
Оффшор ба Оросууд
С.ЭНХБААТАР /Судлаач, эдийн засгийн ухааны доктор PhD/
Цар тахал сунжирч байгаатай холбогдон манай сайт өөрийн уншигчдадаа зориулан "СОНИН СОДОН” булан нээж байна. Тус булангаараа дэлхийн болон улс орныхоо эдийн засаг, нийгмийн амьдралын талаар сонирхолтой, шинэ, шинэлэг тоо баримт, санаа оноог товчлон хүргэх болно.
“Оффшор” гэдэг нь ЭРГЭЭС ГАДУУР гэсэн англи үг.
Дундад зууны төгсгөл үед гадаад худалдаа эрхлэгчид бараа таваараа далайн эргийн зориулалтын боомт, буланд буулгах үедээ татвараа төлдөг байж.
Иймээс татвараас зайлсхийх зорилгоор эргийн бусад хэсэгт бараа таваараа нууцаар буулгадаг байснаас үүсчээ.
Оффшорыг мөн “татварын диваажин” ч гэж нэрлэдэг.
Оффшор бүс нь эдийн засгийн жинхэнэ агуулгаараа бага хэмжээтэй татвар тогтоох замаар гадаадын капиталыг татах арга хэрэгсэл юм.
ОХУ-д хүн амын орлогын албан татвар 13 хувь байдаг бол Кипрын оффшор бүсэд бүртгэгдсэн иргэдээс авах орлогын албан татвар 2 хувь байдаг ажээ.
Кипрын оффшор дахь Оросын бизнес нь тус арлын улсын эдийн засгийн 10 хувийг бүрдүүлдэг.
Оросын ийм бизнесийн хэмжээ хоёр тэрбум евро хүрдэг байна.
Сүүлийн хоёр жилд Оросоос гурван их наяд рублийн капитал оффшор бүсэд гарсан нь ОХУ-ын төсвийн тэтгэвэр, нийгмийн халамжийн нийт хэмжээтэй тэнцэж байгаа гэнэ.

Уншиж байна...