Уншиж байна...

Уншиж байна...

С.Одонтуяа: Бизнесийнхнээ гадагшаа явах боломжийг нь олгох ёстой
Улс төр 

С.Одонтуяа: Бизнесийнхнээ гадагшаа явах боломжийг нь олгох ёстой

Oyuk Oyuk
12 сарын 26, 2022

З.ОЮУН-ЭРДЭНЭ

Өнөөдөр төрийн ордонд УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Б.Пүрэвдорж нар "Хувийн хэвшлийг төр дэмжих" тухай асуудлаар мэдээлэл хийлээ. Тэд аж ахуйн нэгжүүдийг дэмжих УИХ-ын тогтоолын төслийг өргөн барьж буй. 

“Энэ тогтоолын төслийн үндсэн агуулга нь ковидын дараа эдийн засаг хүндэрсэн үед аж ахуйн нэгжүүдийн удирдлагыг гадаад явахад нь албан паспорт олгох тухай. Нөгөөтэйгүүр жилийн жилд хамгийн шилдэг татвар төлсөн аймгийн 10 компанийн удирдлага, нийслэлийн есөн дүүргийг мөн адил авч үзэх учиртай. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын хэмжээнд 200 шилдэг аж ахуйн нэгж шалгарч байна гэвэл 500 албан паспорт олгох тухай асуудал юм л даа. Одоогийн бодит байдалд сумын Тамгын газрын  дарга албан паспортаар гадаадад зорчдог. Хэдийгээр ажлын шаардлага байж болох ч эх орондоо ирээд эдийн засагт үзүүлэх үр нөлөө нь бизнес эрхлэгчидтэй харьцуулашгүй. Бүр тодруулбал, таатай орчин бүрдүүлэхэд зориулж хөрөнгө оруулалт хийх нь хамгийн чухал. Хурдан шуурхай бизнесээ үргэлжлүүлэх боломжийг олгох зорилгоор энэ тогтоолын төслийг С.Одонтуяа гишүүний хамтаар өргөн барьж байна” хэмээн УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж хэлсэн юм. 

Цар тахал, урд, хойд хөршийн нөхцөл байдлаас улбаалан манай улсын эдийн засаг тун хүнд байгаа. Энэ нь хүмүүсийн амьдралаар илэрхийлэгдэнэ. Гурван ширхэг талх, 500 гр масло, сүү төдийхөн худалдаж авахад л 19.000 төгрөг болж байгаа нь амьжиргааны түвшинд шууд нөлөөлж буй хүчин зүйл. Үүнтэй зэрэгцэн тогтвортой ажлын байртай байх тухай асуудал ч яригдаж байгаа. Үүний тулд бизнес эрхлэгчид цалингаа тасалдуулахгүй өгөх хэмжээнд хөрөнгийн эргэлттэй болох асуудлыг ч мөн хөндөж буй. 

“Хэдийгээр паспортын тухай асуудал мэт боловч энэ нь Монгол Улсад хувийн хэвшлээ төр нь дэмжих дэмжлэгийн эхлэл болно. Хувийн хэвшлийнхэн сэтгэл гундуу байна. Бизнес хийхэд дарамттай байна. Бизнес эрхлэгчдийг гадуурхах сэтгэлгээтэй байна гэж харж байгаа учраас төр баялаг бүтээгчдээ бодитойгоор дэмжих ёстой. 1990 онд анх монголчууд гадаад паспорттай болж зах зээлийн хүнд хэцүү үеийг давж байлаа. Тиймээс энэ удаад хөрөнгө оруулалт, шинэ техник технологи, шинэ санаа олоод ир бид дэмжье гэсэн төрийн эерэг алхам болж өгөх юм. Төрийн албан хаагчид зөндөө явсан. Тэд хулгайчидтайгаа тэмцээд эндээ байж байх хэрэгтэй. Бишгүй л туршлага хураасан шүү дээ. Үнэн хэрэгтээ төрийн албан хаагчид гадаад явснаар Монгол Улс хөгжөөд байгаа юм алга. Харин бизнесийхэн хөгжүүлж байна. Төр бүтээн байгуулалт хийдэггүй, төр ажлын байр бий болгодоггүй. Тиймээс хувийн хэвшлээ дэмжих нь зүйтэй хэмээн АН үзэл баримтлалдаа тусгасан.

Эдийн засгийн хүндрэлийг даван туулахын тулд эхний удаад бизнесийнхнээ гадагшаа явах боломжийг нь олгох ёстой. Тухайлбал, бизнес эрхлэгчид, компанийн захирлууд хэдэн тэрбумын  татвар төлчихөөд гадаад руу ажил хэргийн уулзалт, хурал зөвлөгөөнд явах болохоор энгийн паспорттай учраас виз гарахгүй байх явдал нь ажилд тушаа болж байна гэдэг. Тийм учраас хувийн хэвшил, бизнесээ дэмжье гэвэл эхний ээлжинд паспортын асуудлыг нь шийдэх нь зөв. Статистикаас харахад хувийн хэвшлийн орон зай улам бүр багасч байна. Төрийн албан хаагчид гадагшаа явсанаар нэг ч доллар нэмж орж ирдэггүй. Зөвхөн зарлага гардаг. Тиймээс хувийн хэвшлийхнийгээ сайн дэмжье гэсэн зорилгоор энэ тогтоолыг өргөн барьж байна” хэмээн УИХ-ын дэд дарга С.Одонтуяа ярилаа. 

Хувийн хэвшилд мөнгөөр хэмжигдэхгүй нэг зүйл бий. Эдгээр хүмүүсийн бизнес хийх урмыг сэргээх асуудал чухал. Эд нар маань бизнес эрхлэх ямар ч сонирхолгүй болж байна. Зүтгэж зүтгэж татвар төлдөг. Энэ татварыг хэд нугалах хэмжээний мөнгө нүүрсний хулгайгаар яригдаж байна. Улсын төсвийг хэд давсан хэмжээний нүүрсний хулгайн асуудал яригдахаар бизнесийхэн маань урамгүй ихэнх нь бизнесээ хаагаад гадаадад цагаачилъя гэж байна. Тиймээс бид хамгийн гол нь төр урмаар тэтгэх ёстой хэмээн тэрбээр хэлж байлаа. Өнөөдрийн нөхцөл байдалд манай бизнесүүд ихэвчлэн Солонгос улстай өргөн хүрээнд холбогддог. Очоод виз авна гэхэд хэдэн сар дугаарлана. Ялангуяа бидний хувьд уул уурхайн бүтээгдэхүүнээс хэт хамааралтай. Түүн дээр суурилсан улс орны эдийн засаг явдаг ийм нөцөл байдалд орчихоод байна. Тиймээс бизнесийг төрөлжүүлэх ялануяа гадаадын хөрөнгө оруулалтыг татах тал дээр албаны паспортыг олгосноор гадаад харилцаа сайжрах нөхцөл байдалтай болно. Түүнчлэн бизнесийг бодлогын түвшинд дэмжих тухай асуудал өнөөдрийн тулгамдсан асуудлын нэг хэмээн салбарын мэргэжилтнүүд, бизнес эрхлэгчид хэлдэг. Харин үүнийг хэрхэн хэрэгжүүлэх, яаж үр дүнд хүргэх нь дээд түвшинд хийж, хэрэгжүүлэх ажил. Өөрөөр хэлбэл, хэдэн арван жил ярьсаар ирсэн эдийн засгаа солонгоруулах хэрэгтэй байгааг энэ дашрамд уламжилья.

Нүүрсний хулгай “жонхуу” болох уу?!
Хөдөө аж ахуйн тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
Spectr author
Oyuk
Хөгжүүлэгч
Веб сайтын хөгжүүлэлтийн ажилтан, ЦАСТ СОЛЮШН ХХК
Уншиж байна...

Уншиж байна...