлөөлөгч хүчин зүйл болох учиртай.  Дэлхийн болон улс орныхоо эдийн засаг, нийгмийн төлөв байдлын талаар “сонин содон” мэдээллүүдийг цуглуулан боловсруулж Та бүхний мэдлэгийн санг тэлэх боломжийг нэмэгдүүлнэ.  Мэдлэгийг тэлэх чиглэлд нэмэлт “Монголын түүхийг товчоор” булан нээж, түүхийн чухал мөчүүдийн талаарх мэдээллийг шинэлэг хэлбэрээр уншигч та бүхэндээ хүргэнэ.  Бид сэтгүүлчийн ёс зүйн зарчмыг үйл ажиллагаандаа чанд мөрдөж, салбартаа үлгэр дуурайлал болсон мэргэжлийн хамт олон байхын төлөө ажиллах болно.  Уншигч та бүхэнтэйгээ үр өгөөжтэй хамтран ажиллана.

Registration Login
Sign in with social account
or
Lost your Password?
Registration Login
Sign in with social account
or
A password will be send on your post
Registration Login
Registration