Чингис хааны есөн өрлөг Бэсүдийн ЗЭВ
1160-1224, 64 нас – түмний ноён, цэргийн алдарт жанжин.
Хамаг Монголын бүрэлдэхүүн Тайчуудад харъяалагддаг Бэсүд аймаг. Арга ухаан ихтэй, стандарт бус цэргийн тактик хэрэглэн цөөн цэргийн хүчээр хэд дахин давуу хүчтэй дайснаа бут цохиж чаддаг.
Хүчүлүгийг дарж
Алтан улсыг дайлж,
Хорезмд Мухамедийг үлдэн хөөж,
Каспийн тэнгисийг тойрсон аян хийж,
Азербайжан, Гүрж, Болгар,
Куман зэрэг улсуудыг дайлж,
Калка гол дээр Киевийн Оросууд,
Кипчакуудын хамтарсан 80 мянган цэргийг
20 мянган цэргээр бут цохисон,
Хойд Иран, Кавказ, Кипчак, Крым, Булгар зэрэг улсуудаар хийсэн цэргийн аян дайныг нь дэлхийн улс орнуудын батлан хамгаалах цэргийн Академиуд, түүний дотор АНУ, НАТО-гийн цэргийн эрдэмтэд судалдаг гол судлагдахуун болсон.