Уншиж байна...

Уншиж байна...

Орон нутаг рүү нүүвэл татварын дэмжлэг үзүүлнэ
Улс төр 

Орон нутаг рүү нүүвэл татварын дэмжлэг үзүүлнэ

Oyukhaa Oyukhaa
10 сарын 21, 2022

Г.ЧИМЭГЭЭ

Ерөнхий сайдын захирамжаар энэ сарын 4-нд Улаанбаатар хотоос хөдөө орон нутагт шилжин суурьших иргэд, аж ахуйн нэгжийг дэмжих арга хэмжээний санал боловсруулах Ажлын хэсгийг байгуулж, дэд сайд нар, аймаг, дүүргийн Засаг даргын орлогчдыг багтаасан юм. Тус ажлын хэсгийн анхны  хурал өчигдөр болж, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үүрэг чиглэл өглөө. Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хот хөдөөгийн тэнцвэрт бус хөгжил, Улаанбаатар хотын хэт төвлөрлийг гал унтраах байдлаар бус асуудлын шалтгааныг нь шийдвэрлэх замаар цогцоор нь шийдэх зорилтыг дэвшүүлэн ажиллаж байгаа аж.

Ирэх оны улсын төсвийн төсөлд хот, хөдөөгийн хөгжлийг тэнцвэртэй хангах чиглэлээр Хөшигийн хөндийн дагуул хотын бүтээн байгуулалтын дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг шийдвэрлэхээр, орон нутгийг орон сууцжуулах дэд бүтцийн асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэж, орон нутагт ипотекийн зээлийн хүүг гурван хувьд хүргэхээр, орон нутгийн төрийн захиргааны албан хаагчийн цалинг 20-100 хувь хүртэл үр дүнд тулгуурлан нэмэгдүүлэх зэрэг ажлыг ирэх жилийн төсвийн жилээс эхлэн зохион байгуулахаар тусгажээ. 

Мөн орон нутаг дахь ашигт малтмалын орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулах, уул уурхай эрхэлдэг аж ахуйн нэгжүүдээс орон нутагт олгодог хандив тусламжийг Орон нутгийн хөгжлийн санд төвлөрүүлж, иргэдийн оролцоог хангах эрхзүйн зохицуулалтыг бий болгохоор зорьж буй юм байна. Түүнчлэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн хүрээнд дулаан, цахилгаан үйлдвэрлэх шинэ төслийг орлого олж эхэлсний дараачийн жилээс эхлэн гурван жил 90 хувиар, дараагийн гурван жил 50 хувиар татварын хөнгөлөлт үзүүлнэ.

Нийслэлээс орон нутагт үйлдвэр, агуулахаа нүүлгэсэн, орон нутагт шинээр үл хөдлөх хөрөнгө бий болгосон, ажлын байр нэмэгдүүлсэн аж ахуйн нэг­жүүдэд татварын дэмжлэг үзүүлэхээр тус­га­сан аж. Дархан-Уул, Дор­нод, Дорноговь, Өмнөговь, Сэлэнгэ, Орхон айм­гаас бусад аймгууд төс­вийн орлогоо бие даан бүр­дүүлэхэд чиглэгдсэн хөрөнгө оруулалтыг Засгийн газар бодлогоор дэмжих юм.

“Ул” сайдын тавьсан түймрийг Д.Амарбаясгалан цурманд оруулав
Хөдөө аж ахуйн тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
Spectr author
Oyukhaa
Хөгжүүлэгч
Веб сайтын хөгжүүлэлтийн ажилтан, ЦАСТ СОЛЮШН ХХК
Уншиж байна...

Уншиж байна...