
ONDO brand-ийн хамгийн үнэтэй дугаар 10 сая давжээ
Ц.БАЯРМАГНАЙ
Харилцаа холбооны салбар шинэ хуудсыг нээн хүн бүрийн хэрэглэж буй 4G, LTE технологи тав дахь үеийн технологи руу шилжиж байна. Үүнийг хэрэгжүүлэгч анхдагч үүрэн холбооны оператор болох ONDO brand нь өнгөрөгч сарын 27-нд туршилтаар дугааруудаа худалдаанд гаргасан.
Ингээд энэ сарын 4-нөөс 6011-ээс эхэлсэн дугааруудаа дуудлага худалдаагаар борлуулж эхэлсэн юм. Дуудлага худалдаагаар борлуулагдсан үнийн дүн сонирхол татахуйц байсныг уншигч тантай хуваалцъя. Дуудлага худалдааны анхны үнэ 22 мянган төгрөгөөс эхэлсэн байна.
6001, 6011, 6019-өөр эхэлсэн дугаарын үнэ өндөр хэлбэлзэж байсан бөгөөд хамгийн өндөр үнэ буюу 10 сая төгрөгөөс давж үнэлэгдсэн дугаар 60010000, 60111111 болжээ.
Дашрамд дурдахад, ONDO brand нь Монгол орон даяар хурдацтай сүлжээгээ тархааж байгаа хэмээн сурталчилгаагаа хийж буй. Одоогоор Улаанбаатар хотод өргөн тархацтайгаар үйлчилгээгээ үзүүлж байна.

Уншиж байна...