Уншиж байна...

Уншиж байна...

Чингис хааны есөн өрлөг
Сонин содон 

Чингис хааны есөн өрлөг

Oyukhaa Oyukhaa
3 сарын 23, 2021

Судлаач С.ЭНХБААТАР

Жүрхэний БОРОХУЛ /1190-1223, 33 нас/

Баруун гарын туслах жанжин - 10 настайгаас нь Өүлэн эх хүмүүжүүлсэн, дөрвөн өргөмөл дүүгийн отон нь. 1203 онд болсон Хар халзан элээтийн  байлдаанд Өгөөдэйн шархадсан хүзүүн нөжөрсөн цусыг амаараа цэвэрлэн сорж, завьжаараа цувуулан аварсан,  эхнэр нь Толуйн амийг аврахад тусалсан. Харвах суманд Халхавч болсон Сурхирах суманд Саравч болсон Толгойгоо шархтахад Тохмоо эс алдсан Хушиний сайн Борохул.

 

Зүрчидийн ЧУУ МЭРГЭН /1189-1243, 54 нас/

Елүй Чуцай ч гэдэг, Хятан монголын алтан ургийн овог,  Хятан гүрнийг мохоож гарч ирсэн Зүрчидийн Алтан улсын түшмэл байсан. Зарлигийг минь алдалгүй дагаж Заасныг минь эндэлгүй гүйцэтгэж Дайсны тэргүүнийг Тас харваж Унасан зээрд морий нь Уулгалан булааж Хатгалдах дайсныг Хага цохиж Зөрчилдөх дайсныг Цөм цохисон Зүрчидийн Чуу мэргэн.

 

Татарын ШИХИХУТУГ  /1180-1262, 82 нас/

Төрийн их заргач - "дээлтэй төрсөн дүү” -  Өгэдэй, Гүюг, Мөнх хааны үед төрийн алба хааж байсан. Мэргидийг мэгдүүлж Монголыг мохоож Тайчуудыг таньж Дайсныг даралцсан Татаарын Шигихутуг.



Сүлдүсний СОРХОН ШАР

Чингис хааныг аварсан ачтан

Ойрадын ХАР ХИРУ

Тангуд улсыг эзлэхэд гарамгай гавъяа байгуулж "Хошууч баатар" алдар хүртсэн. Монголын нууц товчоонд “Тэмүжин өөрөө Бурхан халдун дээр бууж, өвчүүгээ дэлдэж (цохиж) залбиран, бүсээ хүзүүндээ эрхи мэт өлгөж, малгайгаа гартаа сэгэлдэрч, гараар өвчүүгээ дарж, наран өөд хандаж, Бурхан халдунд есөнтөө сөгдөж, өчил өчин, сацал сацав" гэсэн буй. Долоо гэвэл газар доорх, найм гэвэл газар дээрх, ес гэвэл тэнгэр дээрхийг хэлж, ингээд нийлэн хамтрахаараа ертөнцийн гурван орон болдог.

Бөө мөргөлийн шүтлэгийн есөн тэнгэрээс үүссэн. Есөн тахил өргөх, сацлын нүд ес байх, есөн бие-эрдэм - ураг төрлийн холбоо хэлхээг есөн үеэр тоолох. Академич Ш.Гаадамба “Есөн удаагийн өршөөлтөн”. Есөн алдалд бүү алдтугай. Аруладын Боорчи, урианхайны Зэлмэ, жүрхэний Борохул, тайчуудын Сорхон шар, татаарын Шихихутаг нарын таван нөхдөө “Есөн удаа”-гийн ял зэмээс өршөөн хэлтрүүлэх.

Цахим халдлагаас интернет дайнд
Уур амьсгалын өөрчлөлт: Далай тэнгисийн амьдралд нөлөөлөх нь
Spectr author
Oyukhaa
Хөгжүүлэгч
Веб сайтын хөгжүүлэлтийн ажилтан, ЦАСТ СОЛЮШН ХХК
Уншиж байна...

Уншиж байна...