Ням, 9 сарын 24, 2023
Хадгалсан мэдээ (0)
Цахим халдлагаас интернет дайнд
Сонин содон 

Цахим халдлагаас интернет дайнд

Oyukhaa Oyu Oyukhaa Oyu
9 сарын 24, 2023
762
0

Судлаач С.ЭНХБААТАР

Өнөөдөр дэлхийн интернет орчинд юу болж байна вэ?

2012 онд Сирид, 2019 онд Иранд, 2020 онд Венесуэлд цахим цохилт өгсөн

2019 онд Иранд 85 сая хүн интернетгүй болж байсан

2020 оны Нэгдүгээр сард

Венесуэлийн эрчим хүчний системийн программ хангамжид гаднын нөлөө орсноос улс орны тэн хагаст эрчим тасарч байсан

Арван хоёрдугаар сард

АНУ-ын төрийн захиргааны цахим сүлжээнд хүчтэй оролцоо илэрч, Ерөнхийлөгч Д.Трамп Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөө яаралтай хуралдуулж байсан

2021 оны хоёрдугаар сард

Оксфордын био лабораторийн сүлжээг эвдсэн нь Корона вирусийн молекулын бүтцийг олж авах гэсэн оролдого байсан гэж үзэж байгаа

Гуравдугаар сарын 7-нд

“Нью-Йорк Таймс” сонинд “АНУ Оросын компьютерийн сүлжээнд ойрын үед цохилт өгнө” гэж зарлалаа. 

Цэрэг дайны үйл ажиллагааны шинэ хэлбэр – танк, пуужин биш, компьютерээр хийх дайны эрин үе эхэлжээ.

 

Интернет гэж юу вэ. Дэлхий даяар сая, сая вэб хуудсыг агуулсан аварга том, нэгдсэн цахим сүлжээ хорьдугаар зууны техникийн гурван том ололтын нэг. Дэлхийг бүрхсэн цахим “аалзны тор” гэдэг “даяаршлын тор” ч гэнэ - WWWWorld Wide Web.

Тимоти Жон Бернерс Ли – Их Британийн иргэн – бүх дэлхийн цахим “аалзны тор”-ны “загалмайлсан эцэг” – 1989 онд даяаршсан гипер бичлэгийн төслийг санал болгосноор бүх дэлхийн цахим “аалзны тор”-ыг анх үүсгэсэн. Интернэт нь хүн төрөлхний хуримтлуулсан мэдлэгийн мэдээллийн сангаас хүн бүр мэдээлэл хүртэх боломжийг олгох зорилгоор байгуулсан сүлжээ. Өөрөөр хэлбэл, мэдээллийг зайнаас компьютерээр дамжуулан авах сүлжээ.


Түүх: 1952 онд анх ЗХУ-д тооцоолон бодох машины сүлжээг үүсгэжээ. 1957 онд анхны хиймэл дагуулыг хөөргөсөн байна. 1969 онд АНУ-ын Калифорни муж дахь компьютеруудыг Юта мужийн компьютеруудтай холбосон байдаг. 1984 онд нэгдсэн сүлжээнд 4000 компьютерийг холбосноор орчин үеийн интернетийн төрх үүссэн гэж үздэг. 1980-аад оны сүүлээс дэлхий нийтээр компьютерийн хэсэгчилсэн болон нэгдсэн сүлжээг ашигладаг болсон юм.

Одоогийн шинэ ойлголтууд:

Сүлжээний эрх чөлөө - сүлжээний хориг /санкци/ - кибер аюулгүй байдал – кибер халдлага - тоон сүйрэл, галав юүлэх /апокалипсис/ - тоон Армагеддо́н /ертөнцийн сүйрэл/ - виртуаль дайн – хакер довтолгоо – цахим залилан.

Дэлхийн цахим сүлжээний гол цөм нь домэйн нэрнүүдийн хадгаламж байдаг. Одоогийн байдлаар дэлхий даяар хоёр тэрбум домэйн нэр байдаг бөгөөд тэдгээрийг 13 үндсэн том серверт хадгалдаг. Эдгээрийн 10 нь АНУ-д, Япон, Швед, Нидерландад тус тус байршдаг. Энэхүү хадгаламжид нэвтрэх “түлхүүрийг хадгалагч” долоон хүн буюу крипто-офицер гэж бий. Ийм гурван офицер хамтдаа түлхүүрдэж байж уг хадгаламжид нэвтэрнэ. Тэдгээр долоон хүн жилд хоёр удаа Америкийн баруун, зүүн эрэгт ээлжлэн уулзаж нууц байдалд өвөрмөц шифр болох “мастер түлхүүр”-ийг өөрчлөн шинэчилдэг. Энэ хадгаламж нь сайтын нэрийг үүсгэдэг үсэг, дүрсүүдийн хослол болох домэйн нэр, холбогдох мэдээллийг агуулна. Зүйрлүүлж хэлбэл, утасны дугааруудыг хадгалдаг жагсаалт ном гэсэн үг. Үүнийг анх 1998 онд АНУ-ын засаг захиргааны оролцоотойгоор байгуулж ICANN компани хариуцаж байсан. 2016 онд хараат бус тусгаар байгууллага болж өөрчлөгдсөн.

Өнгөрсөн хугацаанд эдгээр үндсэн серверүүд нь хоёр удаа, эхний удаа бага хэмжээний, хоёр дахь удаад томхон хэмжээний цахим довтолгоонд /хакерт/ өртөж байв. Өнөөдөр дэлхий дээр интернетийн сүлжээнд 20 тэрбум тоног төхөөрөмж холбогдсон байдаг. Өдөр бүр дөрвөн тэрбум хүн интернетэд холбогдож байна. Интернетийн гол шугам нь далайнуудыг дамжуулан усан доогуур тавьсан 300 кабель бий. Одоогоор эдгээр кабелиуд гэмтээгүй байна. Ердийн төвшинд дэлхийн хэмжээгээр өдөр бүр 30 мянган цахим халдлага хийгддэг ажээ.

Анх хүн төрөлхний хуримтлуулсан мэдлэгийн мэдээллийн сангаас хүн бүр мэдээлэл хүртэх боломжийг олгох зорилгоор байгуулсан сүлжээ  хөгжлийнхөө явцад эхэндээ мөнгө, ашиг олох сүлжээ болж, улмаар хувь хүнд халдах, хүмүүст, нийгэмд нөлөөлөх сүлжээ болж хувираад, одоо дэлхийн том гүрнүүдийн хооронд дайсагнасан үйл ажиллагаа явуулах сүлжээ болох замдаа оржээ.

Ингэхдээ бүх дэлхийн цахим сүлжээг бүрэн устгах тухай ярихгүй нь ойлгомжтой. Харин энэхүү сүлжээнээс аль нэг бүхэл бүтэн улс орныг салгах, хаах, интернет ертөнцөд хэн амьдрах, хэн амьдрахгүй байхыг шийдэх тухай ярьж байна. Ийнхүү хувь хүн, аль нэг байгууллагын цахим орчинд халдах халдлагаас дэлхийн хэмжээний интернет дайнд шилжих үе эхэлжээ.

“Токио-2020” Олимпийн галт бамбарын буухиа маргааш эхэлнэ
Н.ЭНХШҮР, Н.МӨНХШҮР нар хятадын шилдэг тамирчдыг ялав
Spectr News Theme
Oyukhaa Oyu
Хөгжүүлэгч
Веб сайтын хөгжүүлэлтийн ажилтан, ЦАСТ СОЛЮШН ХХК

Сэтгэгдлүүд

Редакцийн бодлого

“И пресс медиа” ХХК нь 2019 оны гуравдугаар сард үүсгэн байгуулагдаж хэвлэл мэдээллийн салбарт www.epress.mn мэдээллийн цахим хуудсыг нээн ажиллуулж байна. Манай www.epress.mn сайт нь нийтлэлийн бодлогын хувьд дараахи чиглэлүүдээр мэдээ, мэдээлэл бэлтгэн уншигчдадаа хүргэхийг зорьж байна. Үүнд:  Улс орны эдийн засгийн хөгжил – төрийн эдийн засгийн бодлого /макро, микро эдийн засгийн бодлого – төсөв, мөнгөний бодлого – бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт – төрийн аудит, татварын тогтолцоо/,  Бизнесийн орчин, үндэсний үйлдвэрлэгчдэд тулгамдсан асуудлуудыг судлан шинжилж, сурвалжилж,  Эдийн засаг, нийгмийн хөгжлийн гарц, шийдлийг эрэлхийлсэн, асуудал дэвшүүлсэн нийтлэл, нэвтрүүлэг, сурвалжлага, ярилцлагыг олон нийтэд түгээх болно.  Ингэснээр манай сайтын мэдээлэл улс орны эдийн засаг, нийгмийн харилцаанд нөлөөлөгч хүчин зүйл болох учиртай.  Дэлхийн болон улс орныхоо эдийн засаг, нийгмийн төлөв байдлын талаар “сонин содон” мэдээллүүдийг цуглуулан боловсруулж Та бүхний мэдлэгийн санг тэлэх боломжийг нэмэгдүүлнэ.  Мэдлэгийг тэлэх чиглэлд нэмэлт “Монголын түүхийг товчоор” булан нээж, түүхийн чухал мөчүүдийн талаарх мэдээллийг шинэлэг хэлбэрээр уншигч та бүхэндээ хүргэнэ.  Бид сэтгүүлчийн ёс зүйн зарчмыг үйл ажиллагаандаа чанд мөрдөж, салбартаа үлгэр дуурайлал болсон мэргэжлийн хамт олон байхын төлөө ажиллах болно.  Уншигч та бүхэнтэйгээ үр өгөөжтэй хамтран ажиллана.

Registration Login
Sign in with social account
or
Lost your Password?
Registration Login
Sign in with social account
or
A password will be send on your post
Registration Login
Registration