Ням, 9 сарын 24, 2023
Хадгалсан мэдээ (0)
“Эрдэнэс Тавантолгой”-н ТУЗ-ийн шинэ гишүүдтэй танилц
Цаг үе 

“Эрдэнэс Тавантолгой”-н ТУЗ-ийн шинэ гишүүдтэй танилц

9 сарын 24, 2023
0

“Эрдэнэс-Тавантолгой” компани хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаар ногдол ашиг хуваарилалтын тайлан, явцыг гүйцэтгэх захирал Б.Ганхуяг танилцууллаа. Тэрээр, компанийн ТУЗ хоёр жилийн бүрэн эрхийнхээ хугацаанд нийт 47 удаагийн хурлаар 119 тогтоол гаргасныг дурдав. Танилцуулгын дараа ТУЗ-ийн гишүүдийн бүрэн эрхийг дуусгавар болгох тухай болон гишүүдийг сонгох тухай  асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн  ТУЗ-ийн  төрийн төлөөллийн гишүүнээр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Дэд дарга Б. Энх-Амгалан, Ашигт малтмал, газрын тосны газрын орлогч дарга Ц.Эрдэнэбаяр, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Т.Гантулга, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Бат-Эрдэнэ, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын Бодлого төлөвлөлт удирдлагын хэлтсийн дарга Ц.Баяр-Эрдэнэ, Хараат бус гишүүдээр Д.Батхишиг, Ү.Амарбат, П.Өлзийнаран, Х.Болор-Эрдэнэ, тус компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг нарыг тус тус сонгожээ. 

Дашрамд дурдахад, “Эрдэнэс-Тавантолгой” компани энэ онд  Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын төслүүд болон Улаанбаатар хотын утааг бууруулах “Тавантолгой түлш” компанид шаардлагатай хөрөнгө оруулалт, санхүүжилтийг үе шаттайгаар шийдвэрлэж ажилласныг хурлын үеэр онцолжээ. 


Эх сурвалж:  ЭТТ
Францын музей Чингис хааны үзэсгэлэнг улам далайцтай зохион байгуулахаа мэдэгджээ
Эдийн засагч Б.Лакшми МҮХАҮТ-ийн Ерөнхийлөгчид өрсөлдөх сурагтай
Spectr News Theme
Хөгжүүлэгч
Веб сайтын хөгжүүлэлтийн ажилтан, ЦАСТ СОЛЮШН ХХК

Сэтгэгдлүүд

Редакцийн бодлого

“И пресс медиа” ХХК нь 2019 оны гуравдугаар сард үүсгэн байгуулагдаж хэвлэл мэдээллийн салбарт www.epress.mn мэдээллийн цахим хуудсыг нээн ажиллуулж байна. Манай www.epress.mn сайт нь нийтлэлийн бодлогын хувьд дараахи чиглэлүүдээр мэдээ, мэдээлэл бэлтгэн уншигчдадаа хүргэхийг зорьж байна. Үүнд:  Улс орны эдийн засгийн хөгжил – төрийн эдийн засгийн бодлого /макро, микро эдийн засгийн бодлого – төсөв, мөнгөний бодлого – бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт – төрийн аудит, татварын тогтолцоо/,  Бизнесийн орчин, үндэсний үйлдвэрлэгчдэд тулгамдсан асуудлуудыг судлан шинжилж, сурвалжилж,  Эдийн засаг, нийгмийн хөгжлийн гарц, шийдлийг эрэлхийлсэн, асуудал дэвшүүлсэн нийтлэл, нэвтрүүлэг, сурвалжлага, ярилцлагыг олон нийтэд түгээх болно.  Ингэснээр манай сайтын мэдээлэл улс орны эдийн засаг, нийгмийн харилцаанд нөлөөлөгч хүчин зүйл болох учиртай.  Дэлхийн болон улс орныхоо эдийн засаг, нийгмийн төлөв байдлын талаар “сонин содон” мэдээллүүдийг цуглуулан боловсруулж Та бүхний мэдлэгийн санг тэлэх боломжийг нэмэгдүүлнэ.  Мэдлэгийг тэлэх чиглэлд нэмэлт “Монголын түүхийг товчоор” булан нээж, түүхийн чухал мөчүүдийн талаарх мэдээллийг шинэлэг хэлбэрээр уншигч та бүхэндээ хүргэнэ.  Бид сэтгүүлчийн ёс зүйн зарчмыг үйл ажиллагаандаа чанд мөрдөж, салбартаа үлгэр дуурайлал болсон мэргэжлийн хамт олон байхын төлөө ажиллах болно.  Уншигч та бүхэнтэйгээ үр өгөөжтэй хамтран ажиллана.

Registration Login
Sign in with social account
or
Lost your Password?
Registration Login
Sign in with social account
or
A password will be send on your post
Registration Login
Registration