Торгуулийнхаа 50 хувийг төлвөл өршөөлд хамруулна гэв
Д.ОЮУН
Өнгөрсөн баасан гаригийн УИХ-ын чуулганаар Өршөөлийн тухай хуулийг эцэслэн баталсан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн үйлдэлд ногдуулсан торгууль, шийтгэлийг Өршөөлийн тухай хуульд хамруулжээ. Ингэхдээ хууль, дүрмээ баримталдаг хүмүүст ялгамжтай байдлыг үүсгэж байна хэмээн нийгмийн сүлжээнд өрнөсөн шүүмжлэлийг ч мөн авч хэлэлцэн аравдугаар сарын 1 гэхэд торгуулийнхаа 50 хувийг нь төлвөл өршөөлд хамруулах юм байна.
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар “Шинэ Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг аравдугаар сард УИХ-аар хэлэлцүүлэхээр өргөн барих бэлтгэл ажил хангагдаж байна” гэсэн юм. Тус хуулийн агуулга нь зарим төрлийн зөрчилд урьдчилан сануулах заалт орж байгаа бөгөөд торгуулиа урьдчилан төлсөн тохиолдолд 50 хувиар хөнгөлөх зохицуулалтыг оруулж ирж байгаа ажээ.