Уншиж байна...

Уншиж байна...

Антонио Гутерреш: Энх тайвны бэлэг тэмдэг болсон Монгол Улсанд айчилж байгаадаа баяртай байна
Улс төр 

Антонио Гутерреш: Энх тайвны бэлэг тэмдэг болсон Монгол Улсанд айчилж байгаадаа баяртай байна

Oyukhaa Oyukhaa
8 сарын 9, 2022

Т. АНУ

Өнөөдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй  НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешийг хүлээн авч уулзлаа.

Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш дэлхий дахинд энх тайван, амар амгалан байдал улам бүр хомсдож буй энэ үед энх тайвны бэлэг тэмдэг болсон Монгол Улсанд айчилж байгаадаа баяртай байгаагаа илэрхийллээ. 

Уулзалтаар Монгол Улсын хууль, эрх зүйн орчныг сайжруулах, хүний эрхийг хангах, ядуурлыг бууруулах, эх, хүүхдийн эрүүл мэндийг сахин хамгаалах, хүрээлэн буй орчныг хамгаалах, тогтвортой хөгжлийг дэмжих, чиглэлээр Нэгдсэн үндэсний байгууллагатай үр дүнтэй хамтран ажиллаж буй онцоллоо. 

Мөн энэ онд Монгол Улс нутаг дэвсгэрээ цөмийн зэвсэггүй бүс нутаг хэмээн зарласны 30 жил, НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ой тохиож байгааг тэмдэглэж, өнгөрсөн зургаадугаар  сард Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаар “Улаанбаатарын яриа хэлэлцээ” долоодугаар бага хурал, “НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд эмэгтэй цэргийн алба хаагчийн оролцоо” сэдэвт олон улсын хурлыг  амжилттай зохион байгуулсныг дурдав.

Монгол Улс цөлжилттэй тэмцэхэд хувь нэмэр оруулах зорилгоор “Тэрбум мод” санаачилга гарган, үндэсний хөдөлгөөн өрнүүлж байгааг сайшааж, НҮБ-ын зүгээс нийгэм, эдийн засаг болон Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлэхээ мэдэгдлээ. 


Улсын их хурлын сэжигтэй алхам
"Засгийн газар огцрох амархан, үүнээс үүсэх алдагдсан боломжийн өртөг ямар байхыг олон талаас нь шүүн хэлэлцэх учиртай"
Spectr author
Oyukhaa
Хөгжүүлэгч
Веб сайтын хөгжүүлэлтийн ажилтан, ЦАСТ СОЛЮШН ХХК
Уншиж байна...

Уншиж байна...