Ням, 9 сарын 24, 2023
Хадгалсан мэдээ (0)
Их спорт ба Үндэсний бөх
Цаг үе 

Их спорт ба Үндэсний бөх

Баяр Удвал Баяр Удвал
9 сарын 24, 2023
0

БСШУСЯ, Биеийн тамир спортын газар, Допингийн эсрэг үндэсний төвөөс хамтран хэрэгжүүлж буй "Допингийн эсрэг үндэсний хяналт" төслийн хүрээнд өнгөрсөн оны арванхоёрдугаар сард 31 бөхөөс Допингийн шинжилгээ авч БНСУ-ын лабораторид шилжүүлсэн билээ.

Эдгээр 31 бөхийн нэрийг бид өмнө нь мэдээлсэн. Харин БНСУ-ын Допингийн хяналтын лабораториос ирүүлсэн шинжилгээний дүгнэлтэд таван бөхеөс Дэлхийн Допингийн эсрэг агентлагаас гаргасан хориотой бодис илэрчээ, Тэднээс нэг нь "В" сорьцын шинжилгээ хийлгэх хүсэлтээ явуулжээ. Харин Б.Номиндалай, С.Майнбаяр, Э.Даш, Ө.Бат-Орших нарын дөрвөн бөхийг "А” сорьцын шинжилгээний хариуг хүлээн зөвшөөрсөнд тооцож байгааг албан ёсоор мэдэгдсэн.

Тэднээс хоёр нь энэ асуудалтай холбоотойгоор “Фэйсбүүк” хуудсаараа дамжуулан байр сууриа илэрхийлсэн байна.

Тухайлбал, Улсын гарьд Ө.Бат-Орших ‘‘Миний бие 2012 оноос эхлэн гарын алганы, хурууны арьс хуулардаг, хагардаг, нуралт өгдөг, цэврүүтдэг зовуурьтайгаар өнөөдрийг хүрсэн. Үүнийгээ Арьсны төв болон бусад эмнэлгийн байгууллагуудаар тогтмол үзүүлж, оношлуулж, эмчлүүлж байсан ч тусыг олоогүй. Учир нь бэлтгэл, барилдааны үед хөлсөнд норох, зодог шуудагны ширээсэнд авагдах зэргээр сэдэрдэг юм.

Тиймээс байнга лент, боолт хэрэглэж бэлтгэл, барилдаанд оролцдог байсныг бөхчүүд, бөх сонирхогч, үзэгчдийн олонх нь мэдэх болсон. Үүндээ сайн гэсэн бүхнийг хэрэглэж, арга хэмжээ авсаар ирсэн. Хамгийн сүүлд өнгөрсөн оны арванхоёрдугаар сард бодисын солилцоо сайжруулж, шархны эдгэрэлтэд сайн гэж сонсоод Тамоксифен гэдэг эмийг эмийн сангаас авч уусан. Гэтэл арванхоёрдугаар сард өгсөн шинжилгээгээр хориотой эмийн бодис гэж гарлаа. Өнөөдөр ДЭҮТ-өөс албан ёсны мэдэгдэл гарсан учир та бүхэнд мэдээлэл өгөх үүднээс энэ тайлбарыг хийж байна. Дашрамд дурдахад, Парацетамол гэх мэтийн халуун бууруулах, өвчин намдаах эмүүд нь хориотой юм байна шүү” гэсэн юм.

Улсын начин Э.Даш “Допингийн эсрэг үндэсний төвөөс хийсэн мэдэгдэлтэй холбоотой тайлбарыг хүргэж байна. 2016 оны зургаадугаар сарын 28-нд болсон наадмын сорилго барилдаанд барилдаж байгаад баруун тохойгоо мулталсан болно. Бүрэн гүйцэд эдгээлгүй барилдсаны улмаас барилдааны явцад хоёр удаа хөндөгдөж тохой орчмын зөөлөн эд, үеийн шингэн, шөрмөсний хатангиршил гэсэн оноштой эмчилгээний явцад өвчин намдаах эм бэлдмэл эхэсийн тарилга хийлгэсэн юм.

Зураг дээрх тарилгыг эхэс нөхөн сэргээх зорилгоор эмчилгээнд хэрэглэсэн болно. Гэтэл энэ нь арванхоёрдугаар сарын 17-нд өгсөн шинжилгээгээр хориотой эмийн төрөл гэж гарсан байна. Бэртэл гэмтэлтэй тамирчид хэрэглэх эм бэлдмэл, уураг витаминаа маш анхаарал болгоомжтой хэрэглэх шаардлагатай юм байна” гэлээ.

Хөлс хүч, хөдөлмөрөөрөө өрсөлдөг спортын салбарт хөшигний цаана олон асуудал бий ч допинг, сэргээшийг анхааруулаад өнгөрнө гэж байдаггүй. Тиймээс л хойд хөршийн тамирчид сая болж өнгөрсөн “цагаан” олимпод өөрийн орны туган дор орох эрхээ хасуулсан. Тэр бүү хэл олимпын аварга болсон ОХУ-ын тамирчид медаль авах мөчдөө төрийн дууллаа эгшиглүүлж чадаагүй. Мөн их спортын алдартай тамирчид сэргээш, допингийн асуудалд холбогдсоноос болж, медалиа хураалгаж, зодог тайлах битгий хэл, нэр хүнд, шүтэн бишрэгчдээ алдсан тохиолдол бий.

Тиймээс бөхчүүд хэдий үндэсний спорт барилдаж байгаа ч их спортын тамирчидтай адил үнэлүүлж, дэмжигч байгууллагаас хангамж авдаг, тэдэнтэй адил тооны шүтэн бишрэгчидтэй учир Дэлхийн Допингийн эсрэг агентлагаас гаргасан хориотой бодисын жагсаалтыг судалж, түүнд орсон эм тариаг хэрэглэхгүй байх нь өөрсдийнх нь үүрэг. 

Мөн бэртэл гэмтэл бүхий л тамирчдыг дайрдаг учир энэ тохиолдол тэмцээнд оролцохгүй байх, үнэхээр л эрүүл мэндийн шалтгаанаар хориотой эм тариа хэрэглэх шаардлагатай болбол зодог тайлах сонголт бий гэдгийг сануулмаар байна.

Б.Ганболд паралимпийн 1.5 километрт уралдаж 14-р байрт орлоо
Эдийн засагч Б.Лакшми МҮХАҮТ-ийн Ерөнхийлөгчид өрсөлдөх сурагтай
Spectr News Theme
Баяр Удвал
Хөгжүүлэгч
Веб сайтын хөгжүүлэлтийн ажилтан, ЦАСТ СОЛЮШН ХХК

Сэтгэгдлүүд

Редакцийн бодлого

“И пресс медиа” ХХК нь 2019 оны гуравдугаар сард үүсгэн байгуулагдаж хэвлэл мэдээллийн салбарт www.epress.mn мэдээллийн цахим хуудсыг нээн ажиллуулж байна. Манай www.epress.mn сайт нь нийтлэлийн бодлогын хувьд дараахи чиглэлүүдээр мэдээ, мэдээлэл бэлтгэн уншигчдадаа хүргэхийг зорьж байна. Үүнд:  Улс орны эдийн засгийн хөгжил – төрийн эдийн засгийн бодлого /макро, микро эдийн засгийн бодлого – төсөв, мөнгөний бодлого – бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт – төрийн аудит, татварын тогтолцоо/,  Бизнесийн орчин, үндэсний үйлдвэрлэгчдэд тулгамдсан асуудлуудыг судлан шинжилж, сурвалжилж,  Эдийн засаг, нийгмийн хөгжлийн гарц, шийдлийг эрэлхийлсэн, асуудал дэвшүүлсэн нийтлэл, нэвтрүүлэг, сурвалжлага, ярилцлагыг олон нийтэд түгээх болно.  Ингэснээр манай сайтын мэдээлэл улс орны эдийн засаг, нийгмийн харилцаанд нөлөөлөгч хүчин зүйл болох учиртай.  Дэлхийн болон улс орныхоо эдийн засаг, нийгмийн төлөв байдлын талаар “сонин содон” мэдээллүүдийг цуглуулан боловсруулж Та бүхний мэдлэгийн санг тэлэх боломжийг нэмэгдүүлнэ.  Мэдлэгийг тэлэх чиглэлд нэмэлт “Монголын түүхийг товчоор” булан нээж, түүхийн чухал мөчүүдийн талаарх мэдээллийг шинэлэг хэлбэрээр уншигч та бүхэндээ хүргэнэ.  Бид сэтгүүлчийн ёс зүйн зарчмыг үйл ажиллагаандаа чанд мөрдөж, салбартаа үлгэр дуурайлал болсон мэргэжлийн хамт олон байхын төлөө ажиллах болно.  Уншигч та бүхэнтэйгээ үр өгөөжтэй хамтран ажиллана.

Registration Login
Sign in with social account
or
Lost your Password?
Registration Login
Sign in with social account
or
A password will be send on your post
Registration Login
Registration