Уншиж байна...

Уншиж байна...

Байгалийн хууль
Сонин содон 

Байгалийн хууль

Oyuk Oyuk
3 сарын 14, 2021

Наадам дөхөж байсан үе. Говь-Алтай аймгийн Цогт сумын нутаг Өлгийн голын эхэн дэхь хээрийн судалгааны төв байрласан жижиг гэрээс эртлэн гарсан биологчид радио дохиололтой 4-5 орчим насны эм ирвэсийг олж үзэхээр өдөржин явлаа. Хүлээн авагчаа нээж хүзүүвчнээс ирэх дохиог байн байн чагнана, хад цохио ихтэй эгц цавчим уулын бартаанд хаагдаад тэрхүү дохио сонсогдохгүй л байлаа. Амьтан судлаачид түр амсхийгээд нэгэн том хадан цохионы араас нь мацав.

Их өндөрлөг газар тул тэндээс дохио уулын нугачаанд хаагдалгүй сонсогдоно гэж бодсон хэрэг. Үнэхээр ч бодсоноор боллоо. Дохио дуулдаж байна. Эхлээд бүдэг байснаа аажмаар тодорч эхлэхэд ирвэс ойртож ирж байгааг судлаачид ойлгомоо. Тэд зургийн аппаратаа бэлтгээд хадан цохионы дээд ирмэгт газарт наалдан хэвтэж хүлээв. Эм ирвэс тодолгүй тэдний хэвтэж байсан цохионы баруунтайгаас гарч ирэв.

Хойноос нь бор шар зүстэй гахайн тоорой шиг 2 амьтан дагажээ. Хоорондоо ноцолдож тоглоно Ирвэс ойртож ирснээ биднийг мэдэв бололтой огцом дуугарч гүемээ дуудав. Ногоо хоёр нь хүн байгааг мэдээгүй тул яах гэж дуудаад байгааг ойлгосонгүй бололтой эх рүүгээ гүйж очсоноо буцаад л нэг тийш гүйж, ноцолдон тоглож, хоцорч үлдэн хад чулуу, өвс бутны ёроол бүрийг үнэрлэн сониучирхана. Эх нь сандран нааш цааш гүйж бушуухан дагуулж явахыг оролдоно. Аюул ойрхон байна гэж хэлэвч нялх гүемүүд ойшоосонгүй тоглосоор.

Эцэст нь эх нь огцом дуугараад том хадны хажууд нуугдан хэвтвэл 2 гүем харайн ирж дэргэд нь нуугдан хэвтлээ. Ингээд эх нь үсрэн босож зугтвал 2 гүем ч эхийгээ даган харайн холдлоо. Ээжийнхээ заасан амиа хамгаалах гэдэг нэгэн хичээлийг тэд ойлгосон бололтой. 

- Өндөр уулын гайхамшиг гарын авлагын хэсгээс.

WWF Mongolia

Зургийг: Myatav Bodi


Бид хамтдаа
Уур амьсгалын өөрчлөлт: Далай тэнгисийн амьдралд нөлөөлөх нь
Spectr author
Oyuk
Хөгжүүлэгч
Веб сайтын хөгжүүлэлтийн ажилтан, ЦАСТ СОЛЮШН ХХК
Уншиж байна...

Уншиж байна...