Ням, 9 сарын 24, 2023
Хадгалсан мэдээ (0)
Ж.Батзандангийн “Улс төрийн луужин” МАН-ыг заалаа
Улс төр 

Ж.Батзандангийн “Улс төрийн луужин” МАН-ыг заалаа

Oyuk Oyuk Oyuk Oyuk
9 сарын 24, 2023
161
0

Ч.Ариун

Хөгжлийн банкны хэргээр шалгагдаж, Хорих 461 дүгээр ангид хоригдож байгаад гарч ирсэн цагаас хойш олон нийтийн өмнө харагдаагүй хүн бол  УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан. Хэвлэл, мэдээллийн хэрэгслээр ч чимээгүй байж хэсэгтээ бүгсэн. Гэтэл тэрбээр С.Зориг агсны мэндэлсэн өдөр ардчилсан угшилтай намууд хөшөөнд нь цэцэг өргөх үеэр гэнэт гарч ирэв. Ж.Батзандангийн байгаа газар, үг хэл, үйл хөдлөл улс төрийн луужинг зааж байдаг онцлогтой. Тэрбээр зүгээр ч нэг гарч ирсэнгүй, сэтгүүлчдийн асуултад хариулсан нь түүнийг юу хийж яваа, цаашид яах гэж байгааг “бариад өгчихлөө” гэж болно. 

1.Тэрбээр “Монголын ардчилсан хүчнүүд нэгдэн нийлж, С.Зориг агсны хөшөөнд хүндэтгэл илэрхийлж, хүний эрхийн төлөө Монголын бүх ардчилсан хүчин  хамтран тэмцэх тухай яриа хэлцэл хийж байгааг дэмжиж байна” гэв. Энэ бол аман дээр нь байгаа жижүүрийн л үг. Харин тэрбээр ирэх сонгуульд МАН-ыг дэмжих бололтой. Магадгүй энэ учир шалтгааны улмаас Хөгжлийн банкны хэргээ, цаашлаад Дарханы замаас мөнгө идсэн гэх ах Ж.Бат-Эрдэнийнхээ хэргийг хэрэгсэхгүй болгож, улмаар цагаатгах тал руу оров уу гэж харагдаж байгаа ч цаг хугацаа харуулах биз ээ. Тэрбээр “Би огт хэрэг хийгээгүй, ямар ч гэмгүй, харин МАНАН-тай л тэмцсэн, мафитай тэмцсэн. Тэгээд шоронд орчихлоо” гэсэн. 

2. “ШИНЭН сүүлийн дөрвөн жил С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэрэгт анхаарал хандуулж ажилласан. 1998 онд түүний амь насыг хороосон алуурчид өнөөг хүртэл олдохгүй байгаа. Монголын ардчиллын удирдагчийн амь насыг хороогоод жирийн ардын хүүхдүүдийг хэлмэгдүүлэх гэж оролдсон бузар хэрэг өчигдөр төгсгөл боллоо. С.Зоригийг хөнөөсөн, Монголын ардчиллыг мөхөөх гэж оролдогчид үнэнд гүйцэтгэж байна. Шударга ёс ялна гэдэгт би үргэлж итгэдэг. ШИНЭН цаашид С.Зориг агсны үйл хэргийг, үзэл санааг цаашид үргэлжлүүлэх болно гэдгийг илэрхийлье” гэж Ж.Батзандан мэдэгдсэн. Түүний болоод ШИНЭН-ын улс төрийн тоглолт энэ асуудалд дөрөөлөн явагдах төлөвтэй. 

3.Тэр хамгийн сүүлд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн тухай лайваар мэдээлээд таг болсон. Тэр тухайгаа би ерөөсөө үе үеийн Ерөнхийлөгч нартай л үзэлцдэг хүн. Н.Энхбаяртай ч, Женко Х.Баттулгатай ч үзэлцэж явлаа гэв. Тэгэхээр У.Хүрэлсүхтэйгээ ч хэл амаа ололцсон бололтой. Тэгэхээр У.Хүрэлсүхийн өмнөөс улс төрийн “урдаг нохой” болох нь тодорхой.  

Ж.Батзандангийн улс төрийн луужин нэг иймэрхүү зүйлүүдийг л зааж байна. Цаашид хэрхэхийг энэ хаврын улс төрөөс эхлэн ирэх сонгууль хүртэлх үйл явдлууд “буддаг ном” шиг өнгөөр нь ялгаж тодруулах биз ээ. 

ТБХ: Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв
С.Одонтуяа: “Монголд тавтай морил” гэчихээд Арбитрын шүүхэд хандтал нь хашрааж болохгүй
Spectr News Theme
Oyuk Oyuk
Хөгжүүлэгч
Веб сайтын хөгжүүлэлтийн ажилтан, ЦАСТ СОЛЮШН ХХК

Сэтгэгдлүүд

Редакцийн бодлого

“И пресс медиа” ХХК нь 2019 оны гуравдугаар сард үүсгэн байгуулагдаж хэвлэл мэдээллийн салбарт www.epress.mn мэдээллийн цахим хуудсыг нээн ажиллуулж байна. Манай www.epress.mn сайт нь нийтлэлийн бодлогын хувьд дараахи чиглэлүүдээр мэдээ, мэдээлэл бэлтгэн уншигчдадаа хүргэхийг зорьж байна. Үүнд:  Улс орны эдийн засгийн хөгжил – төрийн эдийн засгийн бодлого /макро, микро эдийн засгийн бодлого – төсөв, мөнгөний бодлого – бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт – төрийн аудит, татварын тогтолцоо/,  Бизнесийн орчин, үндэсний үйлдвэрлэгчдэд тулгамдсан асуудлуудыг судлан шинжилж, сурвалжилж,  Эдийн засаг, нийгмийн хөгжлийн гарц, шийдлийг эрэлхийлсэн, асуудал дэвшүүлсэн нийтлэл, нэвтрүүлэг, сурвалжлага, ярилцлагыг олон нийтэд түгээх болно.  Ингэснээр манай сайтын мэдээлэл улс орны эдийн засаг, нийгмийн харилцаанд нөлөөлөгч хүчин зүйл болох учиртай.  Дэлхийн болон улс орныхоо эдийн засаг, нийгмийн төлөв байдлын талаар “сонин содон” мэдээллүүдийг цуглуулан боловсруулж Та бүхний мэдлэгийн санг тэлэх боломжийг нэмэгдүүлнэ.  Мэдлэгийг тэлэх чиглэлд нэмэлт “Монголын түүхийг товчоор” булан нээж, түүхийн чухал мөчүүдийн талаарх мэдээллийг шинэлэг хэлбэрээр уншигч та бүхэндээ хүргэнэ.  Бид сэтгүүлчийн ёс зүйн зарчмыг үйл ажиллагаандаа чанд мөрдөж, салбартаа үлгэр дуурайлал болсон мэргэжлийн хамт олон байхын төлөө ажиллах болно.  Уншигч та бүхэнтэйгээ үр өгөөжтэй хамтран ажиллана.

Registration Login
Sign in with social account
or
Lost your Password?
Registration Login
Sign in with social account
or
A password will be send on your post
Registration Login
Registration