
Чингис хааны есөн өрлөг Жалайрын МУХУЛАЙ
1170 – 1223 /53 нас/ – Зүүн түмний их ноён – цэргийн жанжин
15 насандаа Чингис хааны албанд зүтгэж эхэлсэн. Эцэг Хүн гоо нь хүүгийнхээ хувь тавиланг зааж өгсөн байна. Хааны дараа орох улсын Гоо ван цолыг авсан. Ганц ч удаа ялагдаж байгаагүй гарамгай жанжин. 1211 оноос Алтан улсыг дайлах ерөнхий жанжин. 1217-1223 онд байлдан дагуулсан.
Дайсныг дарж олзыг оруулж
Ирэх дайсны ирийг мохоож
Буцах дайсныг бултыг хядаж
Хүлэг мориныхоо сүүл дээгүүр
Хүдэн манан татуулж
Унасан мориныхоо дэл дээгүүр
Ургах нарыг гийгүүлж
Дайсны хөрөнгөнөөс
Тасархай утас орхилгүй
Хугархай зүү гээлгүй
Хураан авч ирсэн
Жалайрын сайн Мухулай

Уншиж байна...