"Улбар шар" түвшингийн хөл хорионы дэглэм цаашид хэвээр үргэлжилнэ
Засгийн газрын өнөөдрийн /2021.6.30/ хуралдаанаас гарсан шийдвэрийг хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа танилцууллаа. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг 2021 оны наймдугаар сарын 31-н хүртэл сунгах шийдвэр гарсан. Тиймээс одоогийн тогтоосон байгаа "Улбар шар" түвшингийн хөл хорионы дэглэм цаашид хэвээр мөрдөгдөнө гэв.