Ням, 9 сарын 24, 2023
Хадгалсан мэдээ (0)
Хүртээмжтэй санхүүг зурагт буулгасан хүүхдүүд
Цаг үе 

Хүртээмжтэй санхүүг зурагт буулгасан хүүхдүүд

Oyukhaa Oyu Oyukhaa Oyu
9 сарын 24, 2023
624
0

Д.ОЮУНЧИМЭГ

Хүүхэд насанд хүргэж өгдөг

Галт тэрэг хэрвээ байдаг бол 

Хүн бүхэн сууна даа гээд 

Хааяа би боддог юм...

Билгийн тооллын зуны эхэн сард тохиодог хүүхдийн баярыг тэсэн ядан хүлээдэг хүүхэд байлаа. Хүүхэд бүрийн хүсэн хүлээдэг өдөр. Хамгийн гоё хувцсаа өмсөж аав, ээжээрээ хүссэн бүхнээ авхуулж жаргалтай өнгөрүүлдэг өдөр гэж болно. 

Энэ жил цар тахалын улмаас хүүхдийн баярыг бүх нийтийг хамруулж тэмдэглэхгүй байх чиглэлийг Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар өгсөн ч гэлээ албан байгууллагууд өөрсдийн нэрэмжит тэмцээн, уралдааныг зохион байгуулж багачуудаа баярлуулж байна. 

Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг гар зургийн уралдаан энэ жил найм дахь удаагаа зохион байгуулагдлаа. Уралдаанд нийт 80 гаруй бүтээл ирснээс насны ангилалаар шилдгүүдийг шалгаруулан түрүүлсэн хүүхдүүдэд шагнал гардууллаа.

Энэ жилийн тухайд тус холбооноос “Хүртээмжтэй санхүү аян”-ыг зохион банк бус санхүүгийн байгууллага болон харилцагчдынх нь хүрээнд зарлажээ. Энэ хүрээнд хүүхдийн нүдээр санхүүч гэр бүл ямар байдлаар харагдах вэ гэдэг дүр төрхийг харахыг зорьж “Бид санхүүч гэр бүл” сэдэвтэйгээр уралдаанаа зарласан аж. МББСБ-ын холооны маркетингийн менежер Г.Бат-Ирээдүй “Өнгөрсөн жил “Баярлалаа” сэдвийн хүрээнд зохион байгуулсан. Харин энэ удаа манай байгууллага “Хүртээмжтэй санхүү” аяныг зарласан. Тиймээс хүүхдүүд гэр бүлийнхээ зарцуулж байгаа мөнгө болоод ээж, аав нь хэрхэн мөнгө хуримтлуулж байгаа зэргийг зургаар илэрхийлэх нь хүүхдэд бас нэгэн сэдэл, шинэ санаа төрүүлэх болов уу гэж бодож байна. Амжилттай зохион байгууллаа” гэсэн юм. Тэрээр хүүхдүүдийн бүтээлийг сонгон шалгаруулах тун амаргүй ажил. Хүүхэд бүр өөрийн өнгө төрхөөр үзэл санаагаа илэрхийлсэн байдаг. Бүх зураг гоё харагдана. Алийг нь сонгох вэ гэдэг хэцүү ажил юм хэмээн ярьж байлаа. 

Уралдааны сонгон шалгаруулалтыг мэргэжлийн уран бүтээлчээр дүгнүүлжээ. Энэ удаагийн уралдаанд 80 орчим бүтээл ирснээс насны ангилалаар гурван бүлэг болгон хуваарилж тус бүр гурав, гурван хүүхдийг шагнаж урамшуулсан юм. 

4-6 насны ангилалд “Бид” ББСБ-аас ирүүлсэн А.Сийлэнгийн бүтээл шалгарчээ. Харин 7-9 насныхад “Инвескор” ББСБ-аас ирүүлсэн Ц.Билгүүнзаяа, 20-12 насны ангилалд “Транскапитал” ББСБ-ын н.Ундрал охины бүтээл шалгарсан байна.