Уншиж байна...

Уншиж байна...

 Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНУ-ын төрийн нарын бичгийн дарга Э.Блинкентэй утсаар ярив
Улс төр 

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНУ-ын төрийн нарын бичгийн дарга Э.Блинкентэй утсаар ярив

Oyuk Oyuk
4 сарын 20, 2021

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг 2021 оны 4 дүгээр сарын 20-нд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Э.Блинкентэй утсаар ярив. Талууд Монгол, Америкийн харилцаа, хамтын ажиллагаа Стратегийн түншлэлийн хүрээнд идэвхтэй өргөжин хөгжиж байгааг санал нэгтэй тэмдэглэж, түүнийг улам гүнзгийрүүлэн бэхжүүлэхийн төлөө байгаагаа нотлон илэрхийлэв.

Сайд Б.Батцэцэг хоёр орны харилцаанд сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлж, АНУ-ын Засаг захиргааны зүгээс хоёр орны хамтын ажиллагааг үргэлж дэмжиж ирсэнд талархал илэрхийлэв. Мөн саяхан АНУ-ын Мянганы сорилтын корпорацтай байгуулсан Хоёрдугаар компакт гэрээ хүчин төгөлдөр болсныг мэдээлэв.

Төрийн нарийн бичгийн дарга Э.Блинкен 10-аад жилийн өмнө Монгол Улсад тухайн үеийн Дэд ерөнхийлөгч Ж.Байдены хамт айлчилж байснаа дурсаж, хоёр болон олон талт хамтын ажиллагааг бэхжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлээд Монгол Улсын энх тайван, аюулгүй байдал, хөгжлийн төлөөх хүч чармайлтыг талархан тэмдэглэв.

Мөн талууд КОВИД-19 цар тахлын нөхцөл байдал, хамтын ажиллагааны талаар санал солилцов.

"И баримт" системд бүртгэлтэй дансаар 300 мянган төгрөгөө авна
"Засгийн газар огцрох амархан, үүнээс үүсэх алдагдсан боломжийн өртөг ямар байхыг олон талаас нь шүүн хэлэлцэх учиртай"
Spectr author
Oyuk
Хөгжүүлэгч
Веб сайтын хөгжүүлэлтийн ажилтан, ЦАСТ СОЛЮШН ХХК
Уншиж байна...

Уншиж байна...