Уншиж байна...

Уншиж байна...

БНПУ-ын Үндсэн хуулийн цэцийн дарга Ю.ПШИЛЭМБСКАТАЙ элчин сайд Б.ДОРЖ уулзав.
Улс төр 

БНПУ-ын Үндсэн хуулийн цэцийн дарга Ю.ПШИЛЭМБСКАТАЙ элчин сайд Б.ДОРЖ уулзав.

Oyuk Oyuk
3 сарын 11, 2021

БНПУ-ын Үндсэн хуулийн цэцийн дарга Юлия Пшилэмбскатай  Монгол Улсаас БНПУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Бархасын Дорж 2021 оны 3 дугаар сарын 11-нд уулзав.

Хоёр улс хууль эрх зүйн салбарт 1990-ээд оны эхнээс хамтран ажиллаж, харилцан туршлага судалж ирсэн, манай хоёр улсын төрийн болон хууль эрхийн тогтолцоо, тэдгээрийн үйл ажиллагаа, учирч байгаа асуудлуудад ижил төстэй талууд байгааг тэмдэглэж,  холбогдох байгууллагуудын хоорондын,  тухайлбал Үндсэн хуулийн цэцүүдийн харилцаа, хамтын ажиллагааг сэргээн идэвхжүүлэхийг зорьж байгаагаа Элчин сайд Б.Дорж илэрхийлэв.

БНПУ-ын Үндсэн хуулийн цэцийн дарга Юлия Пшилэмбска өөрийн байгууллага, түүний үйл ажиллагаа, гадаад харилцааны байдлыг танилцуулж, Монголын талтай хамтран ажиллах хүсэл эрмэлзэлтэй байгаагаа  илэрхийлэв.

Хоёр улсын  Үндсэн хуулийн цэцүүдийн хооронд хамтын ажиллагааны баримт бичиг байгуулах, хамтарсан лекц, семинар хийх, ном, хэвлэл гаргах, материал солилцох,   хоёр улс хамтран Азийн чиглэлийн гуравдагч улсад туршлагаа хуваалцах зэрэг боломжууд байж болох талаар санал солилцож, тодорхой зарим ажлуудыг эхлүүлэхээр тохиролцов

Ерөнхийлөгчийн сонгуулиар 100 хувь хяналтын тооллого хийнэ
"Засгийн газар огцрох амархан, үүнээс үүсэх алдагдсан боломжийн өртөг ямар байхыг олон талаас нь шүүн хэлэлцэх учиртай"
Spectr author
Oyuk
Хөгжүүлэгч
Веб сайтын хөгжүүлэлтийн ажилтан, ЦАСТ СОЛЮШН ХХК
Уншиж байна...

Уншиж байна...