Уншиж байна...

Уншиж байна...

Халдашгүй байдал нэртэй “аврах хантааз”-ыг тайлна
Улс төр 

Халдашгүй байдал нэртэй “аврах хантааз”-ыг тайлна

Oyuk Oyuk
12 сарын 14, 2022

Ч.Ганга 

Засгийн газрын ээлжит хуралдаанаар /2022.12.14/ "Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэж, УИХ-д өргөн барилаа. Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг мэдээлэл хийлээ. Тэрбээр “Засгийн газар Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлэлцэж, УИХ-д өргөн барьж байна. Нэгдүгээрт, жагсагчид авлига, албан тушаалын гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацааг хэрэглэхгүй байхыг шаардсан. Монгол Улс авлигын эсрэг олон улсын конвенцид нийцүүлж, халдашгүй бүрэн эрхийг халхавчлан хөөн хэлэлцэх хугацаагаар явуулдаг. Энэ байдлаас болж эрүүгийн хариуцлага хүлээдэггүй. Тэгэхээр бид эрх бүхий этгээдээс хөөн хэлэлцэх хугацааг тоолж, хэрэг хянан шийдвэрлэх хугацаанд бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх хүсэлт тавьж болно.

Энэ тохиолдолд тухайн институци  нь  бүрэн эрхийг түдгэлзүүлэх шийдвэр гаргаж өгөхгүй бол хөөн хэлэлцэх хугацааг шууд зогсооно. Бүрэн эрхийн хугацаа дууссанаас эхлэн хөөн хэлэлцэх хугацааг тоолж, эрүүгийн хариуцлагад татна.

Гэмт хэргийн замаар олсон, хэрэг үйлдэхэд ашигласан эд хөрөнгийг хураан авах ёстой. Гэтэл энэ бодит байдал дээр хэрэгждэггүй учраас илүү тодруулж, хуульд тусгасан.

УИХ-ын гишүүн халдашгүй байдлын ард нуугдах боломжгүй болсон. Тэр хугацаандаа хэргээ шалгуулахгүй бол хөөн хэлэлцүүлэх асуудал дуусч, албан тушаалаас буусны дараа эрүүгийн хариуцлага тооцох боломж бүрдэнэ. Хоёрдугаарт, авлига, албан тушаалын хэрэгт өршөөл үзүүлэхгүй байх заалтыг тодотгож оруулсан. Мөн Эрүүгийн хуулийн 22.1 зүйл дээрээс торгох ялыг бүгдийн авсан. Эрх мэдлээ урвуулан ашиглах, хахууль авах гэмт хэрэг дээр эрх хасах ялыг 20 жил хүртэл оногдуулж, төрийн албаны удирдах албанд бүх насаар  нь ажиллуулахгүй байхаар хуульд тусгалаа.

Мөн Эрүүгийн хуулийн 22 дугаар тусгай бүлэгт хэргийг хялбаршуулах заалтыг ердийн горимоор явахаар болсон. Их хэмжээний авлига авсан бол бүгдийн хураан авч, хөрөнгө хураах албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгасан.

Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулж, УИХ-ын гишүүний хөрөнгө орлогын мэдүүлгийг УИХ-ын Ёс зүйн дэд хороо шалгадаг байсныг өөрчилж, АТГ шалгана. Ерөнхий сайд хууль эрх зүйн орчныг өөрчилж, эрчимжүүлэх чиглэл өгсөн. Өөрийн орлогоосоо давсан эд хөрөнгийг шалгах хууль эрх зүйн орчныг бий болгох чиглэлээр ажиллана” гэв.

ЕРӨНХИЙ ХЯНАЛТЫН СОНСГОЛЫН ЗАР
Хөдөө аж ахуйн тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
Spectr author
Oyuk
Хөгжүүлэгч
Веб сайтын хөгжүүлэлтийн ажилтан, ЦАСТ СОЛЮШН ХХК
Уншиж байна...

Уншиж байна...