УИХ-д нэр дэвшигч нам, эвслүүдийн батламжийг өнөөдөр гардуулна
Сонгуулийн ерөнхий хороо сонгуульд оролцуулахаар бүртгэсэн намуудад өнөөдөр, маргааш хоёр өдөр хуваарийн дагуу батламж гардуулна.
СЕХ-ны хуралдаанаар УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд оролцох хүсэлтээ ирүүлсэн нам, эвслийн баримт бичгийг нягтлан шалгасан хуульд заасан шаардлагыг хангасан эсэх дүгнэлтийг хэлэлцэн 15 нам, 4 эвслийг сонгуульд оролцуулахаар бүртгэн шийдвэрээ гаргасан.
Эдгээр нам, эвслийнхэнд дараах хуваарийн дагуу батламж гардуулна.
Эх сурвалж: go go.mn