
В.И.Ленин оффшор бүсэд данстай байжээ
Оффшор бүс болох Кайманы арлууд дээрх Айланд хаус гэдэг байгууллага нь урлагийн үнэт зүйлсийг хамгаалж, цааш нь худалдаалдаг. Энэ нь оффшорын нэг төрөл юм.
Швейцарьт энэ чиглэлээр 200 орчим “татваргүй хадгаламжд” ажилладаг байна.
Швейцарийн банкууд сүүлийн 300 жил дэлхийн хамгийн найдвартай хадгаламж болж, дэлхийн хөрөнгийн үлэмж хэсгийг хадгалж, түүнтэй холбоотой мэдээллийг нууцалдаг байжээ.
Сүүлийн жилүүдэд олон улсын хэлэлцээрийн дагуу энэхүү банкны “нууц”-ыг цуцалж эхлээд байгаа аж. 2017 онд Швейцарийн банкуудад үйлчлүүлэгч нь үйлчилгээ аваагүй дансуудыг шалган тогтоох явцад Зөвлөлт Оросын удирдагч байсан В.И.Лениний нэр дээр 1917 онд нээлгэсэн 611361 тоот данс илэрчээ.

Уншиж байна...