Уншиж байна...

Уншиж байна...

Монгол-ЕАБХАБ-ын хамтын ажиллагаа цаашид өргөжинө гэв
Улс төр 

Монгол-ЕАБХАБ-ын хамтын ажиллагаа цаашид өргөжинө гэв

Oyukhaa Oyukhaa
9 сарын 6, 2021

Т.АНУ

Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-д Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өчигдөр зочилжээ. Тэрээр тус байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Хелга Шмидтэй уулзсан байна. 

Уулзалтын үеэр 10 гаруй жилийн өмнө Гадаад харилцааны сайдаар ажиллаж байхдаа Монгол Улс ЕАБХАБ-д гишүүнээр элсэх шийдвэр гаргаж, энэ хүсэлтээ гишүүн орнуудад тавьж байсан тухай ярилцсан юм. Энэ үеэр Монгол Улсын Их хурлын дарга Г.Занданшатар хамтран ажиллаж байгаадаа талархал илэрхийлэв.

Хүний эрх, үндсэн эрх чөлөөг дээдэлсэн иргэний, ардчилсан нийгмийг цогцлоох бүх нийтийн зорилгод ЕАБХАБ тухайлбал, Ардчилсан институт, хүний эрхийн албатай өрнүүлж буй хамтын ажиллагаа чухал үүрэгтэйг УИХ-ын дарга Г.Занданшатар онцолж тухайлбал, өнгөрсөн хаврын чуулганаар батлагдсан “Хүний эрхийг хамгаалагчийн эрх зүйн байдал”-ын тухай хуулийн хэрэгжилтийг хангах чиглэлээр Монгол-ЕАБХАБ-ын хамтын ажиллагаа цаашид улам бүр өргөжинө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Талууд бүс нутгийн аюулгүй байдлын асуудлаар санал солилцсон байна. Тодруулбал, ЕАБХАБ-ын бүс нутагт төдийгүй дэлхий нийтэд нэн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд тус байгууллага чухал үүрэгтэйг талууд дурдаж, мансууруулах бодисын хууль бус наймаа, авлига, терроризмтой тэмцэх, кибер аюулгүй байдлыг хангах зэрэг чиглэлээр Монгол-ЕАБХАБ-ын хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ гэдгээ талууд ярьж байлаа.

Түүнчлэн цахим болон цахим бус орчинд худал мэдээлэл түгээх, хүний нэр хүндийг гутаах, үзэн ядах үг хэллэг тараахтай тэмцэх эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлд анхаарч ажиллахаа илэрхийлжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль 2021
"Засгийн газар огцрох амархан, үүнээс үүсэх алдагдсан боломжийн өртөг ямар байхыг олон талаас нь шүүн хэлэлцэх учиртай"
Spectr author
Oyukhaa
Хөгжүүлэгч
Веб сайтын хөгжүүлэлтийн ажилтан, ЦАСТ СОЛЮШН ХХК
Уншиж байна...

Уншиж байна...